Ж.Амарсанаа: Миний биш Монголын Үндсэн хуулийн эсрэг ажиллагаа
УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тогтоолыг баталсан.Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа өчигдөр De Facto нэвтрүүлэгт байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Цэцийн нэг гишүүнийг эргүүлэн татсан гэж харагдаж болно. Гэвч энэ бодит байдалд нэг хүнийг өөрчлөх, солихтой холбоотой асуудал биш. Монголын Үндсэн хууль, Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн шүүхийн эсрэг л үйл ажиллагаа. Хаана ч гэсэн Үндсэн хуулийн шүүх хууль тогтоох дээд байгууллагатайгаа тодорхой хэмжээнд зөрчилтэй байдаг. Энэ бүгд яван явсаарЕвропын зарим улс оронд Үндсэн хуулийн шүүх байгууллагуудаа татан буулгаж эхэлсэн. Монголд ч бас энэ жишгээр явахыг үгүйсгэхгүй. Энэ бүхний эхлэл нь Ж.Амарсанаа гэдэг хүнийг чөлөөлснөөр харагдаж байна” гэжээ.
-
202.9.41.*
Зочин
2016-02-23 12:43
Тэгээд ч АНам ҮХЦ-ээр оролдох, Хэн нэгнийг хууль бус үндэслэлээр огцруулж байгаа нь Үндсэн хууль, цаашлаад Ардчилсан дэглэм, тогтолцоонд занал хийлж, аюул учруулж байгаа гэдгийг ухаж ойлгомоор юм0 0 Хариулах
-
202.9.41.*
Зочин
2016-02-23 12:42
Танай сэтгүүлчид чинь ямар ч боловсрол мэдлэггүй юм уу. Наад хүн чинь эксэль голсон биш шүү дээ. Хэлсэн үг ярилцлагын сайн уншид судлаад ядаж гарчигаа өгөөч.0 0 Хариулах