Агентлаг

"Монгол цэргийн жавхаа-2015" уралдааны ялагчид тодорлоо

О.Намуун
2015-05-25 13:38

"Монгол цэргийн жавхаа" уралдаан нь цэргийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд бодит, томоохон хувь нэмэр болж, албандаа хандах хандлага, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн арга хэмжээ юм.

Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах энэ уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа. 

"Монгол цэргийн жавхаа-2015" уралдааны ялагчдаар:

Энэ үеэр Чингисийн талбайд Зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиуд Монгол цэргийн жавхаагаа гайхуулсан бөгөөд ОХУ-ын Москва хотод цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн жагссан юм.