Улсын их хурал

2016 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчид тодорлоо

А.Сэвжид
2016-05-27 16:02

АН-ын ҮЗХуралдаан өндөрлөж, намын дарга З.Энхболд нэр дэвшигчдийг албан ёсоор танилцууллаа. ҮЗХ-ны хурлаар нийт 76 нэр дэвшигчийг тодруулж, хуулийн дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг танилцуулав.

Эдгээрээс дурдвал Орхон аймагт нэрээ татсан УИХ-ын гишүүн М.Батчимэг Сүхбаатар дүүрэгт гишүүн нэр дэвшихээр болсон бол түүний оронд Р.Амаржаргал гишүүн нэр дэвшихээс татгалзсан байна. Мөн Баянхонгор аймагт олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшинэ. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам болон бусад намаас гишүүд элсэж, нэр дэвшихээр болсон. Эдгээр гишүүд АН-ын дүрмийн дагуу шууд ҮЗХ-ны гишүүн болж байгааг намын дарга энэ үеэр хэллээ.

 

Аймаг, дүүрэг

Мандат

АН

АРХАНГАЙ

1

Д.Ганхуяг

2

Н.Батбаяр

3

Р.Гончигдорж

БАЯН-ӨЛГИЙ

4

А.Бакей

5

Х.Ержан

6

А.Мурат

БАЯНХОНГОР

7

Д.Ганбат

8

Н.Түвшинбаяр

9

 Х.Баттулга

БУЛГАН

10

О.Амартүвшин

ГОВЬ-АЛТАЙ

11

Н.Амгаланбаатар

ГОВЬСҮМБЭР

12

Ганбаатар

ДОРНОГОВЬ

13

Алтангэрэл

ДОРНОД

14

М.Зоригт

15

Н.Мөнхцэцэг

ДУНДГОВЬ

16

Б.Наранхүү

ЗАВХАН

17

Я.Санжмятав

18

З.Нарантуяа

ӨВӨРХАНГАЙ

19

Н.Батцэрэг

20

Ч.Даваабаяр

21

С.Дэмчиг

ӨМНӨГОВЬ

22

Б.Бадраа

23

Д.Бат-Эрдэнэ

СҮХБААТАР

24

Ж.Батсуурь

СЭЛЭНГЭ

25

С.Баярцогт

26

Г.Эрдэнэтунгалаг

27

Д.Эрдэнэбат

ТӨВ

28

Г.Энхбайгаль

29

Н.Энхсайхан

30

Д.Доржпүрэв

УВС

31

О.Цогтгэрэл

32

Н.Алтанхуяг

33

 Б.Сүрэнжав

ХОВД

34

Б.Пүрэвдорж

35

Д.Батцогт

36

Ш.Адьшаа

ХӨВСГӨЛ

37

П.Цагаан

38

Ц.Оюунгэрэл

39

Б.Эрдэнэбат

ХЭНТИЙ

40

М.Хүдэрбаатар

41

Б.Гарамгайбаатар

42

Ж.Оюунбаатар

ДАРХАН-УУЛ

43

М.Сономпил

44

Б.Мөнхдаш

45

Р.Бурмаа

 ОРХОН

46

Д.Алтанхуяг

47

Д.Одхүү

48

Б.Мягмарсүрэн

БАЯНЗҮРХ

49

Д.Зоригт

50

Б.Болор

51

Б.Булгамаа

52

Б.Сайханбилэг

53

Ж.Батзандан

54

Д.Арвин

ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ

55

Ж.Ганхуяг

56

Г.Байгалмаа

57

Л.Болд

58

Г.Батхүү

 СҮХБААТАР,БАГАНУУР

59

Б.Мэдрээ

60

Х.Тэмүүжин

61

М.Батчимэг

62

Л.Гантөмөр

ЧИНГЭЛТЭЙ, НАЛАЙХ

63

С.Дэмбэрэл

64

Г.Баярсайхан

65

Мөнхзаяа

66

О.Эрдэнэбулган

БАЯНГОЛ

67

 С.Одонтуяа

68

Д.Оросоо

69

 С.Эрдэнэ

70

 З.Энхболд

СОНГИНОХАЙРХАН

71

Д.Пүрэвбаатар

72

Л.Эрдэнэчимэг

73

М.Чинболд

74

Б.Ургамалцэцэг

75

 Ш.Түвдэндорж

76

О.Магнай

Өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар аймгаас нэр дэвшиж ялалт байгуулж байсан М.Зоригт гишүүн Дорнод аймагт,  нэрийг нь дэвшүүлэхгүй гэж байсан С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Хөвсгөл аймагт Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр нар Сүхбаатар,Багануур дүүрэгт, С.Дэмбэрэл Чингэлтэй, Налайх дүүрэгт, Сонгино хайрханд Л.Эрдэнэчимэг, О.Магнай нар нэр дэвшихээр боллоо. МАН болон АН-ын нэр дэвшигчдийн нэрсийг харвал хамгийн өрсөлдөөнтэй тойргууд нь Баянзүрх болон Сүхбаатар дүүргүүд юм. Ингээд бүх намын нэр дэвшигчдийн нэрс тодорсноор удахгүй сонгуулийн сурталчилгааны ажлууд эхлэх болно.