ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД: Хонины сүүлтэй савангаа экспортлохоор зэхэж буй 'Lhamour' брэндийн захирал Д.Хулантай ярилцсан нь
Өнгөрсөн сард болсон Азийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож, хонины сүүлээр хийсэн органик гарын саван нь Хятадын SOUTH CHINA MORNING POST сэтгүүлд Азийн онцлох органик 5 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан Lhamour брэндийн захирал Д.Хуланг ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор урьж оролцууллаа.
- Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн. Намайг Даваадоржийн Хулан гэдэг. Би Нью Йоркийн Колумбиагийн их сургуульд сэргээгдэх эрчим хүчний менежментээр мастер төгссөн. Түүний дараагаар Английн Их сургуульд “ОУ-ын органик гоо сайхан” сэдвээр диплом хамгаалсан. Сургуулиа төгсөөд Нью Иорк дахь НҮБ , Дэлхийн банканд бас ажиллаж байлаа. Одоо бол Монголдоо “Натурал Эссеншлс” ХХК-ын нэрээр Lhamour брэндийг байгуулаад монгол түүхий эдээр органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байна.
-Саяхан Азийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэнд танай компани эх орноо төлөөлөөд оролцоод ирсэн гэсэн. Мөн үзэсгэлэнгийн дараахан Хятадын SOUTH CHINA MORNING POST сэтгүүлд Азийн онцлох 5 бүтээгдэхүүний нэгээр танай хонины сүүлээр хийсэн саванг онцолсон байсан. Үзэсгэлэнд оролцоод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Баярлалаа. Манай компани байгуулагдаад жил гаруй хугацаа болж байна. Тийм болохоор олон улсын нэртэй үзэсгэлэнд оролцоно гэж төсөөлөөгүй явтал бидэнд урилга ирсэн. Үзэсгэлэнд 30-аад орны 250 гаруй органик бүтээгдэхүүн оролцсон. Бид үзэсгэлэнд оролцоод олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулаад ирсэн байгаа. Үзэсгэлэнгээр бидний хийсэн чацарганын тостой уруул өнгөлөгч, хонины сүүлээр хийсэн саван хүмүүсийн анхаарлыг их татаж бүтээгдэхүүнийг маань импортлох санал маш олон ирсэн. Гэтэл үзэсгэлэнгийн дараа Хятадын SOUTH CHINA MORNING POST сэтгүүлд манай хонины сүүлээр хийсэн саванг Азийн органик 5 бүтээгдэхүүний нэгээр онцолж бичсэн байсан. Олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд эх орныхоо нэрийг төлөөлж амжилттай оролцоод ирсэн дээ маш их баяртай байгаа.
- Хонины сүүлээр гарын саван, чацарганын тосоор уруул өнгөлөгч хийх санаа анх яаж төрсөн бэ?
-Манай компани 2014 оны 6 сард анх байгуулагдаад судалгаагаа явуулж эхлээд анхны органик бүтээгдэхүүнээ 2015 оны 1 сард үйлдвэрлэсэн. Одоогоор 5 нэр төрлийн 10 хэдэн бүтээгдэхүүнтэй болоод байна. Анх хонины сүүлээр саван хийх, чацарганын тосоор уруул өнгөлөгч хийх санаа 3 жилийн өмнө төрсөн. Ерөнхийдөө би анх бүтээгдэхүүнүүдээ өөртөө зориулж хийж байсан. Би 3 жилийн өмнө Монголд ирсэн чинь арьсанд өөрчлөлт гарч бараг бүх төрлийн харшилтай болчихсон. Өмнө нь ямар ч өөрчлөлтгүй байсан арьс улайгаад, юм гараад ирэхээр яах учраа олохгүй олон эмчилгээ хийж, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн. Гэтэл миний арьсанд зөвхөн цэвэр байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн л таарах болж тэр бүтээгдэхүүнээ гадаадаас маш үнэтэй авдаг байсан. Тэгээд л Монголдоо яагаад органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж гэсэн санаа төрж анхны судалгаагаа хийж эхэлсэн. Би өөрөө сэргээгдэх эрчим хүч ногоон байгууламжийн чиглэлээр сурч төгссөн болохоор судалгаа хийхэд ч их дөхөм ойр байсан. Судалгаа маань ч амжилттай болж хонины сүүлтэй саван, чацарганын тостой уруул өнгөлөгчөө үйлдвэрлэж эхэлсэн. Одоо бид ямаа болон сарлагийн сүүгээр саван хийж байгаа
.
-Хонины сүүлтэй саван нь органик биш савангаас юугаараа онцлог давуу талтай вэ?
-Бидний хийгээд байгаа хонины сүүлтэй саван, ямааны сүүтэй саван мөн бусад бүтээгдэхүүнүүд маань нэгдүгээрт цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг ашигласнаараа хоёрдугаарт, арьсны өвчтэй болон харшилтай хүмүүс эмчилгээний зориулалтаар ашиглахад тохиромжтой. Нэн ялангуяа хүүхдийн арьсанд маш сайн үйлчилгээтэй. Бидний одоогийн өдөр тутамдаа хэрэглэдэг химийн бодистой савангууд хүний гарын арьсны шаардлагатай тэжээлийг нь устгачихдаг. Тийм болохоор бид нар гараа угаасныхаа дараа заавал гартаа тос түрхэхгүй бол хуурайшаад байдаг нь тийм шалтгаантай. Харин бидний энэ органик саван бол бактерийг сайн устгаад зогсохгүй арьсанд шаардлагатай чийгшлийг өгч чаддагаараа онцлог давуу талтай байгаа. Зөвхөн саван гэлтгүй бусад бүтээгдэхүүнүүд маань ч ялгаагүй эмчилгээний зориулалттай.
-Тэгэхээр хонины сүүлтэй саван, чацарганын тостой уруул өнгөлөгч хийсэн гэхээр үйлдвэрлэлийн явц их сонирхолтой санагдаж байна л даа. Яг ямар процессоор хонины сүүлээр гарын саван хийдэг вэ?
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэхээр манайхны санаанд нэг л том үйлдвэр бодогдоод байдаг юм шиг байгаа юм. Харин бидний үйлдвэрлэл бол маш амархан бүтээгдэхүүнүүдээ гар аргаар хийдэг байгаа. Түүхий эдээ нийлүүлээд боловсруулаад хоол хийж байгаа юм шиг л хийчихдэг. Тухайлбал, хонины сүүлээр саван хийхдээ эхлээд хонины сүүлээ цэвэрлэж боловсруулна. Хонины сүүлийг боловсруулж цэвэрлэж дууссаны дараагаар цав цагаан наргил модны тос шиг болчихдог. Тэрийгээ ургамлын тостой нийлүүлээд 3 сар хатаасны дараа саван болж гарч ирдэг. Байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдэхүүнээ хийж байгаа болохоор мөн байгалиар нь хатаах шаардлагатай байдаг. Ийм л амархан дамжлагатай. Биднээс санаа аваад гэртээ саван хийгээд сууж байгаа хүмүүс ч их байгаа. /инээв/ Мөн бидний үйлдвэрлэлийн нэг давуу тал нь түүхий эд маань ямар ч хаягдалгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болж гардаг. Тиймээс манайх Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимаас эко үйлдвэрлэл явуулдаг хэмээн гэрчилгээ авсан байгаа.
-Та Нью Йорк-д төвтэй НҮБ-д ажилладаг байсан гэсэн. Мөн дэлхийн банканд бас ажиллаж байсан гэсэн. Яагаад органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулж Монголдоо ажиллахаар болсон бэ. Энд яах аргагүй таны нэг зорилго байсан байх гэж бодож байна? Танай компанийн алсын хараа юу вэ?
-Тэгэлгүй яахав. Эх орондоо өөрийнхөө чаддаг зүйлээр ганц ч болов зүйлийг хийж бүтээе гэсэн зорилго байсан болохоор энэ амжилтад хүрсэн
. Намайг анх үйлдвэрлэлээ явуулж эхэлж байхад эргэн тойрны маань хүмүүс ойлгохгүй их хэцүү байсан л даа. Мэдээж тэр том газар ажиллаж байгаад гэнэт нэг өдөр органик саван, уруул өнгөлөгч ярихаар хүлээж авахгүй шүү дээ. Дээрээс нь савангаа анх гэртээ хийгээд л гадуур тараагаад явдаг байхад хүмүүс хүлээж авахгүй. Энэ чинь одоо юу юм бэ гээд л их хэцүү. Анхандаа бол бүтээгдэхүүн маань савалгаа муутай гар аргаар принтерлэж хаяг наагаад л гадуур зарж явдаг байлаа. Энэ бүхний цаана том зорилго байсан болохоор хүнд хэцүү үеүдийг давж туулсан гэж боддог юм. Цаашид ч гэсэн бодож төлөвлөсөн олон зүйлүүд байгаа.
-Бүтээгдэхүүнийг нь хаанаас худалдаж авах вэ. Борлуулалтын цэгүүдээ танилцуулахгүй юу?
- Манайх бүтээгдэхүүнээ их олон газруудаар худалдаалж байгаа. Бүтээгдэхүүнийг маань сонирхож байгаа хүмүүс энд линкээр ороод хамгийн ойрхон цэгээсээ худалдан авах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
-
202.126.91.*
Зочин
2016-02-06 15:21
bi neg yuman deer gaihaad baih yum. Tanaih 1 jiliin l omno baiguulagdsan biz dee. Getel tanaihaas omno baiguulagdsan kompani honinii suultei savang 5 jil hiij baihad yagaad gantshan jiliin omno garch irsen mortloo mongoldoo anhdagch, tsoo shine honinii suultei savan ene ter geed odor shonogui surtalchlaad baiga yum be. Yag mergejliin hunii nudeer harahad material ni l honinii suul bolhoos ali ali ni l ulamjlalt argaar buyu shuud argaar savanjih processoor gargaj avsan haana ch l baidag technologi shuu dee. Ter bitgii hel himiin angiin oyutnuud hurtle ene savanjih urvaiig medne, olond l zarladaggui bolhoos gertee gar argaar suuleer, tosoor savan hiigeed heregleed yavaad bdag humuus zondoo bii. Baigaa hiideg yumiig tsoo shine technologi ooroo gargaad irsen yum shig heterhii ih yariad yavaad baih tiim ch tohiromjtoi bish baihaa.0 0 Хариулах
-
112.72.11.*
Boy
2016-01-26 22:02
нээх гоё юм гаргачихдаг тэгсэн тэрийг нь худалдаж авая гэсэн хаанаас авах нь ч тодорхойгүй юм... маркетинг сул байна даа0 0 Хариулах
-
202.9.41.*
Purvee
2015-11-08 18:29
amjilt hvsie. oor olon zuil hiij bvteegeerei0 0 Хариулах
-
202.9.41.*
Purve
2015-11-08 18:28
amjilt hvsie0 0 Хариулах
-
92.225.53.*
A
2015-10-11 05:39
Aanhan0 0 Хариулах
-
112.72.13.*
darhan
2015-10-09 20:18
Ajilin amjilt hvsie tanai bvteegdhvvnig darhand borluuly holboo barih hayg bnu0 0 Хариулах
-
183.177.98.*
Urnaa
2015-10-09 16:39
Мундаг бүсгүйд ажлын амжилт хүчье.0 0 Хариулах
-
103.26.194.*
Зочин
2015-10-08 12:22
АМЖИЛТ1 0 Хариулах
-
202.131.228.*
Жагаа
2015-10-07 12:15
Мундаг гэхээс өөр юу гэхэв дээ.0 0 Хариулах
-
202.21.105.*
inaashi
2015-10-02 01:52
borluulax gazar gej ene link bn shdee xvmvsee. http://lhamour.mn/%D1%82%D2%AF%D0%BD%D1%88%D2%AF%D2%AF%D0%B4-2/0 0 Хариулах
-
202.21.109.*
Зочин
2015-10-02 01:51
mundag baina. amjilt.0 0 Хариулах
-
202.70.46.*
otgotuya
2015-10-02 00:28
Amjilt hvsey0 0 Хариулах
-
202.161.82.*
Tuya
2015-10-01 07:23
Amjilt husie. Buteegdehuunee haaguur hudaldaaldag talaar medeelel ogvol sain bna. Interneteer borluulj baigaa yu?0 0 Хариулах
-
118.218.58.*
aanhaan aanhaan geedl baihiin tanaih buteegdehuun ee haan haan borluulj baiga entr gej asuuj boldguun bhdoooo
2015-10-01 05:57
aanhaan aanhaan geedl baihiin tanaih buteegdehuun ee haan haan borluulj baiga entr gej asuuj boldguun bhdoooo2 0 Хариулах
-
112.72.13.*
Суурь
2015-10-01 05:00
Бүтээгдэхүүнүүд нь хаагуур зарагдаад байна аа.0 0 Хариулах
-
134.93.2.*
Зочин
2015-10-01 03:00
Mash ih taalagdlaa, Ajliin ondor amjilt husye! Sky ih delguurd zaragdaj bga yum bn0 0 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2015-10-01 02:45
Үйлдвэрлэгчид амуилт хүсье. Харин "аанхаан" сэтгүүлч бишээ ядаж хаяг, холбоо барих мэдээлэл, холбоос оруулчихгүй муу байна аа0 0 Хариулах
-
122.201.26.*
Ойлгосонгүй
2015-10-01 01:40
Инэгж ярилцлага авчаад хаагуур худалдаалагдаж байгаа талаар бичихгүй бол ямар хэрэг байна аа0 0 Хариулах
-
95.90.219.*
Зочин
2015-10-01 00:52
Mash sain bna. Tanid amjilt husye.0 0 Хариулах
-
150.129.141.*
зочин
2015-10-01 00:18
Bath bomb-ийг хэрэглэж vзсэн арьсны хуурайшилтанд vнэхээр сайн юм байна лээ. Амжилт хvсье.1 0 Хариулах
-
103.229.123.*
Зочин
2015-09-30 20:39
Ер нь бол саван юугаар хийдэг вэ, тэр л жороор хийгдсэн. Дээрээс нь жоохон сүүлийн хольцтой :)1 1 Хариулах
-
112.72.11.*
u
2015-09-30 19:53
Ajild n amjilt hvsie ilvv ihiig bvteehiig yorooy0 0 Хариулах
-
202.170.68.*
Зочин
2015-09-30 16:41
supermarketuudaar bdag uu? haanaas avch boloh ve0 0 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2015-09-30 01:55
hi haaguur zarj bga we? haanaas awah uu?2 0 Хариулах