Виртуал музей: Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн музейг 3D хэлбэрээр үзэх боломжтой болжээ
Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаа гэгээний 1842 онд үүсгэн байгуулсан, өдгөө Дорноговь аймгийн Сайншанд хотноо үйл ажиллагаа явуулж буй Данзанравжаа музейг 3D хэлбэрээр үзэх боломжтой болжээ
. Олон улсад анх 1992 онд виртуал музейн эхлэлийг тавьж байсан ба өдгөө дэлхийн маш олон орон энэ технологийн ашиглан өв соёлоо дэлхийд танилцуулж байна. Виртуал музей гэдэг нь тухайн музейн дижитал хэлбэр бөгөөд музей дотор ороод алхаж байгаа мэт бодит мэдрэмжийг өгдгөөрөө онцлогтой дэвшилтэт технологи юм. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа музейг үзэхийн тулд заавал биеэрээ очих шаардлагагүйгээр онлайн орчинд аялал хийх боломжтой гэсэн үг юм.
Тэгэхээр Улаанбаатарт байгаа бид тус музейд байх:
Ноён хутагт Данзанравжаагийн 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол, шашны зан үйлийн бүтээлүүд Монгол, Төвд хэл дээр, мөн түүний зурсан олон арван зургуудыг гэрээсээ үзэх боломжтой боллоо.
Виртуал музейг үзэх: Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаан музей