УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар : Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хууль эрх зүйн хүрээнд явуулах ёстой
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: " Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг сонссон гэв.
Иргэдээс ирж буй саналууд нь :
- Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
-Монгол Улсын Засгийн газар санхүүгийн баталгааны эх үүсвэр гаргаж өгөх
-Төвийн дулааны шугам сүлжээнд холбож өгөх асуудлыг хөндсөн байна гэлээ.
Мөн иргэд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой журам хүний эрхийг зөрчиж байгааг дуулгаад энэхүү дахин төлөвлөлтийг хууль эрх зүйн хүрээнд явуулах ёстой гэсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлагдах гэж байгаатай холбогдуулан тус баримт бичгийн зорилт болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн байна.