Бусад

Газ дэлбэрч 5 хүн бэртжээ

Г.Хулан
2015-05-25 14:27

 Энэ сарын 23-ны өдөр буюу өнгөрөгч бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар импекс ХХК-ийн хашаанд газ дэлбэрч хүмүүс хордсон байна. Тухайлбал уг компанийн хашаанд хураалттай байсан 10-20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын нэг нь хадгалалтын горим зөрчигдсөнөөс тэсэрч 26-55 насны 5 иргэн гэмтэж хордлогийн төвд хүргэгдсэн байна. Энэ үеэр гал унтраах 26 дугаар ангийн тасаг агаарт усан хөшиг татан саармагжуулалт хийж аюулгүй байдлыг хангасан аж.