Тоглуулах
Зогсоох
Дуу Xaax
Дуу

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015-06-04 23:57
12,846 Нийт үзсэн

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 62,2 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Бусад