Нийгэм

’Эрүүл энхийн мянган жаргалан’ хандивын аянаар түргэн тусламжийн машин шинэчлэнэ

A.News Trends news.trends.mn
2016-10-28 13:01

1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ-аас санаачлан “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатайгаар хөдөө орон нутаг, тэр дундаа хүн эмнэлгийн салбарт чиглэсэн сайн үйлсийн аян эхлүүлж байгаа аж. Орон нутаг, алслагдсан суманд сайн үйлсийн аян төдийлөн хүрч чаддаггүй. Харин “1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ-ын залуус санаачлан “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатай хандивын аяныг өрнүүлж эхэлжээ.Тэд хандивын аянаас цугларсан мөнгөөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хүн эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх зорилготой аж.“Эрүүл энхийн мянган жаргалан” уриан дор явагдаж байгаа сайн үйлсын аянд одоогийн байдлаар “Сүү” ХК, “Грийн сити” ХХК, “Түмэн шувуут” ХХК, “UFC” групп, “Гурван гал” эмнэлэг, “Soyol Wellness Center”, “Caffe Bene” болон хувь хүмүүс нэгдэхээ илэрхийлжээ.Сумын эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх хандивын аяныг зохион байгуулж буй төрийн бус байгууллагын залуус өмнө нь “1000 хүүхэд 1000 бэлэг” хандивын аян өрнүүлж 1300 гаруй хүүхдийг баярлуулж, тэдэнд бэлэг өгч байжээ.Сайн үйлс гэдэг ямар нэг гуйлга дэмээр босдоггүй. Зөвхөн хүн бүхний сэтгэлийн харамгүй өглөг буянаар босдог жамтай.Тиймээс зохион байгуулагчид хүмүүсийг 1000 төгрөгөөр “Эрүүл энхийн мянган жаргалан” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.

ХААН банкны: 5163063480

ГОЛОМТ банкны: 1605118572

Хүлээн авагч: Мянган хүүхэд мянган бэлэг ТББ

Утас: 88064414, 94007119

 


  1. 66.181.184.* Зочин 2017-01-10 09:16
    Сайхан сэтгэлийн үзүүрт сүү