Бусад

“Азийн чоно”-ын халааг авах “Мөнхжин”-өөс сэргийлье

trends.mn
2015-05-22 15:01

Хэдэн жилийн өмнө “Азийн чоно” архинд хордон хэд хэдэн хүний амь нас эрсднээс хойш хуурамч архины хэрэг тасарсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс “Азийн чоно”-ын халааг авах “Мөнхжин” архийг илрүүлсэн байна.

Тус хэлтэс "Хямд архи" нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 10.000 орчим хуурамч архийг хураажээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр их хэмжээгээр хураагдсан “Мөнхжин” архи нь хольцтой, татварын акц нь хуурамч гэсэн дүгнэлт гарчээ.

Одоогийн байдлаар "Мөнхжин" архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.