'Говь'-ийн ноолуурын 2016 оны хавар зуны загварын шоуны ФОТО зургууд
Монгол Улсын томоохон экспортлогч брэнд болох Говь компани гадаад худалдааны түншүүд болон худалдан авагчдын сонирхлыг ихээр татсан 2016 оны хавар зуны загварын шоугаа 2016 оны 03-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Нийт 400 гаруй зочид төлөөлөгчид оролцсон энэ удаагийн загварын шоунд урин цагийн уур амьсгалд тохирсон Color Bomb, Bohemian Love, Simplicity, Sendem гэсэн 100%-н ноолуур зонхилсон дөрвөн коллекцийг танилцуулсан нь урьд өмнөхөөсөө илүү олон төрлийн онцгой дүр төрхүүдийг илэрхийлж чадсанаараа онцлог байлаа.
Говь компани ноолуурын салбарт хамгийн өндөр, нарийн технологийг нэвтрүүлж ирсэн. Энэ уламжлалын дагуу саяхнаас Япон улсын Taishoboseki Industries компанийг толгойлдог Кеничи Кондоу хэмээх дэлхийд ховорт тооцогддог мэржилтэнтэй хамтран Монголд төдийгүй дэлхийд анхдагч ноолууран болон хөвөн утасны хамгийн нарийн технологийг нэвтрүүлээд байна
.
GOBI SS16 КОЛЛЕКЦИЙН ТАНИЛЦУУЛГА
Bohemian love. Загварын чиг хандлагад зонхилж эхлээд буй 1970-аад оны boho буюу bohemian style энэ коллекцид ч тусгалаа олсон. Торго, илэг, цацаг зэргийг ашиглан ноолууран бүтээгдэхүүний шинэлэг загварууд гаргахыг зорьсон .
Color bomb. 3D чимэглэл , гэрэлтдэг материал , хятадын тансаг торго зэргийг ашиглан эрхэмсэг тансаг бүсгүйчүүдэд зориулсан, зуны зөөлөн өнгүүд бүхий загварууд гаргасан бол эрэгтэйчүүдэд зориулсан загварууд нь мөн л зөөлөн цэвэр өнгүүд бүхий биед хөнгөн загварууд болсон.
Simplicity . Сонгодог хэв маягаар хувцаслах дуртай хэрэглэгчдийн сонирхлыг татах 3D чимэглэл, торго, илгэн материалтай хослуулсан минимал эрхэмсэг загварууд бүтээсэн бөгөөд энэ коллекцийн пальтонууд хоёр талаараа өмсөх зориулттай.
Sendem. Торго зураач, текстиль дизайнер Ч.Сэндэмтэй хамтарсан загварын коллекци нь Мадам Мари, Соно, Цагаан уул, Говь гэсэн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд нэхмэл болон хэвлэмэл технологитой загварт зураачийн өөрйин торгон зургийн бүтээлүүд шингэсэн.