Агентлаг

Л.Пүрэвсүрэн, Жан Ян нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

О.Намуун
2015-05-27 00:08

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ази-Европын сангийн Гүйцэтгэх захирал Жан Ян нар Монгол Улсын Гадаад хэргийн яам Ази-Европын сангийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн зорилго нь АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалт болон түүний бусад дагалдах арга хэмжээг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад Ази-Европын сан Монгол Улсын Гадаад хэргийн яамтай хамтран ажиллахад оршино. Ази-Европын сан нь 1997 онд АСЕМ-ийн байнгын ажиллагаатай ганц байгууллага бөгөөд хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор Сингапурт байгуулагджээ. Тус сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах харилцааг дэмжих зэрэг 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.