Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

О.Намуун
2015-05-27 23:57

“Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 

Монгол түмний олон зуун жилийн туршид тахиж дээдэлж ирсэн Бурхан Халдун уул нь түүхэнд гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, Туул голуудын эх Хэрлэнгийн баруун гарын томоохон цутгал Богдын голын эхэнд орших бөгөөд далайн түвшингээс дээш 2361.5 метрт өргөгдсөн уул юм.

Уг Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилгад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов. Тэрээр төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн тайлах ёслол эхэлсэн байна. Бурхан Халдун уулын Тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан нийт 400 гаруй хишигтэн олон оролцжээ.


  1. 27.123.214.* Зочин 2015-05-28 10:38
    Хаан шиг л байна