Бусад

Нэн ховор амьтдын эд эрхтнийг хил давуулах гэж байжээ

М.Энхмаа
2015-05-28 00:39

Эрүүгийн цагдаагийн газар, Дорноговь аймгийн Замын үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчид нэн ховор дархан цаазат амьтны эд эрхтнийг хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдийг баривчилжээ.

"Эмээлт", Цайз зах дээр түүхий эд худалддаг ченж Э-г Замын -Үүд суманд ирэхэд нь үзлэг хийж ховор амьтан болох хүдрийн заар, бугын чив 17, согооний сүүл 21, бугын төмсөг 27, чонын эрүү гурван ширхэг илрүүлсэн байна.  

 

Иргэн Э нь 2012 онд мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан байна.

Хуульд зааснаар ховор нэн ховор болон дархан цаазат амьтдыг зохих зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн эд эрхтэнг хадгалсан, худалдсан, худалдан авсан тээвэрлэсэн 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, галт зэвсэг, тээвэрлэсэн автомашин зэргийг улсын орлого болгодог ажээ.
Мөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл олгож, хүндэт тэмдгээр шагнадаг байна.