Улсын их хурал

Долоо дахь удаагийн анхдугаар чуулган нээлтээ хийлээ

А.Сэвжид news.trends.mn
2016-07-05 11:32

УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даргалж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа 2016 оны сонгуулийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийж шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг танилцууллаа.

Тэрбээр "Саналын хуудсыг маш өндөр нууцлалтай хийсэн гэдгийг онцолж хэлмээр байна. Гадаадын болон Монголын нийт 546 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан энэ удаагийн сонгуулийг үйл явцыг сурвалжлан хүргэлээ. 2016 оны сонгуульд 1.406.123 иргэн буюу нийт сонгуулийн насны хүмүүсийн 73,58 нь санал өгсөн. Сонгуулийн дүн гарсны дараа 76 гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосон байгаа" гэдгийг хэллээ. Үүний дараа сонгогдсон гишүүд Сонгуулийн ерөнхий хорооноос асуулт асууж байна.