Спорт
“Шатар ухаан-2015” тэмцээн болно

2015-05-27 06:21
Монголын төр засгийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан “Шатар ухаан-2015” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг шатрын тэмцээн нь энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод эхлэх бөгөөд 30,31-ний өдрүүдэд Ж.Самбуу агсны төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотноо үргэлжлэх аж.
Тэмцээнд бүх насны ангиллаар тамирчид оролцож шилдгээ шалгаруулахаас гадна тэмцээний үеэр шатрын их мастеруудаас 99 шатарчинтай зэрэг тоглолт хийн шатрын гайхамшгийг мэдрүүлэх гэнэ
. Түүнчлэн Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн хүүхдүүд энэ үеэр шатрын хөлгийн тоогоор 64 модыг цэцэрлэгт тарих юм байна.
-
202.179.11.*
Зочин
2015-09-24 19:47
энэ тэмцээн чинь хэзээ хаан болох юм бэ энэ сар гэдэг нь одоо юиуу болоод өнгөрсөн сар юмуу0 0 Хариулах