Нийгэм

Маргааш "Эх орны хүнс-Эрүүл хүнс" сэдэвт өдөрлөг болно

Г.Хулан
2015-05-25 15:56

  ХХААЯ, НМХГ-тай хамтран “Эх орны хүнс-Эрүүл хүнс" сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд эрх чөлөөний талбайд зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийн гол зорилго нь хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд эзэмшүүлэхэд оршиж байгаа аж. Мөн “Хүнсний тухай хууль”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжих уг өдөрлөгт  үндэсний үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуй нэгж оролцох юм байна.