Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токиогийн хурдан морины уралдааныг үзэж сонирхлоо

trends.mn
2015-05-25 11:35

Тавдугаар сарын 20-нд Японд хүрэлцэн очсон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 23-ны өдөр Токиогийн хурдан морины уралдааны тойруулгыг очиж сонирхлоо. Уг өдрийн 11 дүгээр гол тойруулгад  Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит уралдаан явагдсан юм. Ерөнхийлөгч уралдаанд түрүүлсэн Сатоно Аладдин хүлгийн эзэн Сатоми Хажимэд МУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулж,

"Японд анх удаа морины уралдаан үзлээ, сонирхолтой байлаа. Токиогийн морин тойруулгын байгууламж гайхалтай юм байна" 

хэмээн өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.