Ерөнхийлөгч

Монгол улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улстай дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурлаа

О.Намуун
2015-05-25 08:14

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов. Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын талаас Гадаад хэргийн сайд Тони Брам нар уг мэдээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс НҮБ-ын гишүүн 198 оронтой дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажилладаг бөгөөд одоогоор 189 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа .