Улсын их хурал

Урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигчид тэргүүлж байна

А.Сэвжид
2016-06-29 14:06

УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос дэлгэцээр шууд дамжуулж байна.

СЕХ-ны Мэдээлэл технологийн хэлтсээс шууд дамжуулалтаар Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж явна. Түүнчлэн МАН-ын нэр дэвшигчид болох Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, А.Ундраа санал хураалтаар илүүрхэж байгаа бол АН-аас С.Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ нар ч гэсэн санал авсан тоогоороо бусдыгаа тэргүүлж байна. Мөн Сонгинахайрхан дүүргийн 73-р тойрогт нэр дэвшигч Д.Сумъяабазар өрсөлдөгчөө саналынхаа тоогоор илт тэргүүлж байна. Түүнчлэн 56-р тойргийн хэсгийн мэдээллүүд бүрэн ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүлжээ.

УИХ-ын 12-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Мөнхцэцэг  өрсөлдөгчөө тэргүүлж байгаа бол 13-р тойрогт мөн л МАН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан 11658 санал буюу 6000 гаруй саналаар илүү тэргүүлж байна. Харин 16-р тойрог дээр АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү тэргүүлж байна.

УИХ-ын 54-р тойрогт дуучин Самандын Жавхлан,  59 тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Цогтбаатар тэргүүлж байна. Харин 61-р тойрогийн санал хураалтын дүн бүрэн гарсан бөгөөд С.Батболд тэргүүлсэн байна. 

Баянгол дүүргийн 67-р тойргийн санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч А.Ундраа тэргүүлж байна.  Орхон аймгийн 46-р тойргийн урьдчилсан дүн гарч МАН-аас нэр дэвшигч О.Содбилэг тэргүүлж байна.

Хэнтийн аймгийн 41, 42 тойргуудын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигчид болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар тэргүүлж байна. 

Орхон аймгийн 47-р тойрогт УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүлж байгаа бол Баянзүрх дүүргийн 50-р тойрогт Ж.Энхбаяр тэргүүлж байна. 

Тойргуудын урьдчилсан дүн гарсаар байна. Хан-Уул дүүргийн 57-тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Болд, Сүхбаатар дүүргийн 60-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил,  Баянзүрх дүүргийн 49-р тойрогт МАН-аас Д.Оюунхорол, Баянзүрхийн 51-рт тойрогт МАН-аас Б.Саранчимэг нар тэргүүлж байна. 

Одоогийн байдлаар урьдчилсан дүнгээр 76 тойргийн 63-т МАН-аас нэр дэвшигчид тэргүүлж байгаа бол Ардчилсан нам 11-н тойрогт тэргүүлж байна.