Бусад

Монголчуудын хамгийн их өвчилдөг 10 халдварт өвчин

О.Намуун
2015-05-28 05:46

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ оны эхний 4 сарын нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг гаргажээ. Улаан бурхан болон зарим халдварт өвчин ихэссэнтэй холбогдуулан Монголчуудын хамгийн их өвчилдөг 10 халдварт өвчнийг нэрлэж байна. 

Эхний 4 сарын байдлаар нийт 7265 халдварт өвчин бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ дүн нь 21,5%-иар нэмэгдсэн байгаа юм. Үүнд улаан бурхан өвчний халдвар 542, арьс ба салс бүрхэвчийг гэмтээх тодорхойгүй вируст халдвар 103, тэмбүү 157, заг хүйтэн 184, улаан эсэргэнэ 452-оор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Улаан бурхан, арьс ба салст бүрхэвчийг гэмтээх тодорхойгүй вируст халдварт өвчин өнгөрсөн жил огт гарч байгаагүй боловч энэ жил эхний аравт бичигдэхүйц хүн амын дунд их хэмжээгээр халдварласан байна. Түүнчлэн хамгийн их тусдаг 10 халдварт өвчний гурав нь бэлгийн замын өвчин байдаг байна.