Спорт

Ой тогтоолтын мастерууд Хятадын шилдэгүүдтэй халз өрсөлдөнө

А.Сэвжид
2016-02-26 10:55

Ирэх долоо хоногт Хятадын хамгийн их үзэгчтэй "The Brain" телевизийн шоунд тэрбум хүнээс шилэгдсэн ой тогтоолтын шилдэгүүдтэй потенциалаараа өрсөлдөхөөр Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Ой тогтоолтын ОУ-Их Мастер, 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2015 оны өсвөрийн дэлхийн дэд аварга, 17 настай Э.Энхмөнхийн хамт тус улсыг зорихоор болжээ.

Одоогийн байдлаар Хятадын мастерууд тус шоунд оролцохдоо Герман, Англи, Америк, Солонгос зэрэг улсын шилдэгүүдтэй өрсөлдөж хүний санаанд орохооргүй даалгавруудыг биелүүлэн халз тулаануудад ялаад байгаа юм. Энэхүү шоуг цацагдах үеэр нь 300 сая гаруй хүн үздэг гэсэн статистик тоо дагалддаг. Манай тамирчдын хувьд ч энэ удаагийн халз тулаан нь эх орноо суртчилахаас гадна өөрсдийн чансаагаа ч гэсэн ахиулах боломжтой юм.