Цахилгаан тасарсаны улмаас Эрдэнэт үйлдвэр 1.1 тэрбум төгрөгийн хохирол амсчээ
Улс орон даяар өнгөрөгч ням гаригт цахилгаан тасарсны улмаас Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хамгийн их буюу 1.1 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Тэд энэхүү цахилгаан тасалдсан хэрэгт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал асан Ж.Равдандоржийг буруутай, түүний хийсэн санаатай үйлдэл” хэмээн мэдээлж байсан ч ТӨХ-оос “Энэ хэрэгт Ж.Равдандорж холбоогүй” гэсэн хариултыг өгөв. Мөн Төрийн өмчийн хорооноос цахилгаан тасалдсаны улмаас нийт учирсан хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2.2 тэрбум төгрөг болсон хэмээн мэдээлсэн
юм. Уг гэрэл, цахилгаан тасарсан шалтгааныг Улаанбаатар дэд станцад богино холболт үүссэнтэй холбон тайлбарлалаа.
Түүнчлэн Нийслэл болон баруун гурван аймгаас бусад аймгуудаар гэрэл цахилгаан тасалдах болсон шалтгаан хийгээд учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсгийг Эрчим хүчний яамнаас гаргаад байгаа аж.
-
103.10.197.*
Зочин
2015-05-27 19:01
erdenet gedeg chini Mongol uls shuu de0 0 Хариулах
-
5.254.65.*
Зочин
2015-05-27 19:01
балай юмаа0 0 Хариулах
-
202.179.17.*
Зочин
2015-05-27 18:27
zooz0 0 Хариулах