Дэлхийд

“Монгол урлаг-2015” аялан тоглолтын төсөл Сан-Франциско хотоос анхны гараагаа амжилттай эхэллээ

Э.Золжаргал
2015-05-27 01:02

Монголын түүх, соёл, урлагаа олон орны ард түмэнтэй хуваалцаж, дэлхийд  сурталчлах зорилгоор санаачилсан “Монгол урлаг-2015” аялан тоглолтын төсөл  2015 оны 5-р сарын 25-нд АНУ-ын Сан-Франциско хотоос эхэллээ.  “Монгол арт” арга хэмжээний үеэр зураач Zazaa Ганболдын Body art, зураач Л.Амарсанаагийн монгол үндэсний уран бичлэг, “Алтайн оргил” хамтлагийн Б.Зоригоогийн хөөмий морин хуурын үзүүлбэрийг “Хөх тэнгэр” бүжгийн хамтлагийн ардын бүжиг, уран нугаралт, Сан Францискогийн оюутан бүсгүйчүүдийн үндэсний хувцасны загварын шоу, “June” продакшны өвөрмөц содон видеотой хослуулан сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлжээ. Мөн түүнчлэн уран бүтээлч А.Лхагва болон Зазаа тайзан дээр шууд зурж үзүүлэн үзэгчдийг гайхшруулсан байна. Энэ мэтчилэн зөвхөн уламжлалт, ардын гэлтгүй орчин үеийн урлагтай хослуулсан олон сонирхолтой урлагийн үзүүлбэрийг багтаасан тус шоуны тасалбар 60 долларын үнэтэй байсан ажээ.