Бритиш Колумбын их сургуульд уригдсан Б.Долгормаа: Бүтэлгүйтэж, алдаа гаргах үе олон байдаг ч мөрөөдлөө орхиогүй болохоор амжилтад хүрсэн
....Гоё гар утасгүй байгаадаа битгий гутар, харин 10 жилийн дараа Монгол брэндийн гар утас зохион бүтээх хүмүүс гэж өөрийгөө бод. Учир нь бид Монголын ирээдүй. 20 жилийн дараах Монголыг бид бүтээнэ...
Эд бол Хобби сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд сургалт судалгаагаараа дэлхийд тэргүүлдэг шилдэг 50 сургуульд зүй ёсоор багтдаг Канадын Бритиш Колумбын их сургууль, мөн Америкийн 3 их сургуулиас урилга авчээ. Тиймээс бид энэ удаагийн ярилцлагын зочноороо гадаадын шилдэг их сургуульд суралцаж, сурсан зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг өвөрлөн яваа 16-хан настай Хобби сургуулийн сурагчдыг урьж оролцууллаа.
-Сайн байцгаана уу. Эхлээд гурвуулаа танилцъя. Мөн гадаадын ямар ямар сургуулиас сурах урилга авсан талаараа яриагаа эхлүүлье?
- Намайг Н.Халиун гэдэг. Би Хобби сургуулийн 12а ангид суралцдаг. 16 настай. Би Америкийн 7 сургуульд материалаа явуулсан. Үүнээс 3 сургууль буюу Colgate university USA, Smith College USA, Tufts University USA-аас суралцах урилга хүлээж авсан
, 3 сургуулиас нь хариугаа хүлээж аваагүй байгаа. Одоогоор яг аль сургуульд нь сурахаа сайн шийдээгүй л байна. Өөрөө бол Tufts University USA-д эдийн засгийн чиглэлээр сурах бодолтой байгаа.
-Намайг Б.Долгормаа гэдэг. 12 а ангид сурдаг. Би 5-р ангиасаа хойш Хобби сургуульд сурч байна. Би Suffolk University USA, University of British Columbia /Canada/-д суралцах эрх авсан.
Канадын Бритиш Колумбийн их сургууль сургалт судалгаагаараа дэлхийд 34-т ордог юм билээ. Энэ сургуульд байгалийн баялагийн хамгаалалт гэсэн чиглэлээр сурахаар төлөвлөж байгаа.
- Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр гадаадад сурах гэж байгаа нь та хоёрын ирээдүйн зорилго, мөрөөдөлтэй нь холбоотой байх?
Н.Халиун: Биднийг бага сургуульд байхаас л манай захирал
“Та нарыг англи хэл сураад Англи хүн бол гэж байгаа юм биш. Англи хэлийг маш сайн сураад түүгээрээ дамжуулан хөгжиж байгаа дэлхийн улсуудад сурч, сурсан зүйлээрээ улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруул гэж байгаа юм”
гэж хэлдэг байсан. Тийм болохоор Хобби сургуулийг төгссөн ах эгч нарын маань ихэнх нь гадаадын шилдэг сургуулиудаас урилга аваад суралцахаар явдаг. Миний мөрөөдөл ч бас захирлын маань сургамж, ах эгч нарынхаа эрдэм өвөрлөн ирэхээр явж байгааг хараад бий болсон гэхэд болно.Намайг эдийн засагч болно гэхээр хүмүүс Монголоор дүүрэн эдийн засагч байна. Өөр мэргэжил сонго гэдэг.
Тэгвэл Монголоор дүүрэн эдийн засагч байгаа юм бол өнөөдөр Монголын эдийн засаг яагаад хямарч байгаа юм. Би мэргэжлээрээ дамжуулан ямар нэг зүйлийг хийхийг, өөрчлөхийг хүсэж байна
. Энэ бол миний мөрөөдөл, ирээдүйн зорилго.
Б.Долгормаа: Сургуулиа төгсөх цаг ойртохоор юу хийх вэ, ямар мэргэжилтэй болох вэ, ирээдүйд хэн болох вэ гэж их боддог. Тэр үед бодож байгаадминий сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг зүйлийн талаар мэдсэн.
Тэр бол байгалийн баялгаа зохисгүй ашиглаж байгаа байгаль орчны асуудал байсан. Тэгээд сургуулиудаа судалж байтал одоо сурах гэж байгаа Канадын Бритиш Колумбиагийн их сургуулийн мэдээллийг харсан. Канад улс байгалийн баялагтай, том газар нутагтай, хүн ам цөөхөн гээд манай Монгол улстай төстэй зүйлүүд их олон байсан. Тэр хэрээрээ энэ улсаас байгалийн баялгаа хэрхэн зохистой ашигладаг талаар олон зүйлийг сурч мэдэх юм шиг санагдсан. Тэгээд энэ сургуульд материалаа явуулсан байгаа. Би ирээдүйд зөв замаар, зөв үлгэр дуурайлыг бусдад үзүүлсэн, сурсан зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулдаг тийм хүн болохыг хүсдэг.
- Америкийн 3 их сургуулиас сурах урилга авсан, дэлхийд сургалт, судалгаагаараа дээгүүрт жагсдаг Канадын Бритиш Колумбиагийн их сургуулиас урилга авсан та хоёрын хувьд том амжилт. Тэр хэрээрээ маш том шалгуурыг давсан байх. Та хоёрын хувьд яг юугаараа бусдаас онцлог давуу талтай байсан болоод энэ сургуулиудад сурах эрхийг авч чадсан юм бол оо?
-Н.Халиун: АНУ-ын их сургуулиудад сурахын тулд хамгийн эхний шалгуур нь Америк хүүхдүүдтэй дүйхээр англи хэлтэй байх ёстой байдаг. Мөн түүний дараагаар SAT-ийн элсэлтийн шалгалтын оноо, мөн TOEFL,IELTS-ийн оноо хэрэг болдог. Түүнээс гадна хамгийн чухал нэг зүйл бол өөрийгөө бусдаас юугаараа давуу талтай вэ, яагаад тэр сургууль намайг сургах ёстой вэ гэдгийг илэрхийлсэн эссэ бичих ёстой байдаг. Миний хувьд бичсэн эссэ маань л сургуулийн урилга авахад нөлөөлсөн байх
гэж бодож байгаа.
Б. Долгормаа: Эхний шалгуур бол Халиуны хэлснээр шалгалтын оноо, хэлний чадвар байдаг. Миний бусдаас ялгарах давуу тал гэвэл би нийгмийн идэвх сайтай. Сайн дурын ажлуудыг их хийдэг байсан. Сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн даргаар ажилладаг байсан. Мөн англи хэлтэй болохоор дэлхийд юу болж байгааг, ямар мэдээлэлтэй байгааг уншиж сонсож мэддэг. Тэр нь аливаа зүйлд хандах хандлагыг маань маш их өөрчилдөг.
Өнөөдөр нийгэмд төрөл бүрийн асуудал байна. Гэтэл хүмүүс асуудлыг ганцхан олж хараад байдгаас түүнийг яагаад ийм байгааг, хэрхэн засаж болохыг, мөн бид энэ асуудлыг шийдэх ёстой гэдгээ боддоггүй.
Миний хувьд энэ талаар эссэдээ тусгасан. Энэ зүйлүүд маань сургуулийн урилга авахад нөлөөлсөн байх гэж хувьдаа бодож байна.
Н.Халиун 'Анхны эссэгээ англиар бичихэд 7 цаг зарцуулж байсан. Одоо бол 30 минутад нэг эссэ бичдэг'
-Халиуны хувьд эссэгээрээ өөрийгөө маш сайн илэрхийлж бусдаас ялгарсан гэсэн. Эссэгээ юуны тухай, ямар сэдвээр бичсэн бэ?
- Би нэг эссэдээ шинэлэг үзэлтэй сургуульд өссөн, төлөвшсөн энэ бол миний брэнд
. Шинэлэг зүйлийг сурч, аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг болсон нь миний давуу тал. Тийм болохоор би аливаад хандахдаа олон талаас харж, анализ дүгнэлт хийх чадвартай болсон тухайгаа бичсэн. Мөн бас нэг эссэдээ дүн өвлийн хүйтэнд гэрээсээ сургууль руу явахаар гарахад орцны үүдэнд унтаж байсан орон гэргүй траншейны хүн орой хичээлээ тараад ирэхэд бие нь хөлдөж байсан тухай, би цагдаа дуудаж тэр хүний амийг нь аварч байсан надад тохиолдож байсан бодит явдлаа уран дүрслэлийн аргаар бичиж байсан.
-Америкийн 3 сургуулиас урилга авсан нь эссэ бичих чадвар, ирээдүйн зорилго, мөн энэ бүхэнд бэлдэж өөрийгөө бүхий л талаар хөгжүүлж сурсан чиний хичээл зүтгэл бусдаас ялгарах бас нэг давуу тал байсан байх?
- Тийм. Өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд хамгийн чухал зүйл хичээл зүтгэл. Хэцүү байсан ч түүнийг даваад гарах тэвчээр хэрэгтэй юм шиг санагддаг. Би 1-р ангиасаа эхлээд Хобби сургуульд сурсан. Гэтэл 7-р ангид орох хүртлээ англи хэлийг сайн мэддэггүй байсан. Анхны эссэгээ англиар бичихэд 7 цаг зарцуулж байсан
. Тэгсэн ч тэр эссэдээ өөрийнхөө хэлэх гэсэн санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадаагүй. Тухайн үедээ маш хүнд хэцүү санагдаж байсан. Тэглээ гээд би шантраагүй. Бичээд л байсан. Тэгсэн бичих чадвар маань бага багаар сайжирч дараагийн эссэгээ 6 цаг, 5 цаг бичдэг болсон. Одоо бол 30 минутад л нэг эссэ бичдэг
болсон.
Гадаадын их сургуульд материалаа явуулахад элсэлтийн шалгалт буюу SAT өгөх ёстой байдаг. Тэр шалгалтдаа бол маш их бэлдэж байсан. Тухайн үедээ ээж маань намайг "манай охин ном иддэг болчихсон" гэж хүртэл шоглож байсан
. Хоол идэнгээ шалгалтдаа бэлдээд л, номоо бөглөөд байдаг байсан.
- Хэл сурахад хамгийн чухал зүйл юу байдаг вэ? Чиний бодлоор?
- Хэл сурахад хамгийн чухал зүйл миний бодлоор орчин, хүрээлэл маш чухал юм шиг санагддаг. Тэглээ гээд үеийнхэн маань гадаад хэлтэй найзгүй гээд гутарч болохгүй хэлний ярианы клубт явах хэрэгтэй. Хамтдаа ярилцдаг тийм газруудад сурах юм бол илүү сайн сурна. Мөн англиар ном сайн унших хэрэгтэй
. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь тухайн хүний хичээл зүтгэл.
Нэг ном уншаад дуусахаар нэг шинэ зүйл нээгдэх шиг болдог
- Чиний хувьд анх англи хэл сурч байхдаа ямар номуудыг ихэвчлэн уншдаг байсан бэ. Үеийнхээ найзуудад хандаад зөвлөвөл?
-Jane Austen “Pride and Prejudice” Sylvia Plath “The Bell Jar”, Harry Potter, Hunger Games номуудыг уншвал илүү сонирхолтой. Үг хэллэгийн хувьд тийм хүнд биш, амархан ойлгогддог. Англи хэл сурахаар ном уншиж байгаа бол аль болох сонирхолтой, адал явдалтай номыг сонгох хэрэгтэй
.
Мөн зөвхөн хэл сурахаас гадна миний хувьд нэг ном уншаад дуусахаар нэг шинэ зүйл нээгдэх шиг болдог.
Ном ертөнцийг харах цонх гэдэг дээ. Би ном унших бүртээ энэ үгийг маш их мэдэрдэг.
- Их ном уншдаг юм шиг байна. Одоог хүртэл хэр олон ном уншсан бэ?
-Англи, Монгол нийлээд урт хэмжээний 10 гаруй роман уншсан. Мөн 100-200 хуудастай богино хэмжээний ном 40-50 бараг уншсан байх. Дээрээс нь онлайнаар олон ном уншсан.
- Нэг номыг уншаад дуусахад нэг шинэ цонх нээгдэх шиг болдог гэсэн. Ном уншихын давуу тал юу вэ чиний бодлоор?
- Хамгийн том ололт гэвэл Монголынхоо сонгодог уран зохиолуудыг уншихаар Монголоо гэсэн хувь хүний бахархал их төрдөг.
Учир нь тэр зохиолуудад Монгол хүн бусдаас юугаараа онцлог давуу талтай, ямар соёл сэтгэлгээтэй ард түмэн бэ гэдэг бүх зүйлүүд шингэсэн байдаг. Мөн би гадаадын уран зохиол их уншдаг. Гадаад, Монгол зохиолыг харьцуулж уншихаар их олон талын ач холбогдолтой байдаг.
- Унших номоо ямар шалгуураар сонгодог вэ? Ямар төрлийн ном их уншдаг вэ?
- Би анх ном уншиж сурахдаа уран зохиолын ном их уншдаг байсан. Одоо бол уран зохиолын ном гэхээсээ илүүтэй надад шинэ мэдээ, мэдээлэл, мэдлэгийг өгөх шинжлэх ухааны номууд их уншдаг болсон. Уран зохиолын ном гоё л доо. Гэхдээ уран зохиолын ном миний хувьд нэг л цонхыг дахин дахин нээгээд байдаг. Харин өөр ном бол үргэлж нэг шинэ цонхыг нээж байдаг юм шиг санагддаг.
Б.Долгормаа 'Миний мөрөөдөл бол ганц миний мөрөөдөл биш. Ээж бид хоёрын хамтдаа мөрөөдсөн мөрөөдөл'
-Та хоёртой адилхан гадаадад сурахаар бэлдэж байгаа үе тэнгийн найзуунд нь зөндөө байгаа байх. Тэдэнд хандаад эссэ бичихэд юун дээр анхаарах ёстой, яаж бичих ёстой талаар зөвлөвөл?
-Миний материалаа явуулсан сургуульд зөвхөн надаас гадна хэдэн мянган хүүхэд газар бүрээс материлаа явуулж байгаа. Тийм болохоор сургуульд шалгаруулж байгаа ажилтан хэдэн мянган эссэг уншина гэсэн үг. Тэгвэл тэр дундаас миний бичсэн эссэ яаж бусдаас содон, ялгарч тэр хүний нүдэнд өртөх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Эссэ бичихэд миний дээр хэлснээр тухайн сургуульд ямар зорилгоор сурч байгаа, ямар асуудлыг шийдэхээр сурч байгаа гэдгээ нарийн сайн тодорхой бичих хэрэгтэй байдаг. Тэр эссэг хүн уншаад намайг хэн бэ гэдгийг таньж харах ёстой. Нэг үгээр хэлбэл, миний эссэг уншаад тухайн сургууль намайг авахыг хүсэх ёстой.
Гэхдээ үнэн бодитой бичнэ. Худлаа бичиж болохгүй. Мөн эссэд тусгаж байгаа санаагаа зүгээр нэг бичих биш уран дүрсэлж бичвэл зүгээр байдаг. Материал явуулсан нэг сургуулиас "надад сургуулиас гадуурх нэг үйл ажиллагаа чинь чамд ямар сургамж өгсөн бэ" гэсэн асуулт ирсэн. Би түүнд хариулж бичихдээ сурагчдын зөвлөл маань дөнгөж байгуулагдаж байсан үеэ ганц үрээр төсөөлүүлж бид хамтдаа тэр үрээ усалж цэцэг болгосон тухай бичиж байсан.
Бас нэг сургуулиас 600 үгэнд багтааж аалзны тухай бич гэсэн байсан. Юу бичих вэ гэж удаан бодсон. Тэгээд
би бол аалз. Би ялаа, мөн тийм, тийм зүйл идэх дуртай. Ялаа бол миний хувьд амжилт гэх мэтчилэн дүрсэлж бичиж байсан.
-Аливаа зүйлийг сурахад хамгийн чухал зүйл юу гэж боддог вэ. Мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хичээл зүтгэл гаргахаас гадна өөр ямар зүйл чамайг үеийнхнээсээ нэг алхмаар түрүүлж алхахад хүргэсэн гэж өөрийгөө хардаг вэ?
- Сэтгэлийн хат маш чухал байдаг. Аливаа зүйлийг сурахад эхний оролдлогоор амжилтад хүрдэггүй. Эхнийх нь бүтэлгүйтсэн ч орхиж хэзээ ч болохгүй. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэх хичээх хэрэгтэй. Бүтэлгүйтэж, алдаа гарах үе олон байдаг ч мөрөөдлөө орхиогүй болохоор би амжилтад хүрсэн.
Миний хувьд ээж маань миний хамгийн сайн дэмжигч, туслагч болдог байсан. Нойргүй хоноод хичээлээ хийгээд суухад ээж маань хажууд байж, намайг дэмжиж, надад урам өгдөг. Миний мөрөөдөл бол ганц миний мөрөөдөл биш. Ээж бид хоёрын хамтдаа мөрөөдсөн мөрөөдөл.
- Хичээлийн хажуугаар шалгалтад бэлдэх, ном унших, өөрийгөө хөгжүүлэх, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох гээд өдрийг маш завгүй өнгөрүүлдэг байх. Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлж, цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
-Сургуульд материалаа явуулаад бэлдэж байх үед бол маш завгүй байсан. Өглөө эрт босно. Хичээлдээ явна. Хичээл тараад хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоно. Гэртээ 5,6 цагийн үед харина. Тэгээд 2 цаг орчим тархиа амрааж унтаж байгаад шалгалтын бэлтгэлээ хийнэ, дараа нь даалгавраа хийнэ. Зарим үед жаахан залхуу хүрэх, нойр хүрэх үе гардаг ч мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийж байгаа зүйлүүд болохоор хийхээс өөр аргагүй байдаг.
-Танай сургуулийн бусад сургуулиас ялгарах давуу тал онцлог юу вэ? Багш нарынх нь хичээл заах арга барил ямар байдаг вэ?
-Багш нар бидэнтэй найз шиг маань байдаг.
Биднийг маш сайн ойлгодог. Хичээл заах арга барилын хувьд бол хичээл дээр бидэнд ямар нэг зүйлийг заачхаад бидний үзэл бодлыг сонсож, зарим үед хоорондоо мэтгэлцэх боломжийг олгодог. Энэ нь бидний үзэл бодлыг төлөвшүүлэхэд, аливаа зүйлийг олон талаас нь харж анализ дүгнэлт хийхэд маш сайнаар нөлөөлдөг гэж боддог.
Том мөрөөд. Чадахгүй гэж өөрийгөө битгий гол...
-Үеийнхээ найзууд болон гэр бүлийнхэндээ хандаад юу гэж хэлэх вэ?
-Б. Долгормаа: Хүссэндээ л зорь. Энэ бол чиний амьдрал. Том мөрөөд. Чадахгүй гэж өөрийгөө битгий гол.
Надад бас чадахгүй гэж хойшоо суусан үеэсээ болоод харамсдаг үеүд байдаг. Энд нэг жишээ ярья л даа. Түрүүлсэн сурагчийг гадаадад зуны хөтөлбөрт хамруулна гэсэн олимпиад нэг удаа болж байсан. Би тэр үед за би ч угаасаа явж чадахгүй гээд ороогүй. Тэгсэн дараа нь миний танидаг хүүхэд түрүүлчихсэн байсан. Тэр үед би орсон бол яах байсан бол гэж дараа нь харамссан. Орсон бол гээд харамсах нэг өөр хэрэг, орсон ч чадаагүй гээд сууж байх нэг өөр байдаг. Тиймээс найзууд маань том мөрөөдөөд түүнийхээ төлөө тэмцээрэй гэж хэлмээр байна.
Мөн энэ дашрамд Хобби сургуулийн захиргаа, Пүрэв-Очир багш, ээж Г.Отгонбаяр, эгч Г.Отгонгэрэл, найз Танан, Номин, Төгөлдөр нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
Н.Халиун: Үе тэнгийнхээ найзуудыг харахад хэт өөрийн гэсэн үзэл бодолгүй юм шиг санагддаг.
Хэн нэгэн би тэр номыг уншсан чинь ёстой гоё ном байна лээ гэхээр тэр хүүхдийг дагаад л харин тийн ёстой гоё ном байна лээ гээд л яриад эхэлдэг. Надад бол таалагдаагүй гээд өөрийнөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг хүүхэд бараг ховор байдаг. Тиймээс бусдыг битгий даган дуурайгаарай өөрийн гэсэн үзэл бодолтой байгаарай гэж хэлмээр байна.
Өнөөдөр бид гоё гар утас авч чадахгүй байгаадаа биш шантрах хэрэггүй. Магадгүй 10 жилийн дараах Монгол брэндийн утсыг бид хийхийг хэн ч үгүйсгэхгүй
. Бид Монголын ирээдүй. 20 жилийн дараах Монголыг бид бүтээнэ.
Тиймээс өнөөдрөө биш ирээдүйгээ харж амьдраасай гэж хүсэж байна.
Мөн энэ дашрамд мөрөөдөлдөө хүрэхэд маань хамгийн их тусалж дэмждэг 2 ах, Хобби сургуулийн захиргаа, Пүрэв-Очир багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
- 16, 17-хон насандаа энэ олон зүйлийг сурч мэдсэн та хоёрыг хараад, ярьж байгаа зүйлийг нь сонсоод итгэл найдвар, мөн бахархах сэтгэл төрж байна. Бүр илүү ихийг сураад эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа.
-
202.21.100.*
Зочин
2017-04-13 12:56
Uneheer eyereg zow bodoltoi mundag ohiduud bna tsaashdiinhn hicheel surlagand ni ondoroos ondor amjiltiig husie sanasan zorisondoo hureed eh orondoo ir ihiig buteegere. Amjilt husie.0 0 Хариулах
-
202.21.100.*
Зочин
2017-04-13 12:56
Uneheer eyereg zow bodoltoi mundag ohiduud bna tsaashdiinhn hicheel surlagand ni ondoroos ondor amjiltiig husie sanasan zorisondoo hureed eh orondoo ir ihiig buteegere. Amjilt husie.0 0 Хариулах
-
202.21.100.*
Зочин
2017-04-13 12:56
Uneheer eyereg zow bodoltoi mundag ohiduud bna tsaashdiinhn hicheel surlagand ni ondoroos ondor amjiltiig husie sanasan zorisondoo hureed eh orondoo ir ihiig buteegere. Amjilt husie.0 0 Хариулах
-
103.26.195.*
Энхномин
2017-04-11 22:16
Үнэхээр мундаг юм аа хичээгээрэй0 0 Хариулах
-
66.181.181.*
Зочин
2017-04-11 17:39
Surguulidaa yvchihsan hvvhdvvd deee0 0 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2017-01-20 18:41
Амжилт хүсье0 0 Хариулах
-
124.254.191.*
zochin
2017-01-19 13:02
Mundag uhaalag ohiduuddaa amjilt husiye0 0 Хариулах
-
66.181.187.*
иргэн
2017-01-19 12:49
мундаг хүүхдүүдэд баяр хүргэе.Ирээдүй та нарын гарт их зүйл бүтээгээрээ амжилт хүсье.0 0 Хариулах
-
139.5.217.*
Зочин
2017-01-18 20:42
0 0 Хариулах
-
202.9.40.*
Зочин
2017-01-18 20:29
mundag huurhun ohid bn amjilt husey0 0 Хариулах
-
202.9.41.*
Noni noni
2017-01-18 17:07
Wow gaihaltai ilvv ih amjilt1 0 Хариулах
-
202.21.109.*
Зочин
2016-05-31 11:50
1 0 Хариулах
-
103.229.122.*
Зочин
2016-05-08 21:33
uneheej gaihaltai0 0 Хариулах
-
182.249.244.*
Brundo
2016-05-07 10:35
Баярлалаа уншиад дахиад илүү хичээх хүчийг авлаа. Амжилт хүсье үе тэнгийнхэн дүү нар минь0 0 Хариулах
-
203.194.118.*
enkhee
2016-05-06 20:20
egchii maani surdag surguuli delhiid deeguur jagsdag mundag surguuli shuu odoonii huhduud ch bur sain bolood bhiimaa tolgoi gj super computer0 0 Хариулах
-
163.25.119.*
zochin
2016-05-05 18:06
joohon huuhduud ghd mundag bna, baharhaj bna, amjilt husie0 0 Хариулах
-
103.57.92.*
tsoomoo
2016-05-05 05:44
Mundag bna0 0 Хариулах
-
202.70.34.*
Зочин
2016-04-28 14:27
нэг талаасаа өнөөгийн хүүхдүүд ийм сүрхий болсонд бахархмаар нөгөө талаасаа интернэт сошиалаар дүүрэн байдаг болсон тэгээд өг ингээд алаад өг гэсэн мотивацжуулсан нийгмийн гишүүдийг хэт хурдтай өрсөлдсөн амьдралын хэв маяг руу түлхсэн уриа лоозонд эцэг эхчүүд болон хүүхдүүд автаж супер хүн болохын төлөө хэтэрхий их зүтгэдэг болсон байна. Хөдөөгийн энгийн амьдралд амгалан тайван өсч байгаа хүүхэд их хотын энэ их нүргэлээн өрсөлдөөн дунд алалцаж асч байгаа хүүхдээс яг асуудал тулгарвал илүү уужим ухаан гаргаж, амьдралыг илүү өргөн хүрээнд харж, аз жаргалыг илүү мэдэрч байж магадгүй л юм. Энэ хүүхдүүдэд хамаагүй ерөнхий бодол маань юм шүү16 0 Хариулах
-
103.11.192.*
damdam
2016-04-28 13:44
хүүхдүүдэд сурлагын амжилт хүсье. Бас хоббигийн брэндингд1 0 Хариулах
-
115.64.136.*
nomin
2016-04-27 20:19
Ymar mundag huuhduud we uneheer baharhaj bna. Uuriiguu bas golchloo bna hehe... surlaga hudulmuriin undur amjilt husie mongoldoo olon sxan zuil hiigerei uhaantai ohiduud mini. Huwguudiinhee duu hooliig bas sonirhoj sonsmoor bna mundag huwguud bga l bhdaa sn goe surguulid yawj bga2 0 Хариулах