Шивээ-Овоогийн тэсэлгээний үйлдвэр ашиглалтад оржээ
Шивээ-Овоо компани нь 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр Энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрээ өөрийн 100 хувь хөрөнгөөр нөөц бололцоогоо шавхан ашиглалтад оруулж нээлтээ хийжээ.Уг үйлдвэрийг барьж байгуулснаар ажлын байр нэмэгдэгдүүлэхээс гадна тэсэлгээний гүйцэтгэгч компаниудаас шалтгаалдаг байсан өр төлбөр, чанар, цаг хугацааны гэх мэт олон асуудлууд үгүй болж, хамгийн гол нь компанийн үйлдвэрлэлийн зардлыг жилийн хугацаанд нэг тэрбум орчим төгрөгөөр бууруулна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Компанийн хувьд нүүрсний үнийг төрөөс барьж, үйлдвэрлэж буй өртгөөс доогуур үнээр худалдаалдаг. Үүнээсээ шалтгаалаад байнга алдагдалтай ажиллаж байгаа ч компанийн удирдлагуудын зүгээс үйлдвэрлэлийн зардлыг бууруулах олон ажил хийсний нэг нь Энгийн найрлагат тэсрэх материалын үйлдвэр юм байна.
“Шивээ-Овоо” ХК нь1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 25 жилийн ойгоо угтаж буй Монгол Улсын эрчим хүчний нүүрс олборлолтоороо тэргүүлэх компани юм. Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 33 хувь, эрчим хүчний 70.0 хувийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг хангаж жилийн 365 хоногт 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг уурхай ажээ.
-
108.59.8.*
Зочин
2015-05-27 19:02
манай говьсүмбэрийнхэн ажилтай болох нь дээ0 0 Хариулах
-
103.10.197.*
Зочин
2015-05-27 19:02
amjilt husey0 0 Хариулах