ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД: 100% ноолуурт өнгө алагласан хээ урласан бүтээгдэхүүнийг Японы зах зээлд анхлан гаргасан бизнесмен Б.Ариунаатай ярилцсан нь
Японд манайхаар бол элитүүд уншдаг тэр хэрээрээ салбар бүрийн шилдгүүдийг танилцуулдаг “Катэигахо” буюу гэр ахуй, гэр бүлийн зурагт мэдээлэл нэртэй сэтгүүл бий. Энэ сэтгүүлийн 10 сарын дугаарт нэгэн монгол бүсгүй өөрийн компанийн ноолууран брэндийн загвараа танилцуулж, бүтээгдэхүүн нь Японы зах зээлд өндөр үнэлгээ аваад байгаа ажээ. Ингээд бид ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД цуврал ярилцлагын зочноор Японы "Kowa Creative Art" компанийн маркетингийн ажилтан Б.Ариунааг урьж оролцууллаа.
- “Катэигахо” сэтгүүлийн дугаарт өөрийн загвараа гаргасанд нь баяр хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Ариунаа гэдэг. Токио дахь Обирын их сургуулийг төгссөн. Одоо Японы "Kowa Creative Art" компанид ажиллаж байна. Манай компани байгуулагдаад 46 жил болж байна. Японд манайх шиг хувцас загварын чиглэлээр дан ганц брэндээрээ ингэж удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулсан компани их ховор байдаг. Бид дундаас дээш насны хүмүүст зориулсан хувцас хийдэг. Манай компанийн дизайнер нь Кэй Ямада гэж хүн байгаа. Тэр хүний гэр бүл 1990 онд Японд хамгийн анх Англи цэцэрлэгийг байгуулаад тэнд ургадаг цэцэгнийхээ хээ дүрсийг өөрийнхөө зохион бүтээсэн хувцаснуудад шингээж урладаг. Одоогийн байдлаар 300 орчим orignal print-тэй (хувцас хийхэд хэрэгтэй хээ, өнгө).
Баракура гэдэг нэртэй тэрхүү Англи цэцэрлэгт одоогоор 5000 гаруй нэр төрлийн цэцэг, ургамал түүний дотор 180 гаруй old rose (одоогийн сарнайгаас өөр) бий. Жилдээ 200,000 дээш хүмүүс тэнд ирдэг. Мөн бүтэн жилийн турш Их Британиас нэртэй хүмүүсийг авчирч цэцэрлэгтээ лекц хийж үзвэр үйлчилгээг зохион байгуулдаг. Жишээлбэл энэ 10 сард Хатан хаан Элизабетын “The Royal Marines band” 14 дэхь жилдээ ирж тоглоно. Та нар анзаарсан болов уу. Олимпийн үеэр Давид Бэкхэм гал бариад гүйж байхад ард нь Royal Marines Band тоглож байсан. Мөн бид морин хуур, хөөмийгөө цэцэрлэгтээ тоглуулж Монголоо бага ч болов таниулахыг зорьдог
байгаа.
-Асар олон бараа өрсөлдөж байгаа зах зээлд ийм сэтгүүлд шилэгдэх амаргүй. Танай бүтээгдэхүүн ямар шалгуураар сонгогдсон юм бол?
-“Катэигахо” сэтгүүл маань анх бүтэн жилийн турш сар бүр манай цэцэрлэгт ирж зураг авдаг байсан. Тэр зурагнуудаа дараа жил нь 10 хуудас бүрээр сар болгон сэтгүүлдээ тавьсан. Тэгсэн уншигчдаас их өндөр үнэлгээ аваад зурагнуудыг маань ном болон гаргаж эхний хэвлэл дуусаад 2 дахь хэвлэлээ гаргасан.
Дараагийн удаад “Катэигахо” сэтгүүлд цэцэрлэг болон загвар гэж хослуулж гаргасан байгаа. Их өндөр үнэлгээтэй байсан. Тиймээс сэтгүүлийн редактор манай бүтээгдэхүүнийг сэтгүүлдээ тавихаар санал болгосон байгаа. Ингээд Япондоо дээгүүр ордог.нэртэй сэтгүүлд Chanel, LV, Gucci, Salvatore Ferragamo-тай зэрэгцээд өөрсдийн orignal print загвараар Говь-той хамтарсан ноолууран цамцнууд, болон сарлагийн ноолууран цамцаа гаргасан
Сэтгүүл маань худалдаанд гарсан даруйд хүмүүс утсаар ярьж захиалга их нэмэгдсэн. Одоо манай салбар дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Борлуулалт ч мөн өндөр байна. Дашрамд хэлэхэд цамцан дээр хэвлэгдсэн хээ маань “Constance spry” гэдэг нэртэй сарнай байгаа. Кэй Ямада зургийг нь авч, дизайныг нь гаргасан.
-Говь компанитай хэзээнээс хамтран ажиллаж байгаа вэ. Хамтран ажиллах боломжийг яаж бүрдүүлсэн бэ. Гадаадад амьдарч байгаа бусад уран бүтээлч, бизнесмэнүүдэд мэдээлэл өгөх үүднээс туршлагаасаа хуваалцана уу?
- Хамгийн анх 2009 оны 1 сард Говь дээр очиж уулзахад цөөн ширхэгээр гаргахгүй гэсэн хариу авсан. Тэр үед хэн ч 100 хувь ноолуур дээр юм хэвлэдэггүй_ их эрсдэлтэй байсан л даа. Анхных байсан болохоор зөвхөн тоогоор хийж үзье гэж бодсон минь тэр. 2011 онд International Fashion Fair (JFW-IFF)-д Говь компани гарч байна очиж дахин уулзъя гээд явсан. Ажлаар давчуу ирсэн тэд нартай уулзах цаг товлосон байтал тэр өдөр 3.11 (Японд газар хөдлөлт болсон) болоод уулзаж чадаагүй. 2012 оноос албан ёсоор хамтраад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хооронд аль аль нь туршлага сууж их зүйлийг сурсан. Манай компани 100 хувийн ноолуурт өнгө алагласан хээ урласан бүтээгдэхүүнийг Японы зах зээлд анхлан гаргасан
.
- Бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэсэн процессоо товч танилцуулахгүй юу. Японд хаагуур зарагдаж байгаа вэ. Хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байна?
- Манай компани Япон даяар Takashimaya, Isetan , Mitsukoshi, Daimaru гэх 30 гаруй том дэлгүүрүүдээр өөрийн салбар дэлгүүртэй. Япончууд өнгө үзэмжээс гадна чанарыг маш сайн хардаг. Жишээ нь бид нар Монголын ноолуур, Францын lace , Хятадын silk, Италийн textile , Японы velvet гэх мэт хамгийн чанартай материалуудыг сонгон хэрэглэдэг. Монголын маань ноолуур хэрэглэгчдээс хөнгөн, зөөлөн, дулаахан гэхчлэн өндөр үнэлгээг авдаг. Ноднин жил бид нар цамцнаас гадна шайл (нимгэн том ороолт)бас гаргасан. Мөн л их ам сайтай байсан.
-Манай улсын бүтээгдэхүүнд боломж хэр байна. Ямар бүтээгдэхүүнд орон зай байна гэж бодож байна вэ?
-Бидэнд боломж байгаа гэж боддог. Харин яаж бараа бүтээгдэхүүнээ чанартай гаргах, сав баглаа боодол дээрээ хэрхэн анхаарах вэ гэдэг тал дээр мэдлэг дутмаг юм шиг санагддаг. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Тэрнээсээ болоод тависан шаардлага нөхцлийг хангаж чадахгүй байгаа зүйлийг харсан. Загварын хувьд чанарын тал дээр Японы нэртэй дизайнертай хамтарч ажиллавал илүү ихийг сурах цонх улам том онгойх болов уу гэж хувьдаа боддог юм.
- МУИС-ийн Эдийн засгийн сургуульд сурч байсныг нь мэдэх юм. Хэзээнээс дизайн, хувцас урлал, загварын салбарт өөрийгөө сорих болсон бэ. Яагаад?
-Би өөрөө дизайн гаргаад эсгээд урлаад байдаггүй ч загварт дуртай. Энэ нь миний сонирхол гэх юм уу даа.
- Цаашид ямар төлөвлөгөө, зорилготой ажиллаж байна вэ?
-Төлөвлөсөн зүйлүүд байгаа. Тэдний нэг нь боломжийн үнээр залуу хүмүүст зориулсан хувцас гаргая гэж бодоод туршилт хийж байна.
-Энэ нийтлэлдээ хөндсөн (эндээс) япончуудтай уулзаж ярилцаж байхад балк деливэри (тогтвортой, олноор нийлүүлэх) хийж чадахгүй гэдэг асуудал гардаг. Үйлдвэрлэл, маркетинг өндөр хөгжсөн газар эх орныхоо бүтээгдэхүүнийг таниулж яваа хүний хувьд үйлдвэрлэгчид гадаад худалдааныханд өгөх таны зөвлөгөө?
- Япончууд аливаа зүйлийг тайван удаан судалж харж бодож шийдвэр гаргадаг хүмүүс. Яаралгүй бага багаар итгэлийг нь олж авах хамгийн чухал байдаг. Чанар гэдгийг Япончууд юунаас илүүд чухал үздэг. Японы бараа бүтээгдэхүүн чанараараа ч дэлхийд 1-рт ордог. Тэрхүү бүтээгдэхүүнээ чанартай болгохын тулд баримталдаг зүйлсийг манайхан илүү анхаарч суралцах юм бол Японы зах зээлд гарах нь ойрхон
Энд гараад ирвэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө л гэсэн үг. Цаашид монголынхоо бүтээгдэхүүнийг Японы зах зээлд улам илүү таниулах бодолтой байгаа.
-
182.250.248.*
Зочин
2016-03-19 08:55
Mundag busguid amjilt husiy0 0 Хариулах
-
123.109.16.*
Зочин
2015-12-16 02:32
Saihan yariltslaga bn...tsaashidiin ajildn amjilt husie...0 0 Хариулах
-
182.160.37.*
Зочин
2015-09-20 18:46
Тийм тийм харсан харсан. Аль дээр л гарсан шдээ.0 0 Хариулах
-
119.83.115.*
Зочин
2015-09-18 21:37
Ari bolio aavaasaa hugshin yopon nuhurtei0 0 Хариулах
-
202.21.109.*
Зочин
2015-09-17 12:36
saihan yariltslaga bolson bna. amjilt husye0 0 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2015-09-15 09:10
Ariunaadaa amjilt husie0 0 Хариулах
-
103.229.120.*
Yuri
2015-09-15 09:07
Ari ganbare sugoi0 0 Хариулах
-
124.27.110.*
unshigch
2015-09-14 23:34
^_^Mundag yumaa. Ulam ih amjilt husye0 0 Хариулах