Бусад
“Эко жаал” С.Буянхишиг тоглоомын талбай байгуулж, мод тарина
2015-05-27 02:43
“Эко жаал” өргөмжлөлт Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч С.Буянхишиг Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарихаар болжээ.
Тухайлбал “Эко жаал” маань Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг моддыг өнөөдөр тарих юм. Тэрээр энэхүү хүүхдийн тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулах бөгөөд ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөх юм
байна.
Энэ оны хоёрдугаар сард “Эко жаал”-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзсаны дараа энэ санаачилга ажил хэрэг болох боломжтой болсон аж.