УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томиллоо
УИХ-ын анхдугаар чуулганаар шинээр сонгогдсон гишүүд Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж хариулт сонслоо. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга УИХ-ын сонгуулийн тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүд тангараг өргөж, гарын үсэг зуран, тугандаа мөргөснөөр шинэ парламент ажилдаа орсон юм. Чуулганаар хэлэлцсэн анхны асуудал нь УИХ-ын даргыг томилох тухай байлаа. Хуулийн дагуу сонгуульд ялалт байгуулсан намын зүгэээс нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингээд УИХ-ын даргын албан тушаалд МАН-аас тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлж санал хураахад 66 гишүүн зөвшөөрч 86.8 хувиар дэмжиж шинэ парламентийг МАН-ын дарга М.Энхболд даргалахаар боллоо.