Тоглуулах
Зогсоох
Дуу Xaax
Дуу

Трэнд видео : Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн мөрөөр /1-р хэсэг/

2016-01-07 02:48
15,907 Нийт үзсэн

Т.Лхагвасүмбэрэл нь Ирвэс хамгаалах сангийн Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт орших Тост Тосон Бумбын нуруун дах хээрийн судалгааны төвд биологичоор ажилладаг байсан юм. Тэрээр 2015 оны 11 сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсны эцэст 6 хоногийн дараа түүний шарилыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Балчирганатын Хайчийн Ар гэдэг газраас олсон байна.

Талийгаач залуугийн үхэл тэр дороо бусдын анхаарлын төвд орж улс даяар хамарсан шуугианыг дэгдээсэн. Учир нь Тост Тосон Бумбын нуруунд хайгуулт болон ашиглалтын лицензийг их хэмжээгээр олгосон. Мөн түүний ард тодорхой УИХ-ын гишүүд байдаг гэсэн дуулианаас үүдэж нутгийн  иргэд болоод компаниудын хооронд үл ойлголцох байдал үүссэн байжээ. Т.Лхагвасүмбэрэл агсан ч гэсэн нутгийн иргэдтэй хамтран тус нуруунд хайгуул хийлгэхгүй, өрөм тавиулахгүй гэж нилээд тэмцдэг байсан байна. Энэ мэдээлэл нь магадгүй түүний үхлийг уул уурхайн компани захиалсан байх магадлалтай гэсэн дуулианыг түгээсэн юм. Амьдрал нь ид цэцэглэж явсан 28-хан настай залуугийн учир битүүлэг үхлийн нууцыг тайлахаар 'Цензургүй баг' 2 хэсэг цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Эхний нэвтрүүлгийг хүргэлээ. 


Бусад