Бусад

'Очир Эрхшээгч' роман Амазоны санал асуулгад ялах магадлалтай байна

Э.Тайван news.trends.mn
2016-07-19 23:57

Амазоны "Kindle Scout" номын агентлагаас зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн  "Очир эрхшээгч" романыг ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулж байгаа билээ. Уг санал асуулгад "Очир Эрхшээгч" роман нийт 16 мянга орчим саналтайгаар 8 дугаар байрт явж байна. Зохиолч Б.Батрэгзэдмаагаас өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийт уншигчиддаа Ази дорно дахин, тэр дундаа монгол соёлын төлөөлөл болсон уг уран бүтээлд саналаа өгч дэмжихэд уриалжээ. Амазоны санал асуулгын линк: https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW