Ерөнхийлөгч

АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

trends.mn
2016-04-12 06:40

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон.  2006 оны 7 дугаар сард Авлигын эсрэг хуулийг шинэчлэгдэн батлагдаж, 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага буюу Авлигатай тэмцэх газар байгуулагдсан бөгөөд Н.Ганболд энэ байгууллагын гурав дахь дарга юм.   Анхны дарга асан Б.Дангаасүрэн Австралийн Сидней хотноо учир битүүлгээр амиа алдсан бол хоёр дахь дарга Ч.Сангарагчаа ажилтнуудынхаа өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан  хэргээр  ял авч байв . Эрх барих намын дотоод зөрчил хурцдаад буй энэ үеэр эзэндээ ээлгүй энэ байгууллагаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсны учир юунд байв, оронд нь хэн очих вэ одоогоор тодорхойгүй байна. 


  1. 202.21.109.* lol 2016-04-13 12:00
    noo-toidoo