Спорт

Дэлхийн морин уралдаанчдыг хамарсан “Mongol derby” болно

О.Намуун
2015-05-28 02:16

The Mongol Derby бол дэлхийн хамгийн урт, хэцүү морин уралдаан юм. Тус уралдаан нь 8-р сарын 2-16-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдах бөгөөд 40 гаран олон улсын морин уралдаанчид оролцох аж. Энэхүү 1000 км-ын уралдаанд оролцогчид 40 км тутамд морио сольж, уралдаан эхэлсэн өдрөөс эхлэн Монгол хоол идэж, малчидтай хамт амьдрах ажээ. Жил бүр уг уралдаанд мэргэжлийн, хагас мэргэжлийн, сонирхогч гэх мэт 30 гаруй хүн оролцдог байна.