Спорт

“Монгол ухаан” ялалт байгууллаа

А.Сэвжид
2016-03-07 01:42

Хятадын хамгийн олон үзэгчтэй, хамгийн том шоу болох "Super Brain" нэвтрүүлэгт X-Team багийн гишүүн, Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин "Монголын Бүргэд" Э.Энхмөнх Хятадын тамирчны эсрэг өрсөлдөж ялалт байгууллаа.

Тус шоу нэвтрүүлэг нь Хятадын Jiangsu телевизээр ирэх Баасан гарагт гарах аж. Түүнчлэн уг нэвтрүүлгийг бичлэгээр монголд гаргах талаар ярилцсан байна. Э.Энхмөнхийн хувьд X-Team буюу дэлхийн багт багтаж тоглосон бөгөөд Хятадын багийг 5:1 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулахад манай тамирчны ялалт чухал нөлөөг үзүүлжээ. Ялагч болсон Х-Team -ийн шилдгийн шилдэг нэг тамирчныг шүүгчдийн баг тун удахгүй шалгаруулж дахин Хятадад урихаар төлөвлөөд байгаа аж. Харин манай тамирчин сонгогдох тун өндөр байна гэдгийг Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан хэллээ.