Бусад

Шинэ Шангри-Ла –д “Summer Fashion Show” болно

Э.Золжаргал
2015-05-28 03:10

Гоодаль сэтгүүл болон Michel&Amazonka брэнд хамтран “Summer Fashion Show”-г 6-р сарын 13-нд шинээр үүдээ дэлгэж буй Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна. Гоодаль сэтгүүл 10 жилийн ойгоо тохиолдуулан энэ тансаг зэрэглэлийн хувцас загварын шоугаар хүч түрэн гарч ирж буй залуу брэнд Michel&Amazonka-гийн 2015 оны зуны загварын шинэ коллекцийг танилцуулахаар болсон байна.

MICHEL&AMAZONKA БРЭНД:

Эгч дүү дизайнер Ч.Янжиндулам, Ч.Нямханд нар үүсгэн байгуулсан бөгөөд 2012 оноос тасралгүй үйл ажиллагаагаа явуулж, өдгөө хоёр дахь бие даасан загварын шоугаа зохион байгуулах гэж байна. Европ ба монгол үндэсний хэв маягийг хослуулсан тэдний загвар эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, итгэл төгс байдлыг тодотгож өгдгөөрөө онцлогтой. 

 

 

 

ХӨТӨЛБӨРТ: 

Ерөнхий зохион байгуулагч: Гоодаль сэтгүүл, Michel&Amazonka
Хамтран зохион байгуулагч: Шангри-Ла зочид буудал. Улаанбаатар 
Нийгмийн хариуцлагыг дэмжигч: Ариг банк
Дэмжигч байгууллагууд: A’Nara Make-up Studio, Nine hairclub Монголын мастер үсчдийн клуб, MEStudio, Fashion Channel Mongolia, Монгол модель агентлаг