Зуслангийн бүсээс 1494,4 тонн хог цэвэрлэжээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 - ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулжээ. Их цэвэрлэгээг Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зуслан, ногоон бүс болон Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу нийт 2.3 сая м2 талбайд цэвэрлэгээ хийж 1494.4 тн хог хаягдлыг 290 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэсэн бөгөөд цэвэрлэгээнд хог хаягдлын үйлчилгээний 15 байгууллага, Монголын оюутны холбоо, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийт 10381 хүн оролцсон байна.Түүнчлэн цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал, удирдлагын хэлтэс, “Шинэ тосгон хөдөлгөөн”, “Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн”, “Ирээдүйн хөгжлийн төв” ТББ-ууд хяналт тавьж хийлгэсэн байна.
-
122.201.21.*
Зочин
2015-05-25 20:49
Sain baina shd0 0 Хариулах