Хууль

Иргэн А.Гантамир Ерөнхий сайдыг шалгуулахаар үндсэн хуулийн цэцэд ханджээ

trends.mn
2016-04-17 19:27

Иргэн А.Гантамир Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Тэрээр өөрийн фэисбүүк хуудаснаа Цэцэд хандах болсон шалтгаанаа "Эрүүл мэндийн сайд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөнөөс хойш олон сарын хугацаа өнгөрлөө. Хуулийн хугацаанд дараагийн сайдыг томилох ёстой боловч хууль зөрчигдөн өдийг хүртэл томилохгүй байна. Иймд миний бие Ерөнхий сайдыг хууль зөрчсөнийг тогтоолгохын тулд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Нярайн эндэгдэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбар эзэнгүй байгаатай шууд холбоотой юм." гэж тайлбарласан байв.