Дэлхийд

Хүний капиталын индексээр Монгол улс 51-т жагсжээ

О.Намуун
2015-05-27 03:57

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2015 оны “Хүний капиталын индекс” тайланг гаргажээ. Судалгаанд дэлхийн улс орнуудын 15-65 насны хүмүүсийг хамруулж, тэдний математик, шинжлэх ухааны чадварын түвшинг тодорхойлдог. Тайлангаар дэлхийн хүний капиталын ерөнхий гурван чиг хандлага ажиглагджээ:

Азийн улс орнуудын ирээдүй гэрэлтэй харагдаж байна.

Азийн ихэнх улсууд Хүний капиталын индексээрээ дэлхийд харьцангуй доогуур байр эзэлж байгаа. Гэвч тэдний ирээдүй, хойч үеийн байдал гэрэлтэй харагдаж байна. Сингапурын сургуулийн насны хүүхдүүд математик, шинжлэх ухаанаараа дэлхийд тэргүүлж байгаа ч улс бүхэлдээ 24-т жагсжээ. Хойд Солонгосын залуу үеийнхэн 3-т багтсан ч хүний капиталын индексээрээ 30-д жагссан байх жишээтэй. Азийн улс орнуудын одоогийн байдал доогуур байгаа ч 15-аас доош болон энэ насны хүүхдүүдийн түвшин дэлхийд тэргүүлж байгаа юм.

Скандинав үндэстнүүдийн ирээдүй таагүй байна.

Өнөөдөр хүний капиталын индексээр тэргүүлж буй улсуудын 15 настнуудын математик, шинжлэх ухааны чадвар дэлхийд хоцрогджээ. Скандинав үндэстнүүдийн одоогийн байдал сайн ч дээр дурдсанчлан хойч үеийнхэн нь тааруу дүнтэй байна. Норвеги хүний капиталаараа дэлхийд 2-т жагссан ч 15 настнууд нь дэлхийд 25-д жагсжээ. Швед ч мөн улсаараа 6-д, залуу үе нь 35-д орсон бол Дани улс ч 7 ба 22 гэсэн харьцангуй байр эзэлсэн байна.

Дэлхийн таван улс байр сууриа тогтвортой хадгалж, улам сайжруулсаар байна.

Финлянд, Швейцар, Япон, Нидерланд, Канад зэрэг улсууд хүний капиталаараа ч, хойч үеийн боловсролоор ч тэргүүлсээр байна.Нэн ялангуяа Финлянд улс хөрш Скандинавын орнуудаасаа математик, шинжлэх ухааны үзүүлэлтээрээ давж дэлхийд хүний капиталын индексээрээ тэргүүлжээ. Чансаа өндөртэй бага сургууль болоод хүүхдийн сургууль засварлалт маш бага хувьтай байдаг, 25-54 насныхны ур чадвар зэрэг нь үүнд нөлөөлжээ.

 

Харин манай улсын хувьд хүний капиталаараа дэлхийд 51-т жагсжээ. Аль ч үзүүлэлтээрээ дэлхийн “алтан дундаж” улс болоод байна. Доорх инфографикаас дэлгэрэнгүй харах боломжтой.