Д.Сэрдарам: Мүүн гэдэг хэтрүүлэгтэй аймшгийг нийгэмд бий болгоод байна

А.Сэвжид
2016-02-26 08:57

Сүүлийн үед Мүүнийн шашны тухай мэдээлэл цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй цацагдах болсон. Энэ талаар Дэлхийн энхийн Их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Д.Сэрдарамтай ярилцлаа.

Ярилцлагаа эхлэхдээ таны хамгийн сүүлд өөрийн фейсбүүк хуудаснаа  бичсэн Дэлхийн Энхийн Их Наадам ТББ-ын ажил, Мүүнийн шашны хамаарлын талаар тодруулъя. Тэгэхээр “Мүүн” гэдэг шашин тантай яаж яваад холбогдов?

Фейсбүүк бол “мэдээллийн Нарантуул” зах шиг л маш олон хүн замбараагүй мэдээлэл цацдаг, мэдээлэл дунд төөрч, эрсдэлд өртөж болох хиймэл орчин. Намайг Мүүний шашинтай холбох шалтгаан нь тэр мэдээллүүд дунд яваа “Дэлхийн энхийн их наадам” ТББ-д ажилладагтай холбоотой байх. Хэдэн долоо хоногийн турш Мүүнийн шашны тухай мэдээлэл цацагдаж нийгмийн давалгаа үүслээ. Энд нэр холбогдсон Ц. Насанбаяр нь өөрийг нь барин тавин нотлоод байхад хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрөлгүй “Үгүй, Тийм зүйл байхгүй” гээд байгаагаас нийгмийн бухимдал, хоосон айдсыг улам л давалгаалуулаад байгаа нь харамсалтай.

Нийгэмд сүүлдээ Мүүн биш, мөн гэсэн нэр хоч, айдас хүйдэс давамгайлсан үзэгдэл газар авлаа. Тэр Мүүнд холбогдоод байгаа хүмүүс зарим нь өөрийнхөө хийж байсан зүйлийг үгүйсгэж, эсвэл тайлбарлахаас зайлсхийгээд айдаст автчихаж.

Тийм болохоор энэ талаар хүмүүст үнэн бодит ойлголт өгье гэж найдаад танайд хандсан. Хэрэг дээрээ Мүүнийн хөдөлгөөн нь нэг жижигхэн сүм, нийгэмд өөрийнхөө хийж байгаа зүйлээрээ ялгарах гэсэн ердийн хэдэн залуучууд л байгаа байх.

Мэдээллийг хэдхэн эх сурвалжаас аваад зориудаар давалгаалуулж тараагаад байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой үнэн бодит ойлголт, мэдээллийг олон нийтэд дамжуулах үүрэгтэй эрх чөлөөтэй нийгэмд бид амьдарч байгаа биздээ? Гэтэл тэгэхгүй шуугиан, адал явдал хайж, мөрөөрөө ажиллаж байгаа бидний ажлыг шууд үгүйсгээд байгаа нь харамсалтай байна.

Анх би өөрөө ч гэсэн одоо цацагдаад байгаа мэдээллийн хүрээнд ойлголттой байсан учраас ажилд орохоос өмнө энэ байгууллагыг, мөн Мүүнийг өөрийн хэмжээндээ сайн судалсан.

Зохион байгуулдаг үйл ажиллагаанууд, удирддаг хүмүүстэй нь уулзаж ярилцсан, судалгаа хийсний дараа ямар нэгэн шашны үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг ойлгоод ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн шашны үйл ажиллагаа зохион байгуулсангүй, бусад ТББ шиг нийгмийн сайн сайхан, Энх тайван, Хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Энэ хугацаанд энэ ТББ-аас явуулж байгаа үйл ажиллагаанаас Мүүний шашны нэг ч элемент олж үзсэнгүй...

“Дэлхийн энхийн их наадам” ТББ нь ямар байгууллага, ямар үйл ажиллагаа нийгэмд зохион байгуулж байна вэ ?

Бид МҮОНТВ-тай хамтран “Эгэл амьдралын мөр” нэртэй эгэл иргэдийн ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг алдаршуулсан нэвтрүүлгийн төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төсөл зөвхөн 30 хүнээр хязгаарлагдаагүй.Хөдөлмөрч, амжилтад хүрсэн хүмүүсийг орон даяар сурвалжлан хайж, 200 гаруй хөдөлмөрч иргэдийн судалгаа мэдээллийг цуглуулж эхлүүлсэн энэ төслөө үргэлжлүүлэн хийсээр байх болно. Мөн зөвхөн тэднийг алдаршуулаад орхих биш “Бизнес Инкубатор төв” төслөөрөө дамжуулан тэдний хамтын ажиллагааг хөгжүүлж бизнесийг дэмжих, төсөл хөтөлбөр боловсруулахад нь мэргэжлийн удирдлагаар хангах ажил хийж байна. Дархан уул аймагт Солонгос улсад амжилттай хэрэгжсэн “шинэ тосгон” хөдөлгөөний хувилбар болсон Жишиг гэр хороолол гэсэн төсөл дээр ажиллаад 3 жил болж байна.

Бид бас нийгэмд сайн сайхан зүйл хийж бусдаа манлайлж, үлгэр дууриал болсон хүмүүсийн үйл ажиллагааг дэмжиж алдаршуулах зорилготойгоор “Энхийн шагнал” гэдэг арга хэмжээ хийдэг.

Нэг удаагийн шагналын үйл ажиллагаа ч биш тэднийг Монгол төдийгүй олон улсад сурталчлах зорилготой нийгмийн хүлээлтэд тулгуурласан үйл ажиллагаа.

Эдгээр бүх үйл ажиллагааг бид Дэлхийн энх тайвны санд төсөл бичиж өгч, шалгарвал Монголдоо хэрэгжүүлэхээр тодорхой хэмжээний санхүүжилт аваад үлдсэн хэсгээ хандив, хамтын ажиллагаагаар мөнгө босгон хэрэгжүүлдэг жирийн ажил. Хүмүүсийн ойлгодог шиг шашин, сүм хийдийн мөнгийг угааж түүнийгээ далдалсан ажил хийдэггүй. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-уудын нэгэн адил татвар, хандив тусламж, тайлан тооцоогоо графикт хугацаанд нь өгч хянуулдаг хариуцлагатай байгууллага.

Одоогоос хэдэн жилийн өмнө Хүннү гүрнээс эхлэлтэй Дэлхийн энхийн их наадам хэмээн сүр дуулиантай үйл ажиллагааг танай ТББ-аас зохион байгуулсан. Тухайн үед тус наадмыг Мүүнтэй холбоотой гэсэн мэдээллүүд нэлээдгүй цацагдсан шүү дээ ?

Тийм. Гэхдээ тухайн үед ямар нэгэн шашны ямар ч үйл ажиллагаа болоогүй. Тус наадмыг АНУ-д төвтэй Global Peace Foundation буюу “Дэлхийн энх тайвны сан” гэсэн нэртэй байгууллагаас зохион байгуулсан. Энэ байгууллага дэлхийн олон улсад жил бүр Энх тайвны хөдөлгөөний хэлбэрээр Их наадам зохион байгуулдаг, тэр нь 2011 онд Монгол улсад болж таарсан юм байна лээ. Гэхдээ тэр үед хэвлэл мэдээллийн нөлөөллөөс болоод амжилттай зохион байгуулахад их саадтай учирсан үйл ажиллагаа болсон. Ийм үйл ажиллагааг Global Peace Foundation-ы салбар байгууллагууд өөрийн улсдаа зохион байгуулахыг хүсдэг эрмэлздэг.

Бидний зорилго ч гэсэн Энхийн их наадмыг Монголд зохион байгуулах, сайн зохион байгуулж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго байдаг. Хэрэв зохион байгуулах боломж гарвал Энх тайвны хөдөлгөөний алдартай хүмүүс, зочид төлөөлөгчид ирэхээс эхлээд тухайн улсын нийгмийн сайн сайхан зүйлд хэрэгтэй олон зүйлийг хийх боломжтой юм байна лээ.

Гэхдээ эргээд тайлан материалуудыг уншиж байхад Түүхч, судлаач хүний байр сууринаас харахад Хүннү гүрний түүхийг олон улсад харуулж, илтгэх том боломж байсан гэж бодогдсон.  

АНУ-д төвтэй “Global Peace Foundation” тухайн улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй юу ?

Ямар хэмжээний байгууллага вэ гэдгийг АНУ дахь статусаас нь харах хэрэгтэй. АНУ бол хүчирхэг их гүрний хувьд ямар байгууллага, хэн гэдэг нөхөр юу хийгээд яваад байгааг мэдэх, ямар зөвшөөрлийг хэнд өгөхөө сайн мэдэх улс. Global Peace Foundation нь АНУ дахь төрийн бус байгууллагын 501 С3 ангилалд багтдаг байгууллага. Энэ нь тус ТББ-ын санхүүжилт нь хууль бус эсвэл ямар нэгэн шашны үйл ажиллагаагаар санхүүждэггүй тодорхой хандив, сайн дурын үйл ажиллагаагаар санхүүжсэн хууль ёсны байгууллага гэдгийг нь зөвшөөрөөд татварын хөнгөлөлт үзүүлдэг статус юм байна лээ. Яг энэ журмаар хүлээн зөвшөөрөгдөж олон улсад энх тайвны чиглэлээр төсөл хөтөлбөрт санхүүжилт өгч байнаа гэсэн үг. Төв байгууллагад нь нэр хүндтэй олон газар ажиллаж байсан, туршлагатай, өндөр шаардлага тавьдаг, ажил хэрэгч хүмүүс ажилладаг.

Бидэнд ажил хэрэгч байх шаардлага, зөвлөгөө өгдөг байгууллага. Монгол дахь салбартаа яг юунд хэдэн долларын санхүүжилт явуулснаа тайлагнадаг. Бид Global Peace Foundation-д сайн төсөл, хөтөлбөр бичиж өгч шалгарвал үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Тиймээс дээр дурьдсан төсөл, хөтөлбөрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Илүү сонирхолтой, илүү олон нийт нийгмийн сайн сайхандхэрэгтэй үйл ажиллагаа сэдээд түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг Global Peace Foundation-д өгч чадвал бидний үйл ажиллагаа өргөжих болно. Чадахгүй бол санхүүжилт зогсоод энэ байгууллага хаагдах нь энгийн зүйл. Дэлхийн зөн, Адра, Соросын сан зэрэг олон сангуудтай яг л адилхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг энгийн зарчим болохоос биш бид ямар нэг харгис шашныг хаацайлсан, нүүрээ нуусан ТББ биш. Хүсвэл хэн нь ч ирээд бидний үйл ажиллагаа, санхүү, хэрэгжүүлж байгаа ажлуудын тухай мэдээлэл авах боломжтой.

Магадгүй танай ТББ-ыг “Мүүн”-ийн шашинтай холбох гол шалтгааны нэг нь “Энх тайван” гэсэн утга агуулсан үг хэллэгийг түлхүү ашиглаж байгаад байх. Сүүлийн үед ч Цэнхэр үст Цэрэн нэрээр олон нийтийн сүлжээнд  танигдсан эмэгтэй Мүүнийн шашныг маш хүчтэй эсэргүүцэж байна. Та түүнтэй уулзаж байсан уу?

Тэр бүсгүйтэй танил. Тэр бүү хэл бид нэг хүнийг хилс хэрэгт гүтгэж шийтгэсэн хэргийн ад эсрэг хамтран ажиллаж байсан. Миний хувьд энэ байгууллагынхаа талаар, бид шашин дэлгэрүүлж байгаагүй талаар тайлбарлах гэж санал тавьж байсан.

Ер нь Мүүнтэй холбох хамгийн том шалтгаан нь GPF-ийг үндэслэгч Хён Жэ Мүүн нь Мүүнийн шашныг үндэслэгчийн том хүүхэд, түүний үйл ажиллагаатай холбоотой.

Мүүний гэр бүл бол олон зүйл хийсэн, будлиан, зөрчил тэмцэл хийсэн, бөөн хямралтай, сонин түүхтэй гэр бүл. Сайнаас илүү муу нэр ихтэй байсантай холбоотой. Бараг тайлбарлах гээд яриулж, ярьж байгаа хүн нь өөрөө ч будилж мэдэхээр сонирхолтой нөхдүүд байсан байгаа юм. Мүүний шашин, Энх тайвны хөдөлгөөн хоёрын зам салсан нь тэр гэр бүлийн жинхэнэ хямрал болсон юм байна лээ. Монголчууд битгий хэл Солонгосчууд нь хүртэл учрыг нь ойлгохоо байсан зүсэн зүйлийн юм хийж, зарим нэгэнд нь адлагдсан, зарим нэгэнд нь тахигдсан ёстой судлууштай нөхөд.

Хён Же Мүүний “Солонгосын мөрөөдөл” гэсэн ном ноднин жил Солонгос улсдаа бестселлерээр нэлээд удаан байсан нэг ном бий.

Бид тэр номыг орчуулаад олон нийтэд тараачихвал аймшигтай хар Мүүн гэсэн зохиомол айдас, дуулиан, гүтгэлэг магадгүй алга болох байх гэж бодож байна.

Аавынхаа оршуулах ёслолд оролцож чадахгүй болтлоо гэр бүл дотроо гадуурхагдсан түүний үзэл бодлыг шашин биш гэдгийг олон нийт ойлгох байх аа. Харин олноор нь гэрлүүлдэг энэ тэр гээд шашны үйл ажиллагаа нь Хён Же Мүүнээс илүү дүү нарынх нь хийдэг Культын үйлдэл. Тэрэнд оролцож байсан хүмүүс нь учрыг тайлбарлаад хэлчихвэл “ее хөөрхий дөө. Ийм л инээдтэй” зүйл байсан юмуу? гэж бодогдох зүйл.

 

Төр мөнгө аваад төсөл хэрэгжүүлдэг компани маягийн болчихсон

Мүүнийн шашны сүмийнх нь нэр “Эв нэгдлийн сүм” бил үү? Энэ нь үнэхээр Монголд сүлжээ хэлбэрээр байдаг уу? Э.Цэрэндолгорын хэвлэлийн бага хурал дээр өгсөн мэдээлэлүүд үнэн үү?

Мүүнийн хөдөлгөөн Монголд байсан уу? Байсаан гэж хийж байгаа, оролцож байсан хүмүүс дуугарахгүй байгаа нь харин надад хачирхалтай санагдаад байна. Хүний нэр төр, сандал ширээний асуудлаас илүү “гаж хандлага, буруу үзэл суртал” гэж дайрч давшлуулаад байхад нь энэ чинь ийм учиртай байсан юм байна лээ. Би тэгж бодож байсан чинь биш байсан юм байна лээ гээд ойлголцоод яриад тайлбарлаж болно доо.

Би энэ байгууллагын ажилтан хүнээс гадна судлаач хүний хувьд Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байгааг ойлгох ухамсартай хүмүүс манай нийгэмд цөөхөн болчихсоныг олж харж байна.

Ийм газар фашизм, үндэсний дээрэнгүй үзэл цэцэглэх нь амархан. Мао даргад нийгмийн ийм айдас “Бяцхан улаан номын цэргүүд”-ийг бэлтгэж өгсөн. Мүүний хөдөлгөөн Монголд байсаан. Гэхдээ ганц нэг хүн бүтнээрээ боловсролын яам юм уу? Би зарим нэг хүнтэй боловсролын шинэчлэлийн асуудлаар маргалдаад өрөөнөөс нь оюутнуудтайгаа хөөгдөөд гарч ч байсан. Ер нь энэ шуугианы жинхэнэ эзэд нь чимээгүй байгаа цөөн хэдэн хүн, хохирогчид нь Мүүний хөдөлгөөнд ямар нэг хэлбэрээр оролцож, нэр холбогдож явсан хүмүүс, ялангуяа улс төрчид. Харин ямар ч харъяалалгүй атлаа хамаатуулагдаж хохирсон нь Дэлхийн энхийн Их наадам, түүний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болж байна.

Та Мүүнийн шашны талаар ямар мэдээлэл, ойлголттой байна вэ ?

 Би Солонгост суралцаж байсных энэ шашны талаарх мэдээллийг бусад хүмүүсийн адил хэмжээнд мэддэг. Солонгосчуудын туйлын мөрөөдөл ямар нэгэн аргаар Солонгосын хойгийг нэгтгэх. Өмнөд Солонгост протестант шашны урсгалууд маш хүчтэй. Сүм нь эдийн засгийн бааз суурьтай сайн номлогчтой байвал хүчирхэг байх боломжтой. Харин АНУ-д шашинд  тулгуурласан энх тайвны хөдөлгөөн маш хүчтэй. Хоёр хөл нь АНУ, Өмнөд Солонгост байдаг  Мүүнийн хөдөлгөөн тэр хэмжээгээр олон нийтийн талархлыг олсон. Эцэг Мүүн нь Солонгосын нэгдлийн цэг нь энхтайван болон шашин гэж номлосон байгаа юм. Хүйтэн дайны үед Горбачев, Ким Ир Сен, Ким Чен Ир зэрэг удирдагчидтай уулзаж, АНУ-ын ерөнхийлөгчдийн мэтгэлцээнд уригдах зэргээр их нэр хүндтэй байсан. Гэхдээ тэр өөрийн сургаалиа Культ хэлбэрээр авч явсныг шүүмжлэх хүмүүс их байдаг. Нас бие бартлаа маргаантай үзэл бодолтой байсан болохоор хүүхдүүд нь хоорондоо хоёр хуваагдсан. Том хүү нь энхтайвны хөдөлгөөн бол Мүүнийн хөдөлгөөний хамгийн зөв зам гэсэн бол, дүү нар нь шашны үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгсөн. Ах дүүсийн хооронд тангараг тасрах хэмжээний зөрчил бий болж, Дэлхийн Энх тайвны сан нь шашны үйл ажиллагаа явуулдаггүй гэж албан ёсоор зарласан. Энэ байгууллагын үйл ажиллагаануудыг АНУ-ын БН-ын Тинк Танкыг үндэслэсэн судлаачид хүртэл дэмжин оролцдог. Африк, Латин Америкт хүртэл энхтайвны амжилттай үйл ажиллагаанууд явуулж байгаа олон улсын байгууллага.

Та шашин судлаач гэж байсан. Ер нь шашин судлалд Мүүний шашныг хэрхэн үздэг вэ ?

Шинжлэх ухааны талаас нь шашныг нийгэмд үйлчлэх байдлаар дараах хэлбэрээр ангилдаг. Уламжлалат шашин (Эклессия) хэлбэр. Энэ нь хүмүүс уламжлалаа харгалзан шүтдэг буюу уламжлалт шашин. Өөрөөр хэлбэл Буддын, Христийн, Католик, Ислам зэрэг тухайн үндэстний нийгмийн үнэт зүйлийг тодорхойлдог дэлхийн хэмжээний шашнууд юм. Дараагийн хэлбэр нь Дэвшилтэт (деноминац) хэлбэр буюу уламжлалт шашин нийгмийн хэрэгцээг хангаж чадахаа байсан үед болон нийгэмд шинэ хандлага, шинэ үнэт зүйлс бий болоход үүсдэг шашин. Өөрөөр хэлбэл уламжлалт шашин нийгмийн хөгжлийг дагаад шинэчлэгдэх, эсвэл гаднаас өөр философи, үзэл хандлага бүхий шашин орж ирэхийг хэлнэ. Харин үлдсэн гурван хэлбэр нь нийгмийн цөөнх хэсэг шүтдэг Зохион байгуулалттай сект, Сект, Культ гэсэн хэлбэр.  

Энэ дундаа Культ нь хамгийн харгис буюу өөрийн дагалдагчдынхаа амьдралын хэв маягт нь хөндлөнгөөс оролцдог шашны хэлбэр. Мүүний шашны олноор нь гэрлүүлэх хэлбэр нь яах аргагүй “Күльт” хэлбэртээ орно. Тиймээс гаж урсгал гэж олон нийтэд ойлгогдоод байгаа.

Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр Мүүнийн шашинд томоохон улстөрчид холбоотой гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Та тэр талаар юу мэдэх вэ ?

Уламжлагдсан бодлого, зарчим байхгүй, ядуугийн зовлон юм уу гэмээр мэдээлэл муутай хүний үйлдэл гэж хэлэх байх. Хүн мөнгө л өгч байвал түүн рүү хошуурцгаадаг нь бодлогогүй үйлдэл байснаа улс төрчид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийнхээ дэргэд үзмэрч биш тинк танк нь болж өгдөг судлаачидтай байгаагүйн аюул. Мэдээлэл сайтай байсан бол тэгж дагаж гүйгээд байхгүй. Гэхдээ Мүүний хөдөлгөөн тухайн үедээ яах аргагүй олон улсын хөдөлгөөн байсан.

Эцэг Мүүн нь амьд шашин, энх тайвны хөдөлгөөнийг ялгахад бэрх үед ийм явдал болж байсан болов уу? Угаасаа зохион байгуулалтай сект, шашин зэрэг нь хамгийн түрүүнд ямар хүмүүсийг урхидаж, хамтран ажиллах вэ гэдгийг тодорхойлж, дараа нь өөрсдийн нөлөөлөлдөө автуулдаг.

Гэтэл манайхан чинь мөнгө л өгч байвал хэн гэдэг нь хамаагүй. Яамдууд нь мөнгө нь орж ирсэн төслийг шууд л хүлээгээд авчихдаг. Өөрөөр хэлбэл төр нь мөнгө аваад төсөл хэрэгжүүлдэг компани маягийн болчихсон.

Магадгүй “Энхтайван” гэж хэлэх юм бол Мүүнийн шашинтан юм шиг нийгэмд ойлгодоод байна л даа ?

Тэгэлгүй яахав. Хуучин нийгэмд дамын наймаачин гэхээр хүн муу хэлдэг байлаа. Үүнтэй адил болчихоод байна. “Энх тайван”-ы сангийн удирдагч Хён Жей Муунийн өөрийнх нь зорилго нь ээдрээтэй үзэл бодолтой ааваасаа авахыг нь авч, шашнаас салгаж олон улсын хөдөлгөөн болгох гэсэн жирийн хүсэл. Энх тайван гэдэг үг ямар нэг шашин, хүнд өмчлөгдөх үг биш. Энэ бол бүх нийтийн хөдөлгөөн. Энэ бол хүнийг хараар будаж айлгах гэсэн зэвсэг ч биш. Манай байгууллага, Монгол улсад энэ байгууллагатай хамтран ажиллах, мөн Монголын амар амгалан, энх тайвныг олон улсад сурталчлах боломж байгаа тул бид энэ байгууллагатай хамтран ажиллахыг, өөр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хичээж ажиллахаас бус шашин дэлгэрүүлэх гээгүй гэдгийг ойлгуулмаар байна.

Зарим улсад энэ шашныг хаачихсан гэдэг. Харин Монголд “хориглох” эрх зүйн орчин нь хэр байгаа вэ ?

Бид эрх чөлөөт тусгаар улсын иргэд. Хууль хяналтын байгууллага энэ талаар ажиглаж, хянаж байгаа байх. 2011 онд манай байгууллагын санхүү, үйл ажиллагааг маш нарийн шалгасан. Улс төрчдийн нэр холбогдсон, зохион байгуулсан үйл ажиллагаа нь улс төрийн сөрөг мэдээлэлтэй холилдсон болохоор. Энх тайвны нэрээр хамтран ажиллахыг хүсэж байсан хүмүүс хадны мангаа харсан юм шиг зугатаах ч хүмүүс бий, бүр дэмжиж, хамтран ажилладаг хүмүүс ч олон бий. Тиймээс үнэхээр шашны Култийн хэмжээний үйл ажиллагаа явуулаад байгаа хүмүүсийг нь олж тогтоогоод хөөж гаргаад үйл ажиллагааг нь хориглох хууль эрх зүй нь манайд байна.

 


  1. 198.103.104.* Энэ хүнээс болгоомжил!!!! 2016-03-07 10:36
    Гарчигнаас л энэ хүний байр суурь харагдаж байна. Аюултай, нуугдмал, 2 нүүртэй, худалч гаруудын нэг. Та нараас болж үр хүүхдүүдийнхээ ирээдүйд дэндүү санаа зовж бна.
  2. 103.57.92.* Зочин 2016-03-06 20:16
    МУУ ШҮҮ
  3. 84.180.82.* Зочин 2016-03-06 08:12
    https://www.youtube.com/watch?v=kKMnTOhO6IQ үзлээ. Дээрх ярианд тань ч бараг итгэж байлаа. Гайгүй багшаар түүх заалгалаа гэж бодож байсан чинь ёстой новш юм даа. Та одоо сайн дураараа багшийн ажлаа хүлээлгэж өгмөөр юм дөө. Тэгээд энэ энх тайвныхаа үйл хэрэгт нэгмөсөн оролцох цаг чинь болсон бололтой. Өмнөөс чинь ичсэн таны шавь.
  4. 202.131.228.* Зочин 2016-03-04 15:39
    Сайхан ярилцлага болсон байна.
  5. 103.229.123.* ХӨХӨӨ 2016-03-04 12:22
    УНШИЖ ҮЗЛЭЭ.ӨӨРИЙН ЧИНЬ ЯРИАНД ҮНЭН БОДИТ ЗҮЙЛ АЛГАА ҮНЭХЭЭР ЦЭРЭНГИЙН ТАВЬСАН ЭЦЭГ ХҮҮГИЙН ҮЙЛДЭЛҮҮД ЗӨРӨӨТЭЙ БАЙНА ДАА.ТЭГЭХЭЭР ЦЭРЭНГИЙН ЗӨВ БАЙНА.СОЛОНГОСУУД ИХ ЗАЛЬЖИН ХҮМҮҮС ЯМАРЧ АРГААР ХҮНИЙ ТОЛГОЙГ УГААЖ БАЙГАА ҮНЭН ЯРИАД ЦААНАА ХУДАЛ ХУУРМАГЫГ ДЭЭД ЗЭРГЭЭР СУРАЛЦСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.МОНГОЛЫН ЗАЛУУСЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БАЙДАЛ ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦАА ГЭЭД ОЛОН ЗҮЙЛ ДЭЭР ХҮМҮҮС НЭГ НЭГНЭЭ ОЙЛГОХОД БЭРХ БОЛСОН.ТАНЫ ХЭЛСНЭЭР СОЛОНГОСУУД ӨӨРСДӨӨ ТӨӨРӨЛДӨХӨД ХҮРДЭГ ЮМ БОЛ МОНГОЛЧУУД БҮҮР ТӨӨРЧИХСӨН БАЙНА БИЗ ДЭЭ.ТЭГЭХЭЭРГ ЭНЭ МҮҮНИЙГ ҮНДЭСЛЭГЧИД ЖИНХЭНЭ ЗАЛЬТ ХҮМҮҮС НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА
  6. 103.229.177.* сүх 2016-03-03 16:07
    найз минь Мүүниыг хамгаалаад хэрэггүй дээ, тэднээс сайн сайхан юм гарахгүй
  7. 46.165.246.* Худлаа ярь 2016-03-02 23:16
    Монголын боловсролыг салбарын эрдэмтэн докторууд нь энэ шашиныг дэмжээд үйл хэргийг явуулаад байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ Дэлхийн энхийн Их наадам ТББ гээд байгаа чинь англи хэлээр Global Peace Foundation гэж нэрлэдэг. Мүүний шашиныг үндэслэгч Sun Myung Moon өвгөний хүү Hyun Jin Moon үүсгэн байгуулсан байгууллага гээд WIKIPEDIA - дээр тов тодорхой байна. Энэ ШУТИС - ийн багш Мүүнтэй холбоогүй гэж яриад тэнэг хүн хуурч байгаа бишдээ хөөрхий.
  8. 46.165.246.* Худлаа ярь 2016-03-02 23:14
    Монголын боловсролыг салбарын эрдэмтэн докторууд нь энэ шашиныг дэмжээд үйл хэргийг явуулаад байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ Дэлхийн энхийн Их наадам ТББ гээд байгаа чинь англи хэлээр Global Peace Foundation гэж нэрлэдэг. Мүүний шашиныг үндэслэгч Sun Myung Moon өвгөний хүү Hyun Jin Moon үүсгэн байгуулсан байгууллага гээд WIKIPEDIA - дээр тов тодорхой байна. Энэ ШУТИС - ийн багш Тэнэг хүн хуурч байгаа юм шиг л болждээ хөөрхий.
  9. 46.165.246.* Худлаа ярь 2016-03-02 23:11
    Боловсролыг салбарын эрдэмтэн докторууд нь энэ шашиныг дэмжээд үйл хэргийг явуулад байгаа бол Монгол улс сөнөж байгаа ажээ. Наад энхтайвын наадам гээд байгаа чинь Global Peace Foundation гэж нэрлэдэг. Мүүний шашиныг үндэслэгч Sun Myung Moon өвгөний хүү Hyun Jin Moon үүсгэн байгуулсан гээд WIKIPEDIA - дээр тов тодорхой байна. Тэнэг хуурч байгаа юм шиг.
  10. 182.160.33.* Зочин 2016-03-02 22:56
    Би Монгол хүн. Би ядуу байж болно. Би дорой байж болно. Гэхдээ би Монголоороол байна. Өөрийн гэсэн бодолгүй, өөрийн түүхээ мэдэхгүй тийм хүмүүс л будсын зүйлд орохдоо амархан байдаг байх.
  11. 103.229.122.* Лхагва 2016-03-01 13:20
    vл тоож онго монгоний ухамсартай болж бид хойч vеэ энэ тоорогдолоос аврах vvрэгтэй энэ гаж ургалыг хоригдлох шаардлагатай.
  12. 103.229.122.* Зочин 2016-03-01 13:10
    Монгол хvн дээдлэх шvтээнгvй болоо юу гадаад л бол бvх зvйл, хvмvvc нь сайн сайхан гэх мунхаглал бий болж дэрэгдээ байгаа гэгээн сайхан бvхнээ
  13. 124.158.73.* eldev tailbargui zuvhun_FACT 2016-02-29 12:04
    https://www.youtube.com/watch?v=kKMnTOhO6IQ Angli heltei bol uuruu angli helgui bol huneer damjuulaad uuniig uzeerei. Moon Hyung Jin-ii ehner ni Moon ii ger bulees herhen zutgaj garsan talaar, yamar aimshigtai baisan talaar, uursduu har tamhi ger bulees gaduur hariltsaag yes bus gej uzdeg atlaa Moon Hyung Jin ni uuruu het avtsan hun baisan talaar buhii l medeelel bagtjee. Yamar ch argaar zuvtgun tailbarlan Enh taivnii tagtaa baisan gej heleh arga alga met sanagdlaa.
  14. 103.57.92.* Зочин 2016-02-29 09:42
    ТИЙМ ШҮҮ
  15. 202.9.40.* 42 2016-02-29 01:17
    'Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна' гэсэн хэллэгийн баталгаа хаана байна вэ? Доктор, түүхч, судлаач, энхтайван гэдэг үгсээр бамбай болгон хэрэг дээрээ ямар ч аргумент, факт үгүй чалчилт.
  16. 178.32.53.* Зочин 2016-02-27 22:38
    https://www.youtube.com/watch?v=kKMnTOhO6IQ Аль Жазира ТВ-ийн энэ бичлэгийг үзээрэй. 14 мин 53 секундээс 15 мин 45 сек хүртэл хүн зодоод хараагаад байгаа нөхрийг Hyun Jin Moon гээд нэр устай нь яриаг нь англиар тайлбарлаж бичсэн байгаа. Тэгээд дараа нь http://www.toimsetguul.mn/dugaar/081/081.html#p=25 Үндэсний тойм сэтгүүлийн 81 дүгээр дугаарын 25 болон 35 дугаар хуудсыг сөхөөд Мүүний хүүгийн зургийг харьцуулаад үз. 2 дахь зураг дээр ээжийнхээ ард нь явж байгаа залуу. нөгөө зураг дээр эхнэртэйгээ морь унаад явж байгаа зураг.
  17. 202.55.191.* Зочин 2016-02-27 21:11
    Mash ih bayarlala, ingeed neg uchriig ni olood oilguulaad bval tun heregtei yumsan, tegehgui end namaig muun gj yun ch medegdehgui Mangas yumuu Mafi yumuu neg yum zanaad alah geed bna hamgaalaltandaa avaarai handiviin mungu ch geh zarim neg nuhduud huneeree toglohoo bolioroi!!!!
  18. 103.229.121.* Shavi 2016-02-27 20:01
    Internetees Moon geed haihad huugiinh ni deerengui uvaigui baidliig ilchilsen bolon ehneriinh ni nuhruu bolon Hadam aav(etseg Moon) ii talaar yarisan aimar yaria tavigdaagui bsn bol tanid itgeh bailaa Bagshaa
  19. 182.160.36.* ene zaluud muunii udirdlagaas daalgavar ugchee, mash ayuultai uls bna, bolgoonjloh heregtei, Mongolchuudaa 2016-02-27 18:40
    Trsabtr
  20. 202.9.41.* Балт 2016-02-27 17:44
    Эцэг хүний хувьд нэг гуйлагчин гадаад хүүхэдүүдийн маань толгойг эргүүлчих ви гэж санаа зовох юм.
  21. 202.9.41.* татварыг чинь хянадаг 2016-02-27 17:34
    1.Явуулж байгаа үйл ажилгааны зардал чинь асар зөрөөтөй.2,Ийм наадам яг юунд ,хэнд, ямар хэрэгтэй юм.3.Наад нэр чинь ямар үйл ажилагаа явуулж байгааг хэлээд байх шиг.4.Асар их мөнгөний санхүүжилт яагаад найр наадамхан хийхэд гадныхан сул хаяна гэж.Гээд бодхоор наад үлгэрээ аав ээждээ ярьж өг.Дайн байлдаантай сирид яагаад болохгүй гэж.Монгол сүүлийн 70 жил дайнаас хол байгаа шүү.
  22. 79.65.62.* Зочин 2016-02-27 15:09
    Za boliod og! Ulaan tsain Muun bhad oorsdiigoo ugui gej haitsaalah yum, neekh goyo nertei! Muuniihen shuu humuusee!
  23. 178.32.53.* Зочин 2016-02-27 13:15
    энэ хүн солонгост боловсрол эзэмшсэн гэхээр нөгөө Мүүний их сургууль биш биз?
  24. 103.41.177.* Зочин 2016-02-27 13:11
    АНУ шиг агуу улс зөвшөөрсөн учраас хууль бус ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлэх гээд байнаа даа
  25. 103.41.177.* Зочин 2016-02-27 13:10
    энэ хүний түүхийн хичээлийн агуулгад ТИС анхаарал тавих хэрэгтэй юм бн
  26. 103.26.194.* Зочин 2016-02-27 13:06
    Үр хүүхдүүд маань энх тайван амар амгалан эв нэгдэл гэдэг зүйлээс ухаангүй айж авилгал хээл хахууль зээл өгөх нэрээр газар нутаг дээрэмдэх гэдэг зүйлд дасан зохицож хүлээн зөвшөөрч амьдрах ийм нийгэм бий болждээ
  27. 27.123.213.* Зочин 2016-02-27 12:59
    Энэ ЯМАР ӨДЦӨН ХУДАЛЧ НОВШШШ ВЭ... Сайн сайхны нэрээр залуучуудыг татчаад дараа нь ЗУРАГТАЙ гэрлүүлдэг биздээ? Тгэд сайхан залуутай гэрлэчлээ гээд очиход нь Тэргэнцэртэй хүний насан туршых нь асрагчийн ажилд томилогдсон тухай ч мэдэх юм байна
  28. 122.201.24.* Зочин 2016-02-27 11:43
    Bolovsrol,zaluu osvor ueiinheniig yanz buriin ursgaliin medeeleleer toorogduulj bolohgui ee!Hamgiin ayul ni end l baina shuu dee.Mongoliin hamgiin uzesgelentei gazar baiguulagdsan BAYANGOL zusland bagsh nart surgalt yavuulj,Enhiin elchin said bolgoj surgalt,humuujliin ajil yavuulj baigaag oilgohgui bainaa.
  29. 202.55.191.* haha 2016-02-27 08:57
    Solongoschuud chin medrel muutaimshdee bas neg eej burhan geed neg avgai yavaad bsan
  30. 27.123.214.* Huurtahshahsan1n 2016-02-27 07:50
    Neeh surtei enhiin uil ajillagaa ywuuldag met naanaas ni harwal. Tsaanaa Muunism chin bj l bdag shde. Ymar medku bish. Baliar baba shde tanuus, halit harwal eeddee mon saihan setgelt humuus shvv
  31. 92.225.47.* za 2016-02-27 03:42
    Ene hun tegeed aav mooniig n bish huu mooniig n shutdiin bizdee https://youtu.be/ltc3y0oomd8
  32. 92.225.47.* za 2016-02-27 03:42
    Ene hun tegeed aav mooniig n bish huu mooniig n shutdiin bizdee https://youtu.be/ltc3y0oomd8
  33. 66.87.118.* Bat 2016-02-27 02:09
    Niigemd uuseed baigaa shashnii asuudald sudlaach khunii khuviar mash todorkhoi khariu ugsund bayarlalaa. Minii bodolloor ene delkhii deer bukh l shashin enkhtaivan amar amaglangiin talaar surgalj, nomoldog. Muunii shashin mun adil. Shashin bur uundee khurekh arag zam ni uur uur. Tuunii negen adil muunii shashin uuriin arag zamaaraa l enkh amaglan delkhii yurtuntsiig bii bolgokhoor ajillaj baigaa gej bi khuvidaa uzej, itgejyavdag.
  34. 94.242.228.* Зочин 2016-02-27 01:50
    Мүүний хамгийн бага хүү амиа хорлосон. Учир нь эцэг Мүүн өндөр настай хирнээ хүүгийнхээ сүйт бүсгүйг нь оролдоод байсан гэж байгаа. Эх сурвалж: 24 мин 30 секундээс эхлээд сонсоорой : https://www.youtube.com/watch?v=0hQHnXZXkiA
  35. 91.226.212.* Зочин 2016-02-27 01:50
    Мүүний хамгийн бага хүү амиа хорлосон. Учир нь эцэг Мүүн өндөр настай хирнээ хүүгийнхээ сүйт бүсгүйг нь оролдоод байсан гэж байгаа. Эх сурвалж: 24 мин 30 секундээс эхлээд сонсоорой : https://www.youtube.com/watch?v=0hQHnXZXkiA
  36. 91.226.212.* Зочин 2016-02-27 01:43
    ТИС -ийн түүхийн багш энэ хүн ямар олон оюутан залуусыг мунхруулж яваа бол? хүү Хён Же Мүүн нь дээрэнгүй зантай хүн зодоод байдаг . бичлэгийг нь харсан . Дэлхийн энх тайвны их наадам гээд зураг хөрөг нь Үндэсний тойм сэтгүүл дээр байгаа. энэ 2 бол нэг хүн. Тойм сэтгүүл дээр аав хүү 2 муудалцсан, одоо хамаагүй, нэг нь шашнаа, нөгөө энх тайвны үйл хэргээ сонгосон ч гэх шиг. Яг л тэрнийг давтаж ярьж байна. Хүү нь хүн зодож байгаа бичлэгийг хүмүүс минь хараагүй бол цэнхэр үстийн фэйс дээр байгаа.
  37. 91.226.212.* Зочин 2016-02-27 01:43
    ТИС -ийн түүхийн багш энэ хүн ямар олон оюутан залуусыг мунхруулж яваа бол? хүү Хён Же Мүүн нь дээрэнгүй зантай хүн зодоод байдаг . бичлэгийг нь харсан . Дэлхийн энх тайвны их наадам гээд зураг хөрөг нь Үндэсний тойм сэтгүүл дээр байгаа. энэ 2 бол нэг хүн. Тойм сэтгүүл дээр аав хүү 2 муудалцсан, одоо хамаагүй, нэг нь шашнаа, нөгөө энх тайвны үйл хэргээ сонгосон ч гэх шиг. Яг л тэрнийг давтаж ярьж байна. Хүү нь хүн зодож байгаа бичлэгийг хүмүүс минь хараагүй бол цэнхэр үстийн фэйс дээр байгаа.
  38. 123.109.194.* Зочин 2016-02-27 00:58
    Solongoschuud uursdoo Mooniig hamgiin tom huuran mehlegch gedeg yum bilee.
  39. 123.109.194.* Зочин 2016-02-27 00:57
    Enh taiwnii naadmiig zohion baiguulah ued zarlaliin sambar hiih ajil hariutsaj baisan oxin tud udalgui genethen gadaad hunte suusniig medeh yum bn. Mooniihniig buudaj alval taarna
  40. 27.123.214.* Зочин 2016-02-27 00:30
    Өө хөөрхий, энэ их цэцэрхсэн нөхөр байдаг. Мүүний хар мөнгөний боол байж. Аав, хүү 2 мөнгөнөөс болж муудсан нь үнэн. Гэхдээ Global Peace Foundation анх хар мөнгөөр боссон. Одоо ч адил, чи ийм новш байжээ, даанч томроод цэцэрхээд байсан
  41. 202.179.11.* Зочин 2016-02-26 23:07
    Найзаа чи бид 2 хамтдаа ахин төрж байсан шүү дээ. Их л сайхан цэвэршиж. Гэхдээ номын нөхөд чинь амьд сэрүүн байна. Би л хувьдаа эрт хазаараа татсандаа баярлаж явдаг. Одоо Насаа багшийгаа түлхээд оронд нь суух нь уу анд аа
  42. 27.123.214.* Oyu 2016-02-26 22:23
    Энэ хун муун л бн ш дэ. Маш худлаа бооронхийлж ярьж бн. Бас доор хэлсэнчлэн гонжоолдуулж ярьж бн. Бас шашин, гаж урсгал гэсэн 2 угийг салгаж мэдэхгуй бн. Солонгост доктор болсон биз. Аав хуу 2 салсан, уйл зорилго тусдаа ч гэх шиг, санхуу тайлан тодорхой, шалгуулдаг ч гэх шиг, хуний монго авсан улс цаад газраа тайлан тавьж л таараа ш дээ. Асуусан, ярьсан 2 яг ижил, ямар ч утга алга. Гарчигаа л харчих!
  43. 202.9.42.* Зальтай шүү, болгоомжтой 2016-02-26 22:12
    МҮҮН бол ингэж л толгой угаадаг шашин даа. Наанаа их зөв юм ярина. Цаанаа бол үнэхээр аюултай. Тэдний залийг гүйцэхгүй шүү. Тиймдээ ч их олон залуучууд маань толгой нь эргэдэг юм шүү дээ. Бүгд л зөв гэж бодож ордог, дагадаг.
  44. 78.210.77.* Зочин 2016-02-26 21:24
    Mash olon ulsad Moon iig horigloson bdag ni uchirtai l sanagdana ! Urniin zarim orond horigloogui ch ayultai ursgal sect gesen jagsaaltand oruulj ard olondoo anhaaruulj zuvlumj mayagin yum gargasan bh tai taarch bv !
  45. 211.36.138.* monx 2016-02-26 21:04
    debdvv urt gonjirj tolgoi erguulsen yum bichex ym.solongost xudlaa uilaad b.dag ene xoolig ogsond tandaa bayrllaa geed b.dag shashin bish ymuu.
  46. 78.250.31.* штаб 2016-02-26 20:58
    Энэ нөхөр бол доктор энэ тэр гэсэн худлаа цол гуншингаа далимдуулж Мүүний гаж урсгалыг илт дэмжиж явдаг нөхөр байна , Ийм үндэсний сэхээтнүүд монгол эх оронд минь ажиллаж амьдарч багшилж байгаад маш их харамсаж байна,Бүхэл бүтэн олон ангит кино шиг баримт дэлгээд байхад хэдхэн баримт гаргаж Мүүний шашинг гутаалаач гэх шиг, Энэ монгол хүн үү эсвэл монголд суурьшсан гадаадын тагнуул уу, гайхаж байна, Ийм эрдэмтэн нэртэй хувцас ромбоны өлгүүр монголд үүрлээд байгаа учраас монгол улс маань хөгжихгүй байгаа юм, ИЙм хүмүүсээр хичээл заалгасан хойч үе минь яандаа ЭЭЭЭ ЧАВААС ИХ ХААН ЧИНГЭСИЙН МИНЬ АРИУН СҮНС ӨРШӨӨН ХАЙРЛА !!!!!
  47. 220.87.164.* Иргэн 2016-02-26 20:43
    Бас ч сайн судлах л хэрэгтэй юм байна. Ер нь юманд хагас дутуу, дулимаг мэдээлэлтэй байна гэдэг юунд ч хүргэж мэдэх л юм байна. Зөвхөн энэ гэлтгүй нийгмийн олон асуудалд бид судалж сайн мэдээд, өөрийн нүдээр харсны дүнд дүгнэх хэрэгтэй юм байна. Өөрөө ч сайн мэдэхгүй юман дээр талцаж зодолдоно гэдэг ер нь дэмий юм.
  48. 202.9.41.* Yu yu 2016-02-26 20:31
    Ym unshaad oilgohoo baitsan humuus ymuu haashaa ym be... zugeer hen neg hun tegsen gnee tegdeg gnee genguut l shuurtsgaagaad hel amaa biluudeed l yu g ni ch medehgui durt ymaa bichih boljdee ene tsahim ertuntsud...
  49. 92.225.47.* oon 2016-02-26 19:44
    Delhiin enh taivnii sangaas sanhuujilt avdag NGO gejee, tegvel ter sand chin fundraisi g hiiij gadaad dotoodgui zaluu huuhduud oims bal zaraad yvaad bn,,,,hamgiin il jishee gehed,,,,ene bol brainwashed boolchlol gedgiig medej bgaa bailgui, teheer huuhed zaluusaa yaj iim boolchlold ortuulehgui baih ve gj ene tseren gj busgui yriad bn,,,,holboo hamaarliig n oilgoj bnuu bagsh guai,,,huuhduud iim boolchlold ortohgui bolchuul tanai sand fundraising hiigdehgui teheer tanai Ngo sanhuujiltgui bolchih gd bn uu? Yer b busdiig boolchilj olson mongoor mongold mod tarisan ch yalaa baisan ch yalaa bolij uz zugeer, humuus teneg bish shuu, alivaa zuil tsag hugatsaa ongoroh tusam unen mon n tanigddag yum
  50. 203.194.115.* Хуягаа 2016-02-26 19:43
    Манай багш шулуухан хэллээ, багш иймэрхүү юман дээр худлаа ярихгүй, оролцох ч үгүй. Цэнхэр үстэй Цэрэн гээд авгай арай л хүмүүсийг доромжилж, дайрж давшилж байна, ямар нэг аргаар хамаагүй доош нь хийж, хүмүүсийг турхирч, үзэн ядах сэдэл төрүүлэхийг хичээж байна. Анх зүгээр л хүлээж авдаг байсан одоо бол яг л Сатан шиг, аймар санагдах болсон, бүр сүүлдээ мөнгө цуглуулаад байгаа. Ямар зорилго байна вэ????
  51. 92.225.47.* moonmoon 2016-02-26 19:27
    Ene zaluu tegeed aav mooniig bish huu n boloh bas neg mooniig n dagadag yum bn tiim uu, mooniihee bas neg ursgal gsn ug uu hahahahha ineedtei yum,,,,tiim yumand orootosldohguigeer ehner huuhdee tejeegeed avaad yvj chadahgui bn uu, munhruulagch nariig dagaj yvj sanhuujilt oldiin bizdee,,, yer n yaj ch bodson yuun enh taivan be ain, ard n mash ih mongo horo go sanhuujilt ergeldej bgaa uchraas l zuuraldaad bgaam
  52. 92.225.47.* moon 2016-02-26 19:24
    Ulaan moonist bn, ta nar yriltslagiig n yag sain togtood unsh l daa,,,,iim l dald ongololn daldalsan bdg bhgui yu, hezee ch il helehgui, hunii tolgoi erguulj yrina,,,,german bol hunii erhiig ondort tavidag oron shuu gehdee naad balai mooniig chin horison bdg,,,,
  53. 58.230.204.* Ganaa 2016-02-26 19:02
    ene yasan shudarga zaluu ve yag l baigaagaar ni saihan yarij meduulj ugluu. bayarlalaa. Tanai baiguullagiin jil ajillagaand amjilt husie
  54. 58.230.204.* Suren 2016-02-26 19:01
    neeree l enh taivan amar amgalan geheer aidag niigem bolgoj yah geed bgaan.
  55. 122.201.31.* Зочин 2016-02-26 18:54
    Ерөнхийдөө бол өөрийн чинь ярианаас Мүүнийг хайцайлсан өнгө аяс л үнэртэж байна. Аргагүй дээ, угаадсаар нь хооллож байгаа юм чинь....
  56. 202.9.40.* Зочин 2016-02-26 18:53
    Манайхан юмыг сайтар судалж, ухаж ойлгох хэрэгтэй ш дээ. Зүгээр л нэг хүний яриагаар өөрсдийн цав цагаан байгаа тархиа угаалгах юм. Тэгээд бас Цэрэн гэдэг хүн 8, 10 жил судалсан л гээд байгаа. Тэгвэл 2 хуваагдсан гэдэг зүйлийг нь ярихгүй, бүр мэдэхгүй ч байгаа юмуу? бүр чичирж дайраад мэдэхгүй нэгнийг турхирч дайруулаад байх шаардлага байгаа ч юм уу? бас одоо бүр хандив цуглуулж яваад байгаан маа бас арай шоучин хүн байна лээ дээ. Тэгж давраад УИХ-д орж магадгүй л нөхөр байна шүү.
  57. 202.9.41.* Зочин 2016-02-26 18:27
    Tiimee suuliin eud Teren gej avgai arai denduu zaluuchuudiig heruul temtseld urialaad baisan.Suuldee mungu tsugluulj uil ajillagaa nereer mungu ideh arga bsan ym bna lee