С.Боргил: Олгой хагаравч тогоондоо гэдэг дүрэм ХҮН намд үйлчлэхгүй
ХҮН буюу Хөдөлмөрийн Үндэсний намын дэд дарга С.Боргилтой ярилцлаа. Түүний хувьд АНУ-ын банкны салбарт 10 гаруй жил ажиллаж байгаад 2013 онд Монголд ирсэн. Тэр бол улстөрд “шинэ хүн”. Тиймдээ ч улс орноо хөгжүүлэн, нийгмээ эрүүлжүүлэх гэсэн чин хүсэл нь ярилцлагын үеэр мэдрэгдэж байлаа. Ингээд түүнтэй хууч, хөөрсөн ярилцлагаа ямар нэгэн хачир, магтаалгүйгээр хүргэж байна.
Тэвчээр гэдэг бол ухааны суурь
-Хамгийн сүүлд авсан мэдээллээр таныг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байгаа гэж сонссон. Та ирэх сонгуульд үнэхээр тэр дүүргээс нэр дэвших үү ?
Сонгуулийн хуулийн дагуу намын зүгээс СЕХ-д мэдэгдсэний дагуу тодорхой болох учраас хариулт өгч чадахгүй.
-Тэгэхээр ярилцлагаа таны бага настай холбоотой асуултаар эхэлье гэж бодлоо. Таны бага нас хаана хэрхэн өнгөрөв ?
Манай аав Ж. Сүрэнхүү Монголд хамгийн анх удаа алмазан өрөмдлөгийг технологи, арга ажиллагаа талаас нэвтрүүлсэн геологийн өрөмдөгч мэргэжилтэй хүн. Тухайн үед аавыг хаана очиж ажил гэнэ манай гэрийнхэн дагаад нүүдэг байсан учраас миний бага нас маш олон газар өнгөрсөн. Би Төв аймгийн Зуунмодод төрснөөс хойш манайх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогтын сангийн аж ахуй, дараа нь Хэнтий аймгийн Бүрэнцогтын уурхайн төвд цэцэрлэгт ороод, тэгээд Дорнод аймгийн Баяндунд суманд нэгдүгээр ангид орж байлаа. Харин төд удалгүй Төв аймгийн Дэлгэрхаанд, Архангайн Эрдэнэмандалд очоод хамгийн сүүлд Дорнодод очсоноор нүүдэл, суудал зогссон доо. Хүүхэд байхад нүүдэл суудал гэхээр бөөн хөөр болоод юу мэдэх вэ дээ, аав өрөм, тоног төхөөрөмжөө ачаад баахан цуваа болоод л явна. Ээж маань л бидэнтэй үлдээд хүүхдүүдтэйгээ ачааны машинд хол замд гардаг байсан даа.
-Та тэгэхээр маш олон сургуульд сурч байжээ ?
Тэгэлгүй яахав маш олон сургууль дамжсан.
-Магадгүй эргээд харахад энэ олон нүүдэл, хөдөлгөөний эерэг үр дүн нь юу байв ?
Бөөн адал явдалтай бага нас байсан шүү. Миний хувьд шинэ зүйлд хурдан дасах хэрэгтэйг хамгийн сайн ойлгож, зан араншингийн хувьд ч тэгж тогтсон. Нөхцөл байдал бол ухаанаас давдаг хүчин зүйл, тиймээс зохицуулах боломжгүй бол зохицохоос өөр сонголт байхгүй.
-Та аавынхаа тухай их дурьдах юм. Ааваасаа та юу сурсан гэж боддог вэ?
Аав бол миний даган дууриах гол дүр, одоо ч би тэр хүнд тогтсон хүчтэй чанаруудыг нь харж л байна.
Хүнд боловсролоос илүү чухал зүйл байдаг нь өөрийг нь буй болгодог зан чанарууд
гэж аав маань үздэг. Зөв зан чанар, эрхэм зарчимгүй л бол ямар ч боловсрол, зэрэг дэв тэр хүнийг сайхан харагдуулахгүй.
Тэвчээр гэдэг бол ухааны суурь гэж аав маань боддог. Тиймээс надад суулгасан хамгийн чухал үнэт зүйл нь аливаад мятрашгүй, туйлбартай, няцахгүй байхад сургасан. Энэ утгаараа миний хувьд хөдөлмөр, тэвчээртэй байдалд дуртай. Бага залуудаа өөрийнхөө үйлдлээр баталж чадсан тийм чанарууд биднийг өсөж нас биед хүрэх үед биднийг тодорхойлдог, чимдэг тэр зан араншингууд болдог.
-Таны нэр ямар утгатай вэ. Нилээд ховор нэр байх аа ?
Миний нэр чинь “хүдэр чийрэгдүү” гэсэн утгатай. Өвөөгийн дуртай нэр байсан учраас аав маань надад өгсөн юм билээ.
-Амьдаатайгаа учирч байв уу ?
Учирч байсан. Ер нь ийм нэр хүн нилээдгүй байдаг. Гэхдээ тийм ч түгээмэл нэр биш.
-Та Дорнод аймагт дунд сургуулиа төгсчихөөд хотод сурсан уу ?
Би 1991 онд Дорнод аймагт дунд сургуулиа төгсөөд МУИС-д Санхүү, Банкны мэргэжлээр сурч 1995 онд төгссөн. Тэгээд 2000 он хүртэл Сангийн яаманд төсвийн бодлогын газрын мэргэжилтэн, Зарлага санхүүжилтийн хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байгаад АНУ-д сурахаар явсан. Тэнд Колорадогийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр 2000-2003 онд сурч магистарын цол хамгаалаад мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж эхэлсэн. Колорадогийн хойд талын Форт Коллинз хотын санхүүгийн албанд шинжээчээр ажиллаж байгаад банкинд салбарт шилжсэн. АНУ-ын арилжааны банканд арав гаруй жил ажиллахдаа эрсдлийн шинжээч, зээлийн мэргэжилтнээс салбарын захирлын ажил хүртэл хийж байлаа.
-Монгол хүн АНУ-д арилжааны банкинд салбарын захирал хийж байсан гэхээр сайхан сонсогдож байна. Гэхдээ яагаад эх орондоо ирэхээр шийдэв. Үргэлжлүүлэн ажиллах боломж байгаагүй юу ?
Миний амьдрал тэнд хангамж талаасаа сайхан байлаа. Ажил, байшин, боломжийн цалин гээд бүх зүйл байсан. Дундаж түвшиний амьдралд хүрэх гэж зүтгэж байх үед олон юм бодогдоод байхгүй ээ, ямар нэгэн хүрэх цэгийг харж байгаа учраас чи завгүй л байна. Харин тэр цэгт хүрсэний дараа чиний дотор байгаа чамайг хэн бэ гэдгийг тодорхойлдог тэр асуултууд буцаж сэрдэг юм даа. Тэнд байсан миний амьдралд яваандаа өчигдөр, өнөөдөр, маргааш хоорондоо адилхан болоод эхэлсэн. Чи маргаашаа мэдээд ирэхээр амьдрал өөрөө өрнөлгүй, зорилгогүй, тэмцэлгүй, амтгүй болдог.
АНУ дахь дундаж иргэний амьдралд би юунд хүрэх нь тодорхой болсон. Тэр нийгэм миний оруулах хувь нэмрээр хэзээ ч дутахгүй, харин эх орон минь бол дутна. Тэнд би ядуу амьдрахгүй ч, яруу алдрыг бүтээхгүй. Би бас өөрийнхөө үеийг өөрөөр хардаг. Юу гэвэл бидний 70, 80 аад оны үеийнхэн чинь социализмийн хөгжлийн хамгийн оргил үед төрсөн, өөрөөр хэлбэл тэр үеийн нийгмийн хамгийн сайн бүтээгдэхүүнүүд. Бид бас хоёр өөр тогтолцооны сайн муу, зөв бурууг хамгийн сайн мэдэх төлөөлөгчид учраас бидэнд эх орны төлөө зүтгэх ёс суртахууны үүрэг байгаа гэж би мэдэгдэг. Ер нь тэгээд нэгэн үеийнхэн зүтгэж, золиослогдож байж л дараа үедээ сайхан болно.
-Та ингэхэд хэдэн настайдаа АНУ-руу явсан бэ ?
Би 26 насандаа явсан. Сангийн яаманд ажиллаж байх үеийн ганц мөрөөдөл гадагшаа явж сурах байлаа. Англи хэлээр дамжин би өрнийн ертөнцийг ойлгож шинэ мэдлэг, мэдээлэл авсанаас гадна өөрийгөө нээсэн, ойлгосон. Тэнд би өөр нийгэмд очиж амьдрах болсноос үүдэн өөрийг илүү ихээр харах бололцоо бүрдсэн.
Хөгжил буурай улс орнууд чадварлаг боловсон хүчнээ өндөр хөгжилтэй оронд бэлтгэдэг. Энэ нь мэдээж нэг талдаа сайн ч, сөрөг зүйл ч гэсэн бий. Та үүний тухай ямар бодолтой байдаг вэ ?
Ер нь залуучуудыг гадаад руу сургахдаа насны онцлогыг харгалзах хэрэгтэй. Монголчуудад хамгийн их дутагдаж байгаа зүйл нь “Үндэсний амин чанар”.
Үүнийг боловсролоор нь дамжуулж хүүхдэд бага наснаас системтэй сургаагүй учраас бид үндэстэний амин чанарын дутагдалд орж соёлын дархлааг өөртөө бий болгодоггүй. Зөвхөн цаг хугацааны эрхээр л бидэнд бага сага бий болдог. Гэтэл хүмүүсийг хэт залуугаараа нь гадаадад сургахаар явуулахад тэд тухайн улсын хэл, ахуй, соёлоор нь дамжин өөр соёлын дархлаа суудаг. Тэгээд бидний нэг хэсэг монгол хэлтэй, монгол хоол иддэг, монгол царайтай гадаад хүн болж хувирч байгаа юм. Аль болохоор тогтсон насанд нь явуулж сургавал басхүү сургах орноо их зөв сонгох ёстой. Цөөхөн хэдэн хүмүүс сурсан газрынхаа соёл, үзлээрээ хоорондоо ялгараад эхэлбэл улс үндэстний хувьд сөрөг асуудал их дагуулахаар байна.
-Таныг нилээд хожуу улстөрд орсон гэж хэлж болно. Улстөрч хүний амьдрал зав багатай. Тиймдээ ч гэр бүлийнхэн нь маш тэвчээртэй, хүлээцтэй хүмүүс байдаг гэж миний хувьд боддог. Та гэр бүлээ танилцуулахгүй юу ?
Миний гэргийг Энхтуул гэдэг, биснесийн нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй. Бид хоёр оюутан байхдаа гэрлэсэн, хоёр охинтой.
-Улстөрийн ажил тийм ч амар биш шүү дээ ?
Тэгэлгүй яахав. Өнгөн талдаа телевиз, сонингоор гараад олны анхаарлыг татсан сонирхолтой ажил мэт боловч маш их хүч, цаг, нерв шаарддаг. Миний хувьд улстөрийн ажлыг энэ цагт хийхээр үүрэг хүлээсэн учраас л хийх ёстой гэж боддог.
Түүнээс биш ямар нэгэн эрх мэдэлд хүрэх, өөрийнхөө нөхцөл байдлыг дээшлүүлэх гэсэн бодол надад байхгүй. Манай намын гишүүдийн дийлэнх ч гэсэн өмнө ямар нэгэн улстөрийн хүчинд харьяалагдаж байгаагүй. Сурч боловсроод, ажил мэргэжлийн хувьд тодорхой байр сууринд хүрсний дараа сонголтоо хийсэн хүмүүс.
-Та гэр бүлдээ хэр цаг зарцуулж байна вэ ?
Ер нь бага шүү. 2014 оноос эхлээд ер нь цаг багатай болсон. Гэхдээ хүүхдүүддээ цаг зарцуулах гэж нилээд хичээж байна. Гэр бүл миний хувьд надтай шатар тоглож харьцдаггүй цор ганц орон зай. Ер нь хүмүүс нийгмийн бухимдал ихтэй байгаагийн нэг илрэл нь хоорондоо маш төвөгтэй харьцааг бий болгож харьцаан дээрээ байнга анасан, хүлээсэн, болгоомжилсон төлөв үүсгэдэг, харин шуудхан хэлэхэд бид хоорондоо цаг ямагт шатар тоглож харьцдаг.
Хүүхдүүд нь оюутан уу ?
Манай хоёр охин дунд сургуульд сурдаг.
-Хүүхдийн хүмүүжил ээж гэхээс илүүтэй аав хүний зан, сургаалаар төлөвшдөг гэцгээдэг. Та үүнтэй санал нийлэх үү ?
Тэгэлгүй яахав. Саяхан нэг уншсан эрдэм шинжилгээний өгүүлэлд хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг хүн бол аав гэж бичсэн байсан. Аав хүн гэр бүлд манлайлагч гэдэг утгаараа тэр хүний үүрэг ролийг хүүхдүүд илүү нь тусгаж авдаг байх. Миний хувьд ээжээс гэхээс илүүтэйгээр ааваасаа олон зан чанаруудыг сурч авсан байдаг. Аавд байдаг эрэмгий, зоримог, бардам, мятрашгүй зангууд нь надад таалагддаг.
-Улстөрийн ажилд эхнэр тань таныг хэр дэмжиж байна вэ ?
Гэр бүлийн хүн маань намайг их дэмждэг, энэ тал дээр би өөрийгөө азтай гэж боддог. Манай аав “Миний амжилтийн 90 хувь ээжтэй чинь холбоотой” гэдэг.
Аав ээжийнхээ амьдралын түүхийг нь эргээд харахад тэр үг үнэхээр үнэн. Аавыг нь тайван ажлаа хийж, гэр бүлдээ санаа зовох зовнилыг нь багасган амьдарч байсан нь аавын минь амжилтанд маш чухал үүрэг гүйцэтгэсэн.
Хүн ер нь маш сайхан нөхцөлд амьдарч, тансагаар төгсөхийн төлөө төрдөггүй гэж би боддог. Харин яруу алдрын төлөө төрдөг. Эцэст нь энэ амьдралаас явахад сайн, муу хийсэн зүйлээ л үлдээгээд явахаас биш эндээс цуглуулсан хог, новштойгоо нөгөө ертөнцөд очдоггүй биздээ
.Тэр ч үнэн шүү. Та долоо хоногт хэдэн цаг ажилладаг вэ ?
Өглөө 10:00 цагт гэрээсээ гараад орой 22:00 цагт гэртээ ордог. Тэгээд бодохоор долоо хоногтоо 60-70 цаг орчим ажилладаг. Улстөрийн ажил гэдэг бол мундахгүй их юм байна. Санаа зовних чинь хүртэл ажил шүү дээ. /инээв/
Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ ?
Өглөө босоод хамгийн түрүүнд охидуудаа сургуульд нь хүргэж өгдөг. Буцаж ирээд өглөөний цайгаа уучихаад 2-3 онч үгс бичдэг. Тэгээд л ажилдаа ордог.
Монголчууд дотоод ухамсартаа маш их итгэдэг хүмүүс. Таны хувьд хэр шүтлэгтэй вэ ?
Шүтлэгтэй. Гэхдээ шүтлэг яагаад байх ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй. Хүн сэтгэхүйн орон зайдаа ямар нэгэн эхлэлийн цэгийг тавих ёстой. Хэрвээ энэ орон зайд шүтлэг байхгүй бол эхлэл байхгүй болж хувирдаг. Тиймээс тэр сэтгэхүйн орон зайд эхлэлийн цэгийг хатгаж байгаа нь шүтлэг. Тэгж байж түүнтэйгээ бусад зүйлээ уяж холбодог. Таны зарчим, амьдралдаа гаргаж буй шийдэл болон алдаа бүхэн чинь үүнтэй холбогддог. Ингээд бодохоор ямар нэгэн далдын хүчний эрхшээлд оюун санаа чинь оршиж байгаа гэдэгт итгэх нь шүтлэг гэж би боддог
.
Монголд өвчилж, хэрэгт холбогдож болохгүй
Төрийн үйл ажиллагаа нь авлига өгөхийг шаарддаг болчихсон
Тэгэхээр сүүлийн үед баян ядуугийн туйл дэндүү холдож байна. Баян нь хэт баян, ядуу нь хэт ядуу гэсэн ойлголт бий болчихож. Хүмүүс эрх мэдэл, мөнгө, алдар хүндэд илүү дурлан шунах болж. Таны хувьд шунал гэдгийг юу гэж ойлгодог вэ ?
Шунал гэдгийг өнөөгийн түвшинд эд хөрөнгөтэй холбож ойлгох нь элбэгшиж. Ер нь хүн хөрөнгөтэй байх ямар байдгийг монголчууд бид сүүлийн 25 жилд мэдэрч эхэлж байна. Өмнөх нийгэмд бидэнд өөрийн гэсэн эзэмшил хөрөнгө байгаагүй. Ямартаа л хувийн орон сууц гэхийн оронд амины орон сууц гэдэг нэршил, энэ нэршилийг нь тайлбарласан ядмагхан боловч онол хүртэл байлаа шүү дээ. Хувийн өмчийн тухай ойлголт хүнтэй хамт төрдөг. Нялх хүүхэд өөрийн бариувчаа хүнээс харамлаад зулгаадаг биздээ. Бид хөрөнгө, мөнгө эзэмшихийн хүчийг бас хөрөнгөөр дамжуулан хүрч болох боломжуудыг бид одоо л амталж байна.
Хувийн өмч, хөрөнгөтэй байх орчин нь хангагдсанаар хүн бүр эд хөрөнгөнд тэмүүлэх болсон. Нийгэм энэ эх захгүй уралдаандаа хамаг эрхэм зүйлс, үнэт чанараа гээж. Ингэснээр монголын нийгэмд хэзээ ч байгаагүй ялгаатай анги давхрагууд үүсэн.
Эдгээр нь нийгэмд нөлөөлөх нөлөө, хөрөнгө мөнгөөр эрс ялгарахад хүргэж байгаа юм. Нийгэм тэнцвэргүй, тогтворгүй төлөв рүү явж байна даа.
Монголоос гарч үзээгүй хүн Монголын байдлыг ойлгохгүй гэх ярьцгаадаг. Таны хувьд АНУ-д арав гаруй жил болсон хүний өнцгөөс эх орноо хэрхэн хардаг вэ ?
Гурван сая хүний зах зээл гэдэг маш жижигхэн. Харин “боломж”-оо том зах зээлтэй хөршүүдээсээ харах хэрэгтэй. Манай эдийн засаг гадны мөнгөн урсгал бас гадагшаа хандсан зах зээлд орохгүй л бол томрохгүй
.
Тэгвэл бидний хөгжлөөс хойш нь татаад, гацаагаад байгаа зүйл нь юу вэ ?
Сайжруулах ёстой маш олон зүйл төрд л байдаг. Харин хамгийн том гацаа нь “төр” оролцсон зүйл. Энэ нь хамгийн үр ашиггүй, хүнийг мохоосон, чирэгдүүлсэн, хүнд сурталтай бизнесээс нь ямар нэгэн байдлаар дээрэмдсэн, авлига өгөхийг шаардсан системийг бүрдүүлж байгаа “төрд” л хамгийн их өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
Сүүлийн 25 жилд дотоодын зах зээлд хамгийн их хөгжсөн нь хүнс, үйлчилгээ, банкны салбар. Эндээс харахад бололцоо нь байвал хувийн салбарынхан маш хурдан хөгжиж, бизнест хөлөө олж байна. Харин энэ хөгжлийн хурдийг нь төрийн үйлчилгээ гүйцэж байна уу гэвэл эргэлзээтэй. Харин ч эсрэгээр дээрэмдсэн, айлгасан, тоносон хууль дүрэм батлачихаад сууж байна.
Тэгвэл таны хэлж байгаагаар улс орны хөгжил удааширч буй гол шалтгаан нь төрд байна уу ?
Тийм. Гэхдээ хөгжил гэдгийг бид бас зөв ойлгох хэрэгтэй. Баригдсан барилга, унаж байгаа машин, хэрэглэдэг гар утас, өмсдөг хувцасных нь төрөл олширсныг хөгжил гэхгүй. Харин бид хэрэглэгч болчихсон гэсэн үг. Нийгмийн сэтгэхүй, бидний эрхэм зүйлс, тэгш эрх, шударга ёсны талаасаа бидэнд хөгжсөн зүйлгүй эсрэгээрээ уналтанд илүүтэй орчихсон.
Жишээлбэл миний үед сайн сурдаг л бол жирийн малчны хүүхэд Москвагийн их сургуульд сурдаг байлаа. Хэрвээ та чаддаг л бол ямар ч ажилд орчихдог байсан. Үүнд нийгмийн гарал үүсэл ямар ч хамаагүй байсан. Харин одоо эдгээр боломж нь байна уу. Энэ агууллагаараа бид нийгмийн талаас ухралт хийсэн, хэрэгцээ талаасаа хөгжилд хүрчихсэн мэт харагдаж байгаа. Төр хүнээ хайхрахгүйгээс, хаяснаас болж монгол хүн оюун санаа, эрхэм зүйлсийн хомсдолд орж нийгмийн хөгжлийнхөө хувьд доройтлоо.
Монголд өвчилж, хэрэгт холбогдож болохгүй
-Та хэдэн онд Монголд ирсэн бэ ?
2013 онд ирсэн.
Тэгэхээр 2000-2013 оны хооронд АНУ-д ажиллаж амьдарсан гэсэн үг. Удаан хугацааны дараа эх орондоо ирэхэд нийгмийн ямар үзэгдэл нь таныг гайхшруулж байв ?
Хамгийн хүндрэлтэй зүйл нь утаа гэж харж байсан боловч хүмүүсийн амьдралыг ажиглаад ойлгосон нэг зүйл нь “Монголд өвчилж болохгүй, хэрэгт холбогдож болохгүй”.
Яг үнэндээ эрүүл мэндийн салбар маань эмч нарынхаа сэтгэл, зүтгэл, чадвар гуравт л тогтож байгаа гэхэд болно. Бодлого тодорхойлж, шийдвэр гаргадаг, эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүс нь тэр болгон Монголдоо эмчлүүлээд байдаггүй учраас эрүүл мэндийн салбар улстөрчдийн ярианы сэдэв болчихсон.
Тиймээс өвчилнө гэдэг нь хүндрэлтэй.
Харин гэмт хэрэгт холбогдох тухайд ?
Гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд маш хүндрэлтэй нөхцөл байдалд өнөөгийн хуулийн систем нь оруулчихдаг. Цаг, мөнгө хоёр чинь сорогдоод дуусна. Энэ хоёр зүйлийг анх ирээд ажигласан одоо ч гэсэн энэ зүй тогтол үргэлжилж л байна.
Миний хувьд ч гэсэн таньтай санал нэг байна. Мэдээж энэ бүхнийг өөрчлөхийн тулд эрх мэдэл хэрэгтэй. Харин эрх мэдэлд хүрэхийн тулд парламентийн засаглалтай оронд “нам”-ын дүрмээр тоглох хэрэгтэй. Энэ нь таныг улстөрд хөтөлсөн үү ?
Өнөөдрийн хөрөнгө мөнгөний ялгаатай хуваагдчихсан нийгэм цааш үргэлжилбэл бид зөрчил, мөргөлдөөнд хүрч болзошгүй болоод байна шүү дээ. Монголчууд хөрөнгө мөнгөнөөс болж зөрчил мөргөлдөөнд орж байгаагүй, харин одоо л бид ийм болзошгүй нөхцөлд ирчихээд байна даа. Одоо байгаа боломжтой цагийг л зөв ашиглахгүй бол бид цааш хөгжих үү, дотроо үймээн самуунтай болоод хоцрох уу гэдэг дээр л зогсож байна.Түүнчлэн улстөрчдийн буруу чиг хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс улстөрийн шинэ соёл, чиг хандлагыг бий болгож ямар ч шунал, эрх мэдэлд дурлаагүй хүмүүсээр намаа бүрдүүлэхийг зорьсон. Энэ агуулгаар л өөрийн бүх зүйлээ хаяад улстөрд цагаа зарцуулж байна. Би өөрийгөө яг энэ цагт тодорхой үүрэг хүлээгээд гарч ирсэн хүн гэж боддог. Би энэ цагийн үүрэгтэн
.
Улстөрд боловсролтой гэхээс илүү сэтгэлтэй хүн хэрэгтэй
Улстөрийн намууд хов живээр биш асуудлын гарцыг хайж бодлогоор л өрсөлдөх хэрэгтэй
“ХҮ” нам өнгөрсөн хавар монголын хамгийн отгон улстөрийн хүчин болон гарч ирсэн. Харин төд удалгүй олон нийтэд танигдсан нь ард түмэн толгой хоёр намаас залхсан учраас” гэж ярих хүмүүс байсан. Тэгэхээр танай нам гарч ирсэн нь цаг үеийн хувьд оновчтой гэж нийтэд ойлгогдсон. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
Үзэгдэл гэхээс илүүтэйгээр энэ бол нийгмийн захиалга гэж хэлэхэд болно. Өнөөдрийн үүсээд байгаа аливаа улстөрийн нөхцөл байдлыг боломж гэхээс илүүтэй нийгмийн захиалга шаардлага талаас нь хардаг
.
Тэгвэл танай намын бусад намаас ялгарах гол зүйл юу вэ?
Бид улстөрийн цоо шинэ соёл, чиг хандлагыг бий болгохын тулд ажиллаж байна. Энэ нь юу вэ гэхээр бид онцолж ямар нэгэн хүнийг муулж, гэмт хэрэгтнээр тодруулах зэрэг хов живны асуудалд оролцдоггүй. Хэн нэгэн улстөрч рүү дайралт хийдэггүй. Харин олон нийтийн, улс орны эрх ашиг хөндөгдсөн томоохон асуудалд байр сууриа илэрхийлдэг. Ер нь улстөрийн нам гэдэг нь хов живээр биш асуудлын гарц хайж шийдэл, бодлогоор л өрсөлддөг байх хэрэгтэй.
Танай намын бодлого “ХҮН” төвтэй гэж анхны хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэж байсан. Энэ тухай ч олон сонин хэвлэлээр ярьсан. Товчхондоо “ХҮН” дээд үзэл баримтлал гэж юуг хэлж байна вэ ?
Ер нь өнгөрсөн 25 жилд хамгийн их хаягдсан нь монгол "хүн" өөрөө. Хэдийгээр бид материаллаг талаас нь харагдахуйц өөрчөлтийг хийж чадсан ч нийгэм нь хүнээ хаячихсан.
Тухайлбал цалингийн системдээ л хүнээ хамгаалсан бодлого дутагдсан учраас маш олон залуусаа гадаад руу алдсан. Энэ мэтчилэн монгол хүн олон хэлбэрээр үнэгүйдсэн, орхигдсон. Тиймээс манай намын үзэл баримтлал бол монгол хүнийг эрүүл хоол хүнстэй, орон байртай, ажил орлоготой, эрүүл, боловсролтой байлгах нөхцлийг л хангахын төлөө байгаа юм. Нөгөө талдаа нийгмээ тойроод баялагийг зөөх биш бүтээх, баялагийг шударга хувиарлах, нийгэмд эрх зүйн шударга орчныг бий болгох, хүрээлэн буй орчны бүрэн байдлыг хангах, үндэсний оршихуйг хадгалж үлдэхийн төлөө. Энэ бүхнийг нэгтгээд хэлвэл хүнийг тойрсон тав, нийгмийг хүрээлсэн таван зүйлийн төлөө юм. Энэ бүхнийг л “ХҮН” дээд үзэл баримтлал гэж хэлж байгаа юм.
Таны сая хэлсэн зүйлийг хоёр том нам ярьж л байсан. Тэгэхээр байнга сонсож байсан зүйлийг нь яриад байхаар иргэд юу гэж хүлээж авна гэж бодож байна ?
Мэдээж тийм. Хоёр том нам өмнө эдгээр зүйлийг зөндөө л ярьсан. Гэхдээ ярьсан шигээ нүдэнд харагдаж, гарт баригдаад байгаа зүйл байхгүй. Харин хуучин сэдвийг шинэ улстөрийн хүчин ярьж байна, дээрээс нь бидэнд шинэ шийдэл бий. Үүгээрээ бид ялгарч байгаа юм. Хэрэв тэд шийдэлтэй л байсан бол утаа, ажилгүйдэл, орон сууц, ядуурал зэрэг олон асуудал шийдэгдэх байлаа. Бид бас дэлхийд гадаад өрийнхөө хэмжээгээр 2-т орохгүй байлаа.
Та нэг ярилцлагандаа “Улс төрийн намууд төлөвшөөгүй байна” гэж хэлж байсан. Тэгэхээр улстөрийн ёс зүй, төлөвшлийг та юу гэж боддог вэ ?
Өнөөдрийн улс төрийн бохир чиг хандлагын эсрэг байгаа гэдгээ би хэлсэн. Манай намын баримталдаг гурван том зүйлийн нэг “Ёс зүй”-тэй байдал. Энэ нь юу вэ гэхээр манай намын нэг гишүүн ямар нэгэн хэрэгт холбогдлоо гэж бодоход нам тэр хүнийг хаацайлахгүй. Түүнчлэн хэрэгт холбогдсоныг нь нам мэдвэл хамгийн түрүүлж хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ. Энэ мэтчилэн ёс зүйг л намууд бий болгох ёстой. Жишээ татахад Францын нэгэн сайдын эхнэр албаны машинаар дэлгүүрээр хэсч байгаад баригдсаны төлөө тухайн сайд огцорсон. Хэрвээ манайд ийм хэмжээний ёс зүйг хэмжүүр болговол бүгд ажилгүй болно. Тиймээс ёс зүйн төлөвшил нь тогтоогүй улстөрийн намуудыг ард түмэн цөхрөлийн нүдээр харж, цаашлаад парламент ёсноос залхаад байна. Ёс зүй бол улс төрийн намын төлөвшлийн гол хэмжүүр.
Залуучууд улстөрд маш ихээр орох болж байна. Оюутны ширээнээсээ холдож үзээгүй байж улстөр ярих болсон үзэгдлийг та юу гэж хардаг вэ ?
Залуучуудад улстөрийг маш хурдан олонд танигдах, амьдралаа дээшлүүлэх арга зам гэдгээр нь харуулж, ойлгуулдаг учраас олноороо зүтгэж байна. Минийхээр бол улс төрөөр дамжиж очих төрийн алба гэдэг нь дээшлэх тусам таны амьдрал бусдад илүү нээлттэй, илэн далангүй, хардлага сэрдлэгэ төрүүлэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл бүх зүйл нь шилэн байх юм. Төрийн өндөр албан тушаалтан байх тусмаа та тэр чинээгээр улам нээлттэй байх хэрэгтэй. Бид шилэн улстөрийг бий болгож чадвал тэр болгон хүмүүс зүтгээд байхгүй ээ.
Гэхдээ ил тод байдал дутагталтай байгаа биз дээ ?
Яг зөв.
Ил тод биш учраас олон хүн зүтгэж байгаа. Харин шилэн улстөрийн орчинг бүрдүүлж байж хуулийн хамгаалалтанд орох, цахилгаан шатаар хурдлан өгсөх гэсэн хүмүүсийн улстөр рүү зүтгэх урсгал тасарна.
Нөгөөтэйгүүр өөрийгөө олоогүй мөнгөтэй хүмүүс улс төрд орж өөрийгөө олохыг эрмэлздэг манай нийгмийн сэтгэхүйн гаж үзэгдэл ч дуусгавар болно.
Улстөрд боловсролтой гэхээс илүү сэтгэлтэй хүн хэрэгтэй
Сүүлийн үед ХҮН-ыг тойрсон асуудлууд нилээд шуугиан тарьж байгаа. ЕНБД-гаа дүрэм зөрчиж сольсон гэх. Тэгэхээр үүнд намын дэд даргын зүгээс тайлбар өгөөч.
ЕНБД-ыг солих асуудал бол намын дүрэм, журмын дагуу явагдсан үйл ажиллагаа. Энэ шийдвэр нь зарим хүмүүст таалагдаагүй ч бидний хувьд дотоод төлөвшлөө олох үйл явц гэж бодож байна.
-Тэгэхээр танай намын ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Одонгуа гэдэг хүн дүрмийн дагуу томилогдоод ажиллаад эхэлчихсэн гэсэн үг үү ?
Тийм ээ. Намын даргын тушаалаар томилогдоод ажлаа хийгээд эхэлчихсэн байгаа.
Энэ мэдээллийн дараа С.Ганбаатар гишүүн хэлэхдээ намайг ерөнхийлөгч болгохгүйн төлөөх бүлэглэлийн захиалгат ажил гэсэн. Та үүнийг юу гэж бодож байна вэ ?
Ер нь бол С.Ганбаатар гишүүнийг Ерөнхийлөгч болохгүй гэсэн улстөрийн намуудын хүсэл байгаа.
Ерөнхийлөгч гэдэг бол засаглалын гурван том тэнцүүлэгчийн нэг нь. Улс төрийн бохир орчин нь өөрөө ийм тэнцвэрийг бие биенээ барьцаалсан, ямар нэгэн шударга алхам хийхээргүй болтол нь хүлсэн. Эрх мэдлийн орчинд орохгүй л бол шалгагдаад, шийтгэгдэээд эхлэх олон хүмүүс байгаа. Тиймээс зохион байгууллагатай үйл ажиллагаа явагдаагүй гэх баталгаа байхгүй.
Тэгэхээр намын бусад гишүүдээс одоо гаргаж байгаа үйлдлүүд нь нам дотор дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна уу ?
Мэдээж намын дотоод дүрмүүдийг тодорхой хэмжээгээр зөрчсөн. Бидний зүгээс шат дараалсан арга хэмжээ авч, уулзаж ярилцаж байгаа. Ер нь бол энэ үйл явдал нам дотор байдаг л үйл явц. Бид өөрөөр бодож, харж байгаа хэсгээ ямагт сонсох бас хүндэтгэх ёстой. Тийм учраас бидний хувьд ч туршлага болох байх.
Өнгөрсөн долоо хоногт танай намын тамга алдагдсан, жагсаалтыг үнэлсэн гэх яриа гарсан. Энэ талаар та юу гэж бодож байна?
Намын дүрэм, бидний андгайг зөрчсөн зарим үйлдлүүд гарсан. Бид ойрын үед энэ талаар хэлэлцэх, тодорхой шийдлүүд гаргах зорилгоор Намын төв хорооны хурлыг хуралдуулна. Дотроо энэ талаар гишүүдийнхээ байр суурь, саналыг сонсож байгаад нэгдсэн шийдэл хүрэх болно. Та нэг зүйлийг ажигласан байх. Манай намын дотор болж байгаа гишүүдийн хоорондын маргаан, саналын зөрөлдөөн нийтэд ил байгаа.
Бид ямар нэгэн зүйлийг олон нийтээсээ нуугаагүй, цаашид ч ийм л байх болно. Олгой хагаравч тогоондоо гэдэг дүрэм манай намд үйлчлэхгүй.
Бид шилэн улстөрийг хийх байгаа л бол энэ мэт зөрчил ч ил байх ёстой.
Худлаа нэгдмэл байгаа мэт дүр эсгээд явж явж сүүлд нь засгийн эрх мэдэлд орсон хойноо бөөн маргаан, хэрүүл гарвал улсын эрх ашиг, олон нийт л хохирдог.
Таны хувьд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүн. Бас чамлахааргүй амжилттай ажиллаж туршлага хуримтлуулсан хүний хувьд заавал ч үгүй С.Ганбаатар гишүүнтэй холбогдоод улс төр хийх хэрэг байсан уу ?
Миний хувьд анх улстөрийн үйл ажиллагаа эхлэхдээ намын дарга болох тухай бодож ч байгаагүй. Харин одоо гишүүддээ хэлдэг ганц зүйл нь намын гишүүн бүр өөрийн хүслээсээ өөрсдийн зорилгыг түрүүнд тавьж байж л улстөрийн нам оршин тогтнодог гэж. Түүнчлэн ямар ч үед улстөрийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь зөв алхам. Хэдийгээр манай нам тодорхой хүрээнд танигдсан байж болох ч доторх гишүүд нь танигдаагүй. Тиймээс манай намын үзэл баримтлалыг эртнээс дэмжиж байсных нь хувьд С.Ганбаатар гишүүнийг намын даргаар сонгосон.
Тэгээд ?
Чи ямар ч ухаантай байсан нөхцөл байдалд захирагддаг. Улстөрийн нөхцөл байдал биднийг ийм сонголт хийхэд нөлөөлсөн гэж харж болно.
Яг жилийн өмнө буюу 2015 он гарсны дараа монголд шинэ улс төрийн хүчин төрөн гарах гэж байна. Түүний ард УИХ-ын гишүүн С.Ганбаатар байгаа гэсэн шуум нилээдгүй байсан. Харин таны хувьд үүнийг үгүйсгэсэн. Гэтэл жилийн дараа тэр шуум биелэлээ олсон. Тэгэхээр анхнаасаа холбоотой байсан юм биш үү ?
Тийм биш. Бид өнгөрсөн хавар үндэсний хэмжээний хоёр том чуулганы дараа бүх намуудад улстөрчдөд хандаж манай намын үзэл баримтлалыг дэмжиж бидэнтэй нэгдээч гэсэн уриалга гаргасан. Үүний дагуу л зүйл болсон. Түүнчлэн тэр үед олон улстөрч, намуудын төлөөлөл уулзсан. Одоо ч уулзаж байгаа.
Өөр намын харьяалалтай УИХ-ын гишүүд хүртэл үү ?
Тийм. Олон хүн ирж уулзсан.
Саяхан танай намын даргын боловсролын асуудал нийгэмд нилээдгүй шуугиан тарьсан. Харин таны хувьд С.Ганбаатарын гишүүнийг юу гэж үнэлдэг вэ ?
Ер нь хүмүүс бодох хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд боловсролтой эсвэл сэтгэлтэй улстөрч хоёрын аль нь илүү хэрэгтэй вэ. Таны хувьд юу гэж бодож байна вэ ?
Миний хувьд хоёулаа хэрэгтэй...
Гэхдээ сэтгэлтэй нь илүү хэрэгтэй. Боловсролтой байна гэдэг нь маргаантай асуудал.
Олон дипломтой гэх ч эсрэгээрээ харин ч боловсроогүй хүмүүс байдаг.
Миний хувьд ч заавал дипломтой, дипломгүй гэж хүмүүсийг хардаггүй. Улс төрчдийг дипломоор хэмжихээсээ илүүтэйгээр нийгэмд хэрхэн нөлөөлж чадаж байгаагаар нь үнэлэх хэрэгтэй.
С.Ганбаатар гишүүний хувьд аливаад хандах хандлага, шийдлүүд нь нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлдэг улс төрийн онцгой хүч гэж хардаг.
Бид улстөрийг илүү цэвэр, чиг хандлагын хувьд цоо шинээр хийхийг зорьж байгаа. Цаашдаа ч энэ зарчмаа алдахгүй. Манай нам бол хамгийн анхны шилэн данстай нам. Бид жагсаал хийчихээд хогоо цэвэрлээд тардаг.
Бид үйл ажиллагаандаа улс төрийн ашиг хонжоог түрүүнд бус харин хууль болон нийтээр тогтсон ёс зүйг зөрчихгүй байх тал дээр л илүү төвлөрлөдөг. Улс төрийн ямар нэгэн акц, арга хэмжээ бидэнд улстөрийн ашиг авчрахгүй байсан ч зөв соёл, чиг хандлага тогтоох дээр хатуу зогсоно. Бид энэ нийгэмд шилэн улстөрийг бий болгоно.
-Ярилцсанд баярлалаа.
-
202.179.25.*
Боргио
2016-02-29 12:09
Ах бас л худлаа ярьж сураад эхлэсэн байна шүү. Ганбаатар энд намд оронгуут энэ намыг дэмжих хүсэл нам унтарсан даа. Гайгүй улстөрийн хүчин гарч ирлээ гэж найдаж байсан найдлагыг талаар болгосон. Хэрвээ олон нийтийн санал аваад гараад ирлээ гэж бодоход буцаад 1990 онруугаа буцсантай адил болно. Бас л өлөн ховдог эрх мэдэл сандал ширээгээ булаалдсан арчаагүй залуучууд байна гэж харж байна.0 0 Хариулах
-
202.70.36.*
Zochin
2016-02-25 15:05
Yadaj zeelsen munguu ugchihuud yos zui yari l daa. Hunii munguur ulstor hiine gesen archaagui, amidralaa avch yavj chadahgui BatOrgil ta 2 iig hen ulgerlen duuraih ve dee.3 0 Хариулах
-
103.26.193.*
Зочин
2016-02-25 14:49
Би ч гадаадад олон жил сурч хөдөлмөрлөсөн, гэхдээ арай ч дээ л гэж хэлье. Хүн чанар, үнэт зүйлээ ямар амархан гээж байнаа... Хайран залуу улс төрийн үхдэл боллоо. Ганбаатар чамтай хуйвалдаж бусдыг түгжилдсэн шигээ чамайг ч мөн адил нэг л өдөр жийх болно. Ухаарч дүгнээд оройтоогүй байгаа дээрээ энэ увайгүй үлдлээ зогсоо...2 0 Хариулах
-
202.179.28.*
Зочин
2016-02-25 14:34
Эхний сорилтонд бүдэрлээ алдаагаа засахгүй ингээд энэ чигээрээ хутгууруудтайгаа цааш явбал ялгарах юмгүй хоосон яригч л болно1 0 Хариулах
-
202.9.41.*
Хутга Боргил
2016-02-25 13:50
Чамайг хэн ч биш байхад чинь өдий хэмжээнд хүргэсэн андыгаа нуруунд нь хутгалдаг хогийн новш юмдаа Боргил, ийм амьтан ч хол явахгүй дээ.2 0 Хариулах
-
202.9.41.*
Хутга Боргил
2016-02-25 13:50
Чамайг хэн ч биш байхад чинь өдий хэмжээнд хүргэсэн андыгаа нуруунд нь хутгалдаг хогийн новш юмдаа Боргил, ийм амьтан ч хол явахгүй дээ.2 0 Хариулах
-
202.21.124.*
Зочин
2016-02-25 13:49
Saixan yria hoorootei hvn baisaaan tanai namiig vrgelj demjdeg shvv1 0 Хариулах
-
202.21.124.*
Зочин
2016-02-25 13:48
ШУДАРГА ЗАН ЧАНАР ГЭДЭГ ОРЧИН ЦАГ ХОВОРДСОН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА...ХҮНИЙ АВУУШТАЙ ЧАНАРЫГ ЭНЭ ХҮНЭЭС ОЛЖ ХАРЛАА СЭТГЭЛЫН БОЛОВСРОЛ ГЭДЭГ ХАМГААС ЧУХАЛ1 2 Хариулах
-
103.229.123.*
Монгол иргэн
2016-02-25 13:45
Доржханд гэж хүйтэн хар царайтай хүнд хэт итгэсэний гай болж дээ. Туршлага болох байх. Хамарсан хүмүүстэй нь зайлуулах хэрэгтэй. Нэр баасдсан нэмгэн ухаантай нэр төр олох гэж гүйсэн юмнуудыг нь төрхөнд нь буцаавал таарна. Урагшаа хараад ухаанаа уралдуулж улсаа авар. Танай намд итгэж байгаа хүмүүс зөндөө...0 3 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2016-02-25 13:40
Nohdoo hutgalj deer ni gishgesen archaagui, hooson huvalz ish chaavaas1 0 Хариулах
-
202.70.36.*
Шившиг
2016-02-25 13:33
Үнэхээрийн шившиг! Жилийн дотор үг үйл 2 нь зөрөхийг үзлээ, харамсах сэтгэл төрсөнгүй энэ улс төрийн үхдэлд эмгнэлэл илэрхийлэе!1 0 Хариулах
-
202.179.28.*
Зочин
2016-02-25 12:50
Үг үйлдэл нь зөрөөд эхэлхээр тэгээд л бусдын адил гэсэн үг биздээ итгэж байсан хүн юмсан харамсалтай2 0 Хариулах
-
202.9.42.*
Зочин
2016-02-25 11:16
ийм зөрчилтэй ярилцалга өгч яадаг бн аа, дуугай бсн нь дээр дээ, ганбатарыг болвсролгүй дарга болгож болохгүй гээд гүйж байсан нь хэн билээ, яачаад бгаан бэ та, худалдагдаагүй гэдэгт итгэж байна, өөр ямар дарамт байна? гишүүн харагдаад нүд чин сохроо юу?5 0 Хариулах
-
202.9.42.*
Зочин
2016-02-25 11:09
baas bn oo, tsarai zus ch hereg alga bolj, buruu yum hiisendee shanaldag l ovoo doo1 0 Хариулах
-
27.123.214.*
Иргэн
2016-02-24 23:47
Ганбаатарын дипломгүйг хайцаалах гээд боловсролын үнэ цэнийг ингэж доош хийж болохгүй шүү. Нэг л худал, хуурмаг, хоосон мэдрэгдээд явчихлаа6 0 Хариулах
-
59.153.114.*
Zochin
2016-02-24 23:39
Бас худалч гар бна. Жилийн өмнө үгүй гэж байснаа. Энд тэндгүй боловсрол зэмшчихээд боловсрол хэрэггүй гэж хэлэхээсээ ичээсэй. Тэгвэл намдаа яах гэж болрвсролтой хүмүүс элсүүлсийм. Бичиг үсэггүй хшмүүсийг элсүүлэхгүй. Үнэн х длаа гар юм даа.5 0 Хариулах
-
150.129.140.*
Зочин
2016-02-24 23:29
Аа мэдэхгүй харин ч гадаадын захиалгаар улбар шар хувьсгал хийхээр 13 жилийн дараа нутгийн бараа харж гэмээр бодогдлоо. Байдаг л гар бна ирээд хөлөө олохгүй болохоор улс төр амархан санагдаа биз2 0 Хариулах
-
103.229.122.*
Зочин
2016-02-24 22:52
mundag zaluu da, zereg ehelsen zaluustaigaa yagaad hagarald hurchihvee hairan yum1 0 Хариулах
-
103.26.194.*
Hotiin uuguul irgen
2016-02-24 20:45
Ovoo yum baih gesen chin ovoolson baas baina shdee. Ehendee goy ehellee tugsgul bol hereg alga. Ganbaatartaigaa adil saihan yaridag l durak bna. End bas diplom baihgui shuu.4 0 Хариулах