Нийгэм

Багануур" ХК анхдагч зах зээлийн хувьцаа нэмж гаргалаа

А.Сэвжид news.trends.mn
2016-07-05 12:31

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 2/2263 тоот тогтоолын дагуу "Багануур" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг 2016 оны 7 дугаар сарын 4, 5 өдөр зохион байгуулахаар боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 6 дугаар сар 15-ны өдрийн 233 тоот тогтоолоор “Багануур” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж нэмж гаргахаар шийдвэрлэсэн 9,870,287 ширхэг хувьцааг бүртгэхийг зөвшөөрсөн.

Энэхүү нэмж үнэт цаас гаргахтай холбогдуулан хийсэн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 сарын 5-ны өдрийн хуралд оролцоогүй болон хурлаас гаргасан шийдвэртэй эсрэг саналтай байгаа хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүссэн болохыг мэдэгдэж байна.

  • Хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2015.11.05 өдөр
  • Хувьцаа эргүүлэн авахыг шаардах хүсэлт хүлээн авах эцсийн өдөр: 2016.08.15 өдөр

Иймд хувьцаа эзэмшигч та бүхэн шаардах эрхээ хэрэгжүүлэх бол “Багануур” ХК-д болон 99044373 дугаарын утсанд хандана уу.​