Мега төсөл

Mongolian Mining Corporation 600 сая долларын бондын зээлээ дефолт хийснээ мэдэгдлээ

А.Сэвжид
2016-03-23 03:17

Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation түүхий эд, хувьцааны үнийн уналтын улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж “болзошгүй” хэмээн хэвлэлүүдээр бичиж байсан. Харин тус компаниас өнөөдөр Хонг Конгийн хөрөнгийн биржийн өнөөдрийн мэдээгээр BNP Paribas-ын Хонконг дахь салбар, Сингапур дахь салбар, Industrial and Commercial Bank of China Limited  нарын хөрөнгө оруулагчдаас зээлсэн 600 сая ам.долларын бондыг оруулсан зээлийн төлбөрөө цаг хугацаанд хийх боломжгүй буюу дефолт хийх нөхцөл байдал үүссэн гэж мэдээллээ.

Компанийн зүгээс зээлдэгч нартай “forbearence” буюу барьцааны хөрөнгийг шилжүүлэх зэргээр зээлийн төлбөрийг барагдуулах процедурын хугацааг сунгах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Мэдэгдэл гаргаж буй өдрийн байдлаар  бондын хөрөнгө оруулагч нараас төлбөрөө нэн даруй төлөхийг шаардсан мэдэгдэл компанид ирээгүй байна. Цаашид хөрөнгө оруулагчдад хамааралтай холбогдох мэдээллийг цаг тухайд нь зарлаж байх болно гэжээ. 

MMC-ын мэдэгдлийн эхийг эндээс уншина уу.