Дэлхийд

Видео: Ялалтын баярын сүрт жагсаал

А.Сэвжид
2016-05-09 07:20

Өнөөдөр Эх орны дайны ялалтын 71 жилийн ой тохиож байна. Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулагддаг Москва хотын Улаан талбайн сүр баярын парадыг бичлэгээр хүлээн авч үзнэ үү. Энэ удаагийн цэргийн парадад 10 мянга гаруй офицер, цэрэг алхаж, 71 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг нисэж, 200 нэгж зэвсэг, техник оролцоно. Түүнчлэн баярын жагсаалын үеэр Москва хотын тэнгэр үүлэрхэг байвал түүнийг сарниулах үүрэг хүлээсэн 10 нэгж нисэх онгоцнууд бэлэн байдалд байгаа аж.

Мөн өнөөдөр нутгийн цагаар 18.55 цагт дайнд амь үрэгдсэн ЗХУ-ын 26,6 сая иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж "Нэг минут" дуугүй зогсоно. Дашрамд дурдахад 1998 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан албан ёсны баримтад дурдсанаар бол дайны дөрвөн жилийн хугацаанд улаан арми нийтдээ 11 сая 944 мянга 100 цэргээ алджээ. Үүний 6 сая 885 мянга цэргүүд нь алагдсан эсвэл ор сураггүй алга болсонд тооцсон, харин 4 сая 559 мянган цэрэг нь дайсанд олзлогдсон гэнэ.