Дэлхийд

Нигерийн засгийн газар шатахууны хямралыг зогсоох тохиролцоонд хүрчээ

О.Намуун
2015-05-26 23:05

Нигери газрын тос үйлдвэрлэдэг дэлхийн томоохон улсуудын нэг. Гэхдээ өөрсдийн шатахуунаа хангалттай боловсруулж, улсаа хангах хангалттай хүчин чадалгүйгээс болж тэдэнд шатахуун импортлох шаардлага гардаг ажээ.

Импортын түлшний компаниудын мэдэгдсэнээр Нигерийн засгийн газар төлбөрөө төлөөгүй учраас хангалтаа зогсоосон байна. Нигерийн засгийн газар 2 тэрбум ам.долларын өртэй байсан бөгөөд импортлогчид өрөө төлсний дараа шатахуун нийлүүлэхээ мэдэгдээд байсан юм.

Шатахууны хямралаас болж эрчим хүч багасч эхэлсэн байна. Ихэнх барилга байгууламжууд нь дизель генератороос эрчим хүч гарган авдаг учраас харилцаа холбооны компаниуд сүлжээгээ тасалж, банк, дотоодын агаарын тээврүүд, шатахуун станцууд бүгд хаалгаа барьжээ. Ингэснээр Африкийн хамгийн том эдийн засагтай улс болох Нигерийн эдийн засагт хохирол авчраад байлаа.

Харин өнгөрсөн нэг дэх өдөр Засгийн газар болон импортлогч компаниуд энэхүү хор уршигтай түлшний хямралыг зогсоох тохиролцоонд хүрсэн байна.