Дэлхийд
Дасгал хийдэг хөгшчүүл 5 жилээр урт насалдаг болохыг тогтоожээ
2015-05-27 23:10
Их Британийн эрдэмтэд дасгал хийдэг хөгшчүүл бусдаасаа урт насалдаг болохыг тогтоожээ. Тэд 5700 хүний дунд судалгаа хийсэн бөгөөд долоо хоногт 3 цаг дасгал хийснээр хөдөлгөөн багатай хүнээс 5 жилээр урт насалдаг
болохыг баталсан байна. Харин 68-77 насны хүмүүс долоо хоногт 1 цагаас бага хөнгөн дасгал хийдэг бол энэ нь ямар ч эерэг нөлөө үзүүлдэггүй ажээ.
Хүнд, хөнгөн хамааралгүй тогтмол дасгал хийх нь тамхи татахаа болих шиг хүний эрүүл мэндэд эерэг нөлөө ихтэй. Тиймээс Их Британи 65-с дээш насны хүмүүстээ долоо хоногт дунджаар 150 минут дасгал хийхийг зөвлөж, тогтмол хөдөлгөөнтэй байх хэрэгтэйг анхааруулдаг байна.