Хууль

Баянгол зочид буудлын менежер н.Одонтунгалаг: Олимпын эрх олгох тэмцээний тамирчид, зочдыг үймүүлж байна

trends.mn
2016-04-11 09:47

Баянгол зочид буудалд явагдаж буй санхүүгийн шалгалт нэгжлэгийн талаар буудлын Захиргаанаас мэдээлэл хйилээ. Зочид буудлын менежер н.Одонтунгалаг  Олимпын эрх олгох олон улсын чөлөөт бөхийн тэмцээний тамирчид захаасаа бууж байна. Мөн зочид буудалд буудаллаж буй 22 орны зочид зэрэг 250 гаруй үйлчлүүлэгчдийн амгалан тайван байдал, тав тухыг үймүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Дотор байгаа буудлын ажилчдыг орж гарахыг хориглосон, мөн утсаа унтраа гэж шаардаж байна гэлээ. Чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Болд мөн сэтгүүлчдийн асуултад хариулж, одоогоор 3 орны 40 гаруй тамирчид ирж байна. Дараагийн 3 хоногт 200 гаруй тамирчин нэмж ирнэ. Гайхсан, цочирдсон байдалтай байна гэж ярилцлага өглөө.