Э.Энхмөнх: Шоуны дүрмийн дагуу 21 хоногийн өмнө өгөх ёстой даалгаврыг надад долоо хоногийн өмнө өгсөн
БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй ой тогтоолтын “Super brain” шоу нэвтрүүлэгт ази тив болон Монгол улсаа төлөөлөн Дэлхийн багт багтан оролцож ялалт байгуулсан Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга тамирчин Э.Энхмөнхтэй ярилцлаа.
Хятадын хамгийн олон үзэгчтэй гэх “Super brain” шоу нэвтрүүлгийн цар хүрээ, нэр хүнд тухай асуултаар ярилцлагаа эхлье гэж бодлоо. Шоуны тухайд товчхон ?
“Super brain” буюу “Brain” гэж нэрлэгддэг хятадын дөрвөн хүн тутмын нэг нь үздэг хамгийн олон үзэгчтэй тус нэвтрүүлэгийн гол зорилго нь “Хүний тархи юу хийж чаддаг вэ” гэдгийг санаанд оромгүй даалгаваруудыг гүйцэтгэснээр харуулахыг хичээдэг. Ингэхдээ улс бүрийн шилдэг тамирчдыг шоундаа урьж оролцуулан Хятадын эсрэг Америк, Хятадын эсрэг Герман гэх зэргээр хооронд нь өрсөлдүүлдэг. Өмнөх дугааруудад нь урд хөршийн тамирчдын хувьд Герман, Америк, Япон зэрэг орны тамирчдыг буулгаж авсан үзүүлэлттэй байсан. Харин миний оролцсон дугаарт дэлхийн баг X-team буюу олон улсын шилдэг таван тамирчин Хятадын шилдэг таван тамирчны эсрэг өрсөлдсөн.
Тэгэхээр тус шоунд оролцдог ой тогтоолтын тамирчид зөвхөн БНХАУ-ын баг, тамирчидтай өрсөлддөг гэсэн үг үү ?
Тийм. Зөвхөн Хятадын багтай өрсөлдөнө. Зарим нь нэг, хоёр удаа оролцсон хүн ч байдаг.
-Сая болсон шоунд Дэлхийн баг X-team-ийг бүрдүүлж оролцсон гэлээ. Харин манай тамирчны хувьд хэрхэн Дэлхийн багт багтчихав. Тэр талаараа сонирхуулаач ?
Миний хувьд ой тогтоолтоор хичээллээд хоёр жил, тэмцээнд оролцож эхэлсэнээс хойш жил зургаан сар болж байна. Энэ хугацаанд 2014 онд өсвөрийн дэлхийн аварга, Азийн өсвөрийн дэд аварга, 2015 онд өсвөрийн дэлхийн дэд аварга болсон. Түүнчлэн хамгийн залуу олон улсын их мастер цолыг эзэмшигч хоёр тамирчны нэг болсон. Ийм амжилт гаргасан нь тус шоуг зохион байгуулагчдын сонирхлыг татаж Монголын Оюун Ухааны Академтэй холбогдсон. Тэгээд л миний хувьд сонгогдож оролцохоор болсон.
-Таны багтсан “Дэлхийн баг”-т ямар ямар орны тамирчид байсан бэ ?
Ер нь “Х team”-д тив тивийн хамгийн шилдэг гэсэн төлөөллүүд багтсан. Миний хувьд Ази тивээ болон Монгол улсыг төлөөлж тус багийн гишүүн нь болж шоунд оролцсон. Австрали тивээс шооны дэлхийн аварга Feliks Zemdegs , Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses , Өмнөд америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gianfranco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen, нартай хамтарч Хятадын шилдэг тамирчдаас бүрдсэн багийн эсрэг өрсөлдсөн.
-Ой тогтоолтын спортод ерөнхий 10 төрөл байдаг. Шоунд хэдэн төрөлд өрсөлдсөн бэ ?
Таван тамирчны хоёр нь нэг баг болж оролцсон. Тиймээс дөрвөн төрөлд өрсөлдсөн гэсэн үг.
-Таны хувьд ганцаарчилж даалгавар гүйцэтгэсэн. Тэр даалгавараа дэлгэрэнгүй тайлбарлавал ?
Миний даалгавар15х15 харьцаатай 225 таван ширхэг нүдэнд секунд бүрт нэг тоо гараад алга болно. Тэгэхдээ дэс дарааллаар биш аль ч нүдэнд, ямар ч тоо гарч ирнэ гэсэн үг.
Тэгэхээр 225 секунд шаардлагатай гэсэн үг ?
Тийм. Үүний дараа таван минут дахин дотроо бодож боловсруулаад төв тайз руугаа очино. Тэнд ч гэсэн адилхан 225 ширхэг дотроо гэрэлтэй шоонууд байх бөгөөд гэрэл нь энд, тэнд анивчиж байгаад удааширсаар нэг шоон дээр зогсоход гурван секундын дотор тэнд ямар тоо гарсныг санаж олонгуутаа өмнөө байрлах 1-9 хүртэлх тоог наасан лаазан ханыг нурааж зөв тоогоо олох ёстой. Ийм л даалгавар гүйцэтгэсэн.
Өмнө нь ийм төрлийн даалгавар гүйцэтгэж байсан уу ?
Үгүй. Тиймээс жаахан бэрхшээл тулгарсан.
Учир нь гэрээний дагуу шоу зохион байгуулагчдын зүгээс гурван долоо хоногийн өмнө даалгаварын тухай мэдэгдэх ёстой байсан ч нэг долоо хоногийн өмнө өгсөн.
Авангуутаа тэмцээнд оролцох хүртлээ бэлдсэн. Гэтэл Хятад руу нисэхийн өмнөх шөнө зарим нэг зүйлийг өөрчилсөн тухай дахиж хэлсэн. Тэгээд явах зуурааг онгоцонд, очоод буудалдаа шөнийн гурван цаг хүртэл бэлдсэн.
Дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэгт оролцсон тамирчны хувьд ямар мэдрэмж төрж байв. Мэдээж нэг талаас нь харвал шоу нэвтрүүлэг ч, нөгөө талаас нь харвал эх орноо суртчилах том боломж шүү дээ ?
Тэгэлгүй яахав. Маш том нэр төрийн хэрэг. Мөн дэлхийн шилдэг тамирчидтай нэг багт багтана гэдэг ч маш том зүйл. Нэгэнт би дэлхийн хэмжээний багт багтсан учраас ялахаас өөр аргагүй байсан.
Учир нь шоу нь Хятадад болж байгаа учраас эх орноо суртчилахаас гадна Монгол хүн ийм саруул, оюунлаг хүмүүс, улс нь туурга тусгаар гэдгийг харуулах давхар зорилго өвөртөлж байсан. Тиймдээ ч ялж чадсан.
Монгол хүний тархины потенциал маш өндөр гэж ярьдаг. Харин бусад орны тамирчидтай өөрсдийнхөө тамирчдыг харьцуулахад ямар түвшинд байна гэж боддог вэ ?
Монгол хүний оюун ухааны потенциал дэлхийд эхний ТАВД жагсдаг. Харин эсрэгээрээ буюу ашигладаггүй гэсэн үзүүлэлтээр бол доороосоо ТАВД ордог.
Гэхдээ манай ой тогтоолтын тамирчдын хувьд дэлхийн чанартай маш олон тэмцээнд оролцохдоо 480 орчим медалийг өөрдсийн болгосон. 2013 онд Дэлхийн аваргад багийн дүнгээр гуравт, 2014 онд хоёрдугаар байранд оролцсон. 2015 оны Азийн аваргад боломжит 66 медалаас 38-ийг нь авсан нь монгол тамирчдын үнэлэмж олон улсын хэмжээнд маш дээгүүр байдаг. Тухайлбал дэлхийн өсвөрийн 17 рекордын 12-г нь манайхан эзэмшдэг. Гурван жил дарааллан өсвөрийн ДАШТ-д өмнөө өөр улсын тамирчдыг оруулаагүй.
Насанд хүрэгчид ч гэсэн маш олон рекордуудыг эвдэж байна. Энэ нь монгол хүний потенциалыг харуулж чадсан гэж бодож байна.
Дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд оролцоход бусад орныхон манай тамирчдыг хэрхэн хүлээж авдаг вэ ?
Монголын тамирчин гэвэл бүгд л эмээсэн байдалтай, маш сайн судладаг болчихсон.
Энэ нь тэдний биднийг үнэлэх үнэлэмж нь маш өндөр болчихсон гэж ойлгож болно.
“Super brain” шоунд оролцсон тамирчдын насны зөрүү хэр байв ?
Хятадын тамирчдын насыг судалж үзээгүй. Харин манай багийн тамирчид 23-24 настай байсан. Миний өрсөлдсөн өмнөд хөршийн тамирчны хувьд 20 настай.
-Ер нь ой тогтоолтын тамирчдын дундаж наслалт хэд вэ ?
Насны дөрвөн ангилалтай. Бага нь 12 нас хүртэлх, дунд нь 17 нас хүртэлх, насанд хүрэгчид нь 18 наснаас дээш, 60-аас дээш буюу ахмад гэсэн ангилалуудтай.
-Тэгвэл өөрийн чинь хувьд цаашдаа насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө гэсэн үг үү ?
Тийм. Өнгөрсөн 2015 он миний хувьд өсвөрийн төрөлд өрсөлдөх хамгийн сүүлчийн жил байсан. Тэгэхээр жинхэнэ ДАШТ-ын аварга, мастеруудтай өрсөлдөнө.
-Шоуны ялагчид ямар шагнал өгсөн бэ ?
Мэдээж шоу нэвтрүүлэг учраас тодорхой хэмжээний шагнал өгсөн. Гэхдээ энэ нь нууцлалтай.
-Таны хувьд шоунд оролцохын тулд зардлаа хувиасаа гаргав уу ?
Онгоцны тиз болон байрласан зочид буудлын зардлыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан. Харин ДАШТ эсвэл Азийн тэмцээнүүдэд оролцохдоо зардлаа өөрсдөө гаргадаг.
-Шоунд оролцсоны тань дараа шилдгийн шилдэг нэг тамирчныг шалгаруулаад дахин урих тухай мэдээллийг Х.Хатанбаатар захирал өөрийн фейсбүүк хуудаснаа тавьсан байсан. Мөн өөрийг тань сонгох магадлалтай гэсэн тайлбарыг оруулсан байсан ?
Энэ удаагийн “Super brain” гурав дах улирлынх нь. Улирал болгоны нэвтрүүлэгт нь финал буюу жинхэнэ тархины аваргыг шалгаруулдаг. Энэ удаагийн финалд нь Перу улсаас ирж оролцсон Gianfranco Huanqui гэж шоог харахгүйгээр эвлүүлдэг тамирчин сонгогдож финалд өрсөлдөхөөр болсон. Энэхүү финалын нэвтрүүлэгт нь Хятадын гурав, Японы нэг нийлээд таван тамирчин өрсөлдөнө.
Өөрийг тань яагаад сонгосонгүй вэ ?
Учир нь олон улсын нэг л шүүгч дангаараа финалын тамирчныг сонгох эрхтэй байдаг. Харин Перугийн тамирчныг сонгосон шалтгаанаа олон улсын шүүгч хэлэхдээ “Би анх удаа шоог харахгүйгээр эвлүүлж буй хүнийг харж байна” гэж хариулсан. Ганцхан энэ шалтгаанаар л тэр тамирчин сонгогдсон доо.
Найзууд “Энхмөнхөө чиний тархи чинь машин болчихсон юм уу” гэдэг
Энэ удаагийн нэвтрүүлэг хэзээ гарах вэ ?
3 сарын 25-нд Jainshu ТВ-ээр гарна. Бас Youtube-д “The Brain” гэсэн нэрээр өөрсдийн channel хуудастай. Ороод үзэхийн бол өмнөх бүх улирлын нэвтрүүлгүүд нь бий.
Дэлхийн ой тогтоолтын холбооноос нас насны ангилалд эрэмбэ гаргасан байдаг. Энхмөнхийн хувьд хэддүгээрт жагсаж байна вэ ?
Ой тогтоолтын спорт 25 жилийн түүхтэй. Энэ хугацаан дахь бүх цаг үеийн бүх насны ангилалаар нь байр эзлүүлэхэд би 17-т жагссан. Харин насныхаа ангилалд хоёрт бичигддэг. Миний өмнө манай улсын нэг тамирчин бий.
Саяны шоу нэвтрүүлэг жагсаалтад нөлөөлөх үү ?
Албан ёсны олон улсын чанартай тэмцээн биш, зүгээр л шоу нэвтрүүлэг учраас нөлөөлөхгүй.
Өөртэй чинь цуг явсан Х.Хатанбаатар багш ямар зөвлөмжийг өгч байв ?
Багшийн минь хувьд “Битгий сандар. Хийдэг зүйлээ л хий. Тэгвэл чи ялна”- л гэж үргэлж хэлж намайг тайвшруулж байлаа.
Цаашдаа ямар тэмцээн уралдаан хүлээж байна вэ ?
Ирэх зургаан сард болох АНУ-д болох шилдэг 24 тамирчдын халз тэмцээнд оролцох боломжтой болсон. Эдгээр 24 тамирчны долоо нь Монгол. Мөн найман сард Улаанбаатар хотод олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа тулд түүнд бас оролцохоор төлөвлөөд байна. Түүнчлэн “Оюуны олимп” буюу дөрвөн жилд нэг удаа болдог жинхэнэ гоц хүмүүсийн цугладаг тэмцээнд оролцоно. Энэ тэмцээн нь АНУ-ын Лас Вегас хотод болно.
Та түрүүнд хэлэхдээ ой тогтоолтын спортоор хичээллээд хоёр жил гаран болж байгаа гэсэн. Бага хугацаанд дэлхий хэмжээний тамирчин болж чадсаныг нь харахад маш их хөдөлмөр мэдрэгдэж байна. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ ?
Ой тогтоолтын тамирчин хүний хувьд бэлтгэлийг өдөр бүр хийх шаардлагатай.
Таван минут, 20 минут эсвэл гурван цаг ч хамаагүй бэлтгэлээ хийх ёстой. Багш маань ч тэгж шаарддаг. Ой тогтоолт ихэвчлэн хүний төсөөлөл дээр явагддаг. Ингэж төсөөллөө ашиглана гэдэг нь хүний тархинд дахь депокус гэсэн бодис сэтгэл хөөрөл шаардсан үед ялгардаг. Ингэснээр аливааг хурдан цээжлэдэг. Хүн ч гэсэн сайхан төрсөн өдрийн баяр, эсвэл уй гашуутай өдрийг бид хэзээ ч мартдаггүй. Яг үүнтэй адил гэсэн үг л дээ.
Ойр дотны найзууд нь юу гэж хэлдэг вэ ?
Манай найзууд “Энхмөнхөө чиний тархи чинь машин болчихсон юм уу” л гэж хэлдэг.
Мэдээж өгсөн өгөгдлийг маш хурдан цээжилж байгаа. Эсрэгээрээ мартах хугацаа нь хэр байх вэ ?
Ер нь бол тамирчдын хувьд мартахыг хүссэн зүйлээ мартаж, санамаар байгаа зүйлээ насан туршдаа ч мартахгүй байж чадна.
Хэрвээ хүсвэл долоон жилийн өмнө хаана хэнтэй ямар хоол идсэн бэ гэдгээ ч санаж чадна. Харин хэдий хэмжээний зүйл санахаасаа шалтгаалаад ачаалал нь өөр байна.
Ой тогтоолтын тамирчин гэхээр бэлтгэл нь маш сонирхолтой санагдаж байна. Бусад тамирчдын бэлтгэл нь хүний нүдэнд илт байдаг. Харин та бүхний хувьд бэлтгэл чинь тархин дотроо болдог учраас сонирхолтой санагдаад байна л даа ?
Хүн бүрт өөрийн гэсэн аргачлал бий. Тухайлбал 52 төрлийн хөзөр байлаа гэж бодоход миний хувьд гурав гурваар нь цээжилдэг. Хөзөр болгон хүний нэр, дараа нь эд зүйлс буюу утас, дугуй гэх зэрэг. Гурав дахь нь үйл үг. Ингэснээр цээжлэх боломжит хувилбар нь 160-170 орчим гэсэн үг. Товчилбол эхлээд хүний нэр, эд зүйлс, үйл үг. Даваа утсаар ярив гэж төсөөлөөд дахиад тухайн үйл явдлыг ямар нэгэн орчинд байрлуулснаар бүрэн цогц болно гэсэн үг.
Ийм тооны хөзрийг хэдий хугацаанд цээжлэх вэ ?
Миний бэлтгэлийн рекорд гэвэл 52 ширхэг хөзрийг 22 секундэд цээжилсэн. Тэгэхээр нэг хөзрийг 0.42 секундэнд гэсэн үг.
Энэ чинь нэг секунд ч хүрэхгүй хугацаа. Ийм бага хугацаанд тийм их төсөөллийг бодож олно гэсэн үг үү ?
Тийм. Мэдээж ингэхийн тулд өдөр бүрийн бэлтгэл, сургуулилт нөлөөлж байгаа.
Ер нь ой тогтоолтын спортын хичээллэх нь хувь хүнд ямар нөлөөг үзүүлдэг гэж боддог вэ ?
Багш маань үргэлж захихдаа хүн чанараа хэзээ ч хаяж болохгүй. Үүний дараа амжилттай бай. Тийм болохоор зөв хүн болж төлөвшихөд их нөлөөлдөг байх гэж боддог. Эрүүл мэндийн талаас ч гэсэн тархины үйл ажиллагаагаа сайн ажиллуулж байгаа нь эерэг талтай.
Үргэлж аливаа зүйлсийг бодож цээжилдэг хүний хувьд эргэн тойрноосоо хэр тасарч чаддаг вэ ?
Тийм зүйл гардаг. Жишээ нь тоо цээжилж суугаад гэнэт инээдэг. Гэтэл хүн харахад зүгээр л нэг тоо хараад инээгээд байх нь бусдад стандарт бус харагддаг. Мөн аливааг цээжлэх үедээ бүх анхаарлаа тухай зүйл рүүгээ анхааруулж чаддаг. Энэ нь орчноосоо тасрах үйлдэл байх.
Маш их дуу чимээтэй орчинд ч гэсэн үү ?
Хичнээн дуу чимээтэй орчинд гэсэн бүх анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж чадна.
Өөрийн чинь хувьд энэ жил дунд сургуулиа төгсөнө. Ямар мэргэжлээр сурахаар төлөвлөж байна вэ ?
Уг нь мөрөөдөл маань сэтгэл зүйч байсан. Гэхдээ монголд нийгэм, соёл талаасаа тухайн салбар нь хөгжөөгүй. Тиймээс эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурахаар төлөвлөж байна.
Мэдээж эдгээр амжилтуудыг гаргахын тулд ганцаараа бол ард нь гарж чадахгүй. Гэр бүл, сургагч багш, тусалж дэмждэг хүмүүс бий. Тэр хүмүүстээ хандаж ?
Тэгэлгүй яахав. Намайг хөгжихөд үргэлж тусалж, дэмждэг сургагч багш Баасандорж, багш Х.Хатанбаатар нартаа талархлаа илэрхийлмээр байна. Мөн үргэлж дэмждэг эмээ, өвөө гэр бүлийнхэндээ баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.
-
140.118.236.*
Зочин
2016-09-02 16:04
Сая нэвтрүүлгийг үзээд үнэхээр бахархлаа. Дэлхийн тавцанд ялангуяа хятадад монголчууд ямар ухаантайг харуулсанд баярлалаа. Компьютерийн шинжлэх ухаан одоо үед бол бүхнийг удирдна, дотроо маш их задарч маш олон нарийн мэргэжлүүд байгаа тэр дундаа систем хамгаалал, cryptography сурвал ядах юмгүй сурах байхдаа. Ийм мундаг толгойтой юм чинь ирээдүйд эх орныхоо хөгжилд нөлөөлөх инженер, техник технологийн мэргэжлээр суралцсан нь дээр байх.2 0 Хариулах
-
110.174.142.*
Зочин
2016-04-18 15:55
Тэмцээнд орохоосоо өмнө Лас Вегас , Макао , Өмнөд солонгосын хэдэн казиногоос овоохон хэдэн дойлуур бөөгнүүлж аваад тэмцээндээ орохгүй дээ. Тэгсэн бол аштай юу. Одоо чамайг ямар казино тоглуулахгүй гэхээр харамсал төржбайна. Хайран боломж0 1 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2016-04-07 00:06
Мундаг бна бахархаж бн амжилт3 0 Хариулах
-
202.179.25.*
Бааскө
2016-03-13 21:10
үнэхээр мундаг юмаа гэхээс өөр үг орж ирэхгүй байна0 0 Хариулах
-
103.57.93.*
Зочин
2016-03-12 20:14
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах
-
1.253.90.*
Zochin
2016-03-12 17:12
Ymar mundag yumbee amjilt husii Yriltsaga unshaal shuud fan chin bolloo2 0 Хариулах
-
1.253.90.*
Zochin
2016-03-12 17:12
Ymar mundag yumbee amjilt husii Yriltsaga unshaal shuud fan chin bolloo0 0 Хариулах
-
202.9.41.*
Зочин
2016-03-11 22:30
Mundag huu baina. Setgel zuich iin ajil busad ajiltai haritsuulbal oyunii tsagaas taildag. Yavaandaa ene chigleleer ajillah taatai orchin bii boloh baihaa0 0 Хариулах
-
116.125.8.*
Зочин
2016-03-11 11:34
Ondroos ondor amjilt hvseeee♡0 0 Хариулах
-
92.225.3.*
onts
2016-03-11 05:07
Bagshiin surgaal saihan surgaal bn, tiim shuu hichneen mundag chadvartai baigaad hun chanargui bol ter hun niigmii catastrophe, tiim hunees yu ch garch bolno...mundag bagsh bolon shavi nart n amjilt husye,,,ta nariiga harahaar mongoliin ireeduig oodrogoor tosoolj bn shuu, bayarlalaa ta nartaa1 0 Хариулах
-
59.153.87.*
Зочин
2016-03-10 23:41
амжилт0 0 Хариулах
-
184.191.76.*
Зочин
2016-03-10 22:15
mundag yumaa.amjilt husie0 0 Хариулах
-
122.201.22.*
Зочин
2016-03-10 21:35
Za minii duu ulsiihaa neriig gargaad irsend ih bayarlalaa. Bas oi togtoolt, tarhinii bagtaamj gedeg bol bodit ur chadvar bish harin bolomj, arga heregsel shu. Iim saihan hogjuulsen bolomjoo ashiglaad mergejliin ur chadvar ezemshij tehnolog, shinjleh uhaan, businesiin orgon talbart ulsiihaa neriig gargaarai.1 0 Хариулах
-
103.57.94.*
Lalala
2016-03-10 21:19
Ystoi mundag yma bas ysn tsrailag, egduutein be hha2 0 Хариулах
-
66.249.82.*
Nen kaz jarai
2016-03-10 20:44
Ohdiin moroodolii zaluu bainadaa tsairalag uhaantai2 0 Хариулах
-
66.249.82.*
Nen kaz jarai
2016-03-10 20:44
Ohdiin moroodolii zaluu bainadaa tsairalag uhaantai7 0 Хариулах
-
202.55.191.*
Чадвараа хүмүүсийн сайн сайхны төлөө зориулаасай
2016-03-10 20:38
Ийм ой тогтоолт сайтай хүн өмгөөлөгч болвол сайхан байхсан. Remember гээд солонгос кино үзвэл ойлгоно.1 0 Хариулах
-
103.26.194.*
ЭХ ОРОН
2016-03-10 19:15
ЦААШИД УЛАМ ИХ АМЖИЛТ ГАРГАЖ БАГШ НАРЫНХАА СУРГААЛЫГ ДАГАЖ ТҮМНИЙ ХАЙР, ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ХҮНЛЭГ САЙН ХҮН БОЛООРОЙ. ДҮҮ НАРТАА ИХИЙГ ЗААЖ СУРГААРАЙ. УУЖИМ САРУУЛ ОЮУН УХААНТАЙГАА ИЖИЛ ХҮНИЙГ ЧУХАЛЧИЛЖ ҮНДЭС УГСАА, НАМ, НУТАГ УС ГЭДЭГГҮЙ ДЭЛХИЙН ХҮН БОЛООРОЙ. АМЖИЛТ, АМЖИЛТ БАС ДАХИН АМЖИЛТ.0 0 Хариулах
-
180.149.67.*
Зочин
2016-03-10 18:50
Bayar hvrgey, daraa daraagiinh ni temtseenvvded amjilt hvsey ee0 0 Хариулах
-
202.179.11.*
Зочин
2016-03-10 16:12
mundag daraagiin temtsendee turuuleerei0 0 Хариулах
-
59.153.113.*
Зочин
2016-03-10 15:00
Amjilt0 0 Хариулах
-
202.170.80.*
zulaa
2016-03-10 14:42
Bayar hurgii duudee! suraltsah yumsan :)0 0 Хариулах
-
202.170.80.*
zulaa
2016-03-10 14:42
Bayar hurgii duudee! suraltsah yumsan :)1 0 Хариулах