Хууль
Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх тогтоолыг баталлаа
2016-02-19 08:20
УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүдийн асуудлаар хэд хэдэн баримт дэлгэж мэдээлэл хийлээ.
Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 79 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа.