Гадаад худалдаа эрхлэгчдэд зориулсан сургалт болно
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ сарын 28,29-нд “Гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах асуудлууд, Маргаан шийдвэрлэх, нийлүүлэлтийн нөхцөл- инкотермс-2010, Гадаад худалдааны төлбөр тооцоо, санхүүжилт” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар болжээ. Тус сургалт нь гадаад худалдаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, компаниудын менежерүүдийн чадварыг дээшлүүлж, нийлүүлэлтийн нөхцлийг зөв сонгох арга техникийг эзэмшүүлэх, гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах асуудал, мөн ялангуяа маргаан үүссэн нөхцөлд асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замуудыг таниулах зорилготой юм байна.
Сургалтын хичээлийг МҮХАҮТ-ын Бизнес гадаад худалдааны сургалт, судалгааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Эдийн засгийн ухааны магистр, Дэд профессор М. Сэлэнгэ , Гаалийн ерөнхий газрын гаалийн үнэ, ангиллын албаны ГУБ, Төрийн удирдлагын магистр Ө.Пунсалдулам, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын ахлах мэргэжилтэн Н.Батдорж нар заах аж. Сургалтын төлбөр 100,000 төгрөг бөгөөд мэргэжлийн сертификат олгох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolchamber.mn/