Бусад

О.Батнайрамдал : “ Ээжүүд хүүхдийнхээ төлөө өдөр бүр урт, хэцүү зам туулдаггүй тийм Монгол улсыг бүтээхийг хүсдэг”

О.Намуун
2015-05-27 02:35

Пулитцерийн шагналт зохиолч Мэри оливерийн шүлэгт “ Үнэ цэнэтэй, ганцхан олдох энэ амьдралдаа юу хийхээр төлөвлөж байгаагаа бидэнд хэлээч?” гэх өгүүлбэр бий.

Харвард Их сургууль жил бүр энэхүү энгийн хирнээ, хүндхэн асуултыг суралцагчиддаа тавьдаг байна. Манай улсаас Харвардын Бизнесийн Их Сургуульд суралцдаг Отгоншарын Нагигийн хариултыг орчуулан хүргэж байна:

“Монголын баруун зүгийн жижиг аймаг болох Ховдод дахиад л тог тасарчихсан, тас харанхуй шөнө болж байв. Тэгэхэд би 8 настай байсан. Гэрийн даалгавраа хйиж суухдаа лааны дөлөнд үсээ түлчихсэн юм. Тэглээ гэж гоншигнож, гомдоллож байж билээ. Өглөө нь ах эгчтэйгээ ногооны талбай руу явах замдаа ч уйлсаар л явж байж билээ. Хүүхэд байхад минь Монгол улсад социализм унаж, эдийн засаг хэцүү байдалд орсныг би огт ойлгоддогүй байлаа л даа. Ингээд бид үргэлж хоол хүнс, тогоор дутагдах болсон. Аав минь ч ажил хайн сураггүй болсон доо.

Бусад хүүхдүүд харанхуйд сууж байхад намайг л таатай орчинд хичээллүүлэхийн тулд лаа хайж ээж минь хэчнээн хол зам туулдаг байсныг би ойлгодоггүй байлаа. Биднийг хоол ундтай байлгах ээжийн цор ганц зам бол 16 км газар алхаж, 2 га ногооны талбайг усалж, тэр бүгдийг ганцаараа арчлах явдал гэдгийг ч би ухаардаггүй байсан.

Харвардын кампусын гэрэл ихтэй, гэгээтэй замаар алхаж явахдаа би хүүхдийнхээ төлөө мөрөөдөж чаддаг миний ээж шиг, маш олон ээж энэ дэлхий дээр байдагт талархаж байлаа.

Би Монгол руугаа буцаж, улсаа үр бүтээлтэй, тогтвортой, цэцэглэн хөгжихөд чиглүүлэх шинэ үеийн удирдагчдын нэг болох болно. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө ээж хүн өдөр бүр цаснаар, урт хэцүү зам туулдаггүй тийм Монгол улсыг бүтээхийг би хүсч байна."

Хүүхдийнхээ сайн сайхны төлөө ээжүүд өдөр бүр цаснаар, урт хэцүү зам туулдаггүй тийм Монгол улсыг бүтээхийг би хүсч байна.


  1. 162.158.92.* Амарсанаа 2019-03-04 18:36
    сайн бна амжилт хvсье
  2. 172.69.254.* Зочин 2018-11-22 20:56
    мундаг,зөв бодолтой залуу байна.
  3. 27.123.214.* Зочин 2015-11-13 20:04
    minii 3 Zulzaga iim Khun boloh bgaa.
  4. 27.123.214.* Зочин 2015-11-13 20:02
    Mundag khuu ymaa. Huuhed bur eejiig ee ingej oilgodog Bol saikhnaa
  5. 103.229.122.* Зочин 2015-09-01 11:35
    saihan heljee amjilt
  6. 166.170.0.* khanda( USA ) 2015-05-28 15:41
    Tiim yeiig gardan byteeh shine ye unduuj baina. Bi Mongoliinhoo Zaluu yed naidan amidardag.